Парт9: Галуун цуваа.

Comenzar desde el principio
                                    

Жонгүүг туулайн шүдээ гаргаж инээмсэглэснээ: Нээрээ Имби гэж хэн билээ? Нөгөө хайртай хүнийг чинь булаасан охин уу?

Эли: Магадгүй ээ. За явах уу? хэмээн босоход

Жонгүүг нэг санаа алдаад: Ойлголоо хэмээн бослоо.

____________________________________

Дууны хичээл 30 минут ороод тарав. Бүгд ангиас цүнхээ үүрэн гарч байхад Намжүүн, Хусог нар үлдэхийн зэрэгцээ Сожү, Сонхва нар мөн адил ангид үлдсэн харагдана. Харин Тэхён ширээн дээрээ шүлэг зохион сууна.

Жимин: Нөгөө хоёр чинь бүр таг болчихлоо.

Сожү: Уг нь өглөө эхний цагийн хичээл тараад би Сонхватай цуг явахдаа Элиг дуудсан чинь түрүүлээд явж бай. Жаахан унтаадахъя гэсэн.

Сонхва: Тэгээд бид хоёрыг ангиас гараад явж байсан чинь Мисү, Жиюү, Юүжү гурав зөрөөд дараа нь Жонгүүг зөрсөн. Би зогсоод хойноос нь харж байсан чинь дандаа анги руу орцгоосон.

Хэжин: Юу! Тэгээд та хоёр эртхэн хэлэхэд яадаг юм? Бүхэл бүтэн хоёр хүн алга болчихоод байхад ингээд зүгээр сууж болох юм уу? Одоо удахгүй бүжгийн бэлтгэлтэй. Тэрнээс өмнө хурдхан шиг хайцгаая. Босцгоогоочээ хэмээн бүгдийг нь нэг амьсгаагаар дуржигнуулан суудлаасаа өндийхөд бүгд хурдан босож хаалга руу зүглэлээ.

Хамгийн сүүлд Минни ангиас гарахдаа ширээндээ цаас ширтэх Тэхён руу хараад: Босож хайхгүй юм уу?

Тэхён: Хайнаа. Эхлээд энийгээ зохиогоодохъё.

Минни түүн рүү толгой сэгсрэн хараад ангиас гарлаа.

Бүгд сургуулиар Жонгүүг, Эли хоёрыг хайн ийш тийш явна.

Хэжин: Энэ одоо яадаг хүн бэ? Олдох л юм бол би та хоёрыг будаа болгондоо хэмээн санаа нь зовсон аятай анги болгоны хаалгыг онгойлгон явна.

______________________________________

Хайртай хүндээ зориулан шүлэг зохион суух Тэхёны урд хэн нэгэн ирэн ширээн дээр нь гараа тавилаа.

Тэхён нүдний шилээ нэг засаж янзлаад түүн рүү харан: Ямар нэгэн юм болоо юу? хэмээн царайны хувиралгүй хэлэхэд

Мисү: Юу ч болоогүй ээ. Юу хийж байгаа юм?☺

Тэхён: Шүлэг зохиож байна хэмээн эргээд цаас руугаа харан юмаа үргэлжлүүлж бичлээ.

Мисү түүний дэргэд ирэн цаас руу нь бөхийн нэг харснаа бага зэрэг жуумалзан: Хайрын шүлэг юм уу?

Adventure of High School Season 2    ~S3~Donde viven las historias. Descúbrelo ahora