0. INTRO

1.1K 54 3
                                    

Чусон улс, Сонжун хааны гутгаар он /1741он/

Тэнгэрт аянга цахиж, аадар борооны усан дуслууд улам бүр ширүүснэ. Энэ шөнө хааны ордонд баярт үйл явдал тохиолдсон хэдий ч гунигт үйл явдлыг араасаа дагуулах юм чинээ хэн ч төсөөлсөнгүй. 

"Хаантаан, өршөөгөөрэй. Таны хажууд үүрд байна гэж хэлсэн үгэндээ хүрч чадахгүй нь бололтой". 

Хаан эзний энгэрт тэврүүлэх их хатны бие аль хэдийн хүчгүй болжээ. Ам нээх бүрд нь хатаж хорчийсон уруулнаас нь цус шүүрэх нь хатныг сүүлийн тамир тэнхээгээ шавхан, арай гэж ярьж байгааг нь илтгэнэ. 

"Юу ч ярих хэрэггүй дээ, Инсонаа. Эдгээр жилүүдэд миний дэргэд байсан чинь л хангалттай. Бас чи минь надад угсаа залгамжлах нуган үр төрүүлж өглөө шүү дээ" хэмээн тэднээс холгүйхэн тайван нойрсох, дөнгөж төрсөн үрээ харлаа.  Хаан эзэн хүчгүй болсон эхнэрээ эцсийнх нь хүчийг шавхахыг хүссэнгүй, мөн тарчилж байхыг нь ч харж төвдсөнгүй. Амьсгал авах бүрд нь бие нь өвдөж байгаа нь хаанд мэдрэгдэж байсан юм. 

Хатан ч мөн хүүгийнхээ зүг харан, зөөлөн инээмсэглэх аж. Хэр удаан тэд тийм байдалтай суусныг бүү мэд. Хатны амьсгаа хүндэрч эхлэхэд хэн хэн нь хугацаа үлдээгүйг мэдэж байлаа. 

"Хаантаан, мөхөс надад нэг гуйлт байна" хэмээн хатан арай ядан ам нээхэд бүдэгхэн дууг нь хаан эзэн чих тавин сонсоно.

Хатан "Заавал биелүүлнэ гэж амлаж чадах уу?" гэж ахин асуухад хаан хатныг тэврэх тэврэлтээ чангаруулан, толгой дохив.

"Амлаж байна. Юу ч байсан биелүүлэх болно" 

"Хаантаан, Тэргүүн сайдын охин Жу Инжоныг их хатны суудалд суулгах хэрэгтэй шүү".

Шивнэх төдий хэлсэн хатныхаа үгийг сонссон хаан эзэн гайхширч орхилоо. Эцсийн мөчдөө ийм зүйл гуйх нь ямар учиртай юм бол гэдгийг. Бас яагаад Жу сайдын охиныг онцлов.

Хаан эзэн хэдий гайхширч байсан ч хатны санааг чилээхгүй гэсэндээ толгойгоо зөөлөн дохилоо. Хатны амьсгал улам бүр хүндэрч, арай гэж тэсч байгаа нь мэдэгдэнэ. Сэтгэл нь зүсэгдсэн хаан энэ удаад тэвчилгүй нулимс унагалаа.

"Заавал биелүүлэх ёстой шүү. Тэр---тэр---тэр хүн л----тэр л их хатан----". 

Хатны гар сулран доош унаж, амьсгалах чимээ нь тасрав. Хоёр шанааг нь даган хатаж ч амжаагүй нулимсны мөр үзэгдэх агаад шинэхэн хүн эхийгээ үүрд одсоныг мэдэв үү гэлтэй час хийтэл орилох нь тэр.

Их хатан эцсийн хүчээ шавхан ийн хэлээд энэ орчлонгоос үүрд халин одов.

"ХАТААН, ИНСОНАА" хэмээн хааныг хашгирахад өргөөний гадна амьсгаа даран дотор чухам юу болж буйг таамаглан зогссон албатууд бүгд газар сөгдөн, орь дуу тавин гашуудах аж.

"ИХ ХАТАНТААН, ИХ ХАТАНТААН, ИХ ХАТАНТААН".

Үүр хаяарч, бороо намджээ. Ордны их хэнгэрэг гашуудалтайгаар дэлдэж, хааны улаач их хатан таалал төгссөнийг нийтэд зарлав.

"Чусон улсын их хатан Чүэ овогт Инсон тэнгэрт халилаа"

"Чусон улсын их хатан Чүэ овогт Инсон тэнгэрт халилаа"

"Чусон улсын их хатан Чүэ овогт Инсон тэнгэрт халилаа".

Хааны улаачийн эл үгсийг сонссон нэгэн залуу авхайн бие газарт сулбайн уналаа. Нүднээс нь хяналтгүй мэлмэрэх нулимсаа тэр зөнд нь орхижээ.

"Хатантаан, хатантаан. Уучлаарай, үнэхээр уучлаарай. Надаас болоод. Би одоо яах вэ?". 

A/N: Hi dears👋😁Bicheech ni ergej irseen🙂Ene bichvert maani baga zergiin zasvar orson bgaa. Ghdee neg ih bishee. Unshij bsan hesgeesee unshsan ch neg ih oilgohgui yum enter garkue.

Odortoo 1, 1 hesgeer oruulaad yavnaa. Tgd gyls tsoo shine heseg ruugee oruulnaa🙂😉

[ONGOING] Love and War |KTH|Where stories live. Discover now