Парт8: Дургүй хүнтэйгээ цуг хичээлээ тасалсан нь.

Start from the beginning
                                    

Эли: Юу? Ү-үгүй ээ. Надад найз хөвгүүн байхгүй. Сонирхохчгүй.

Жихэ: Анхандаа хүүхдүүд тэгдэг л юм. Тэгээд сүүлдээ чи найз залуутай болоод тэр хөвгүүндээ сэтгэл алдарнаа.😌

Эли: Эгчээ. Хэзээ ч тийм юм болохгүй ээ. За би орлоо. Баяртай хэмээн бөхийхөд Жихэ: За Ёндуг маань сайн харж өгсөнд баярлалаа. Баяртай.😊 хэмээсээр машиндаа суув.

Эли хайрцагтай хавчаараа барисаар нүдээ аньчихгүйг хичээн буцаад дотуур байр луугаа явлаа. Үүдээр орон нүдээ анин явж байтал замдаа нэг хүнтэй мөргөлдлөө.

Эли: Би одоо хүнтэй мөргөлддөг хараал тусчихсан юм байхдаа хэмээн амандаа үглэсээр дээшээ харвал Жонгүүг толгойгоо барин зогсож байв.

Жонгүүг дараа нь Эли рүү хараад: Юу вэ? Чи одоо ямар чулуу юу? Ямар аймар хатуу толгойтой юм бэ?😦

Эли: Аанхан Жон хорон туулай хэмээн түүн рүү зааснаа: Битгий хүүхэн шиг маяглаад бай. Чи харин энд юу хийж байгаа юм? Тэгээд бүр унтлагын хувцастай шүү.

Жонгүүг: Хөөе би яахаараа Жон хорон туулай байдаг юм?

Эли: Хорон чинь үнэн биздээ? хэмээн уруулынхаа нэг үзүүрийг өргөхөд

Жонгүүг: За за. Чи гарчихаад ирж байгаа юм уу?

Эли: Тиймээ.

Жонгүүг: Хааччихаад ирж байгаа юм? Нээрээ нөгөө хүүхэд яасан юм?😮

Эли: Сая гараад ээжид нь өгчихөөд ирж байнаа. Юун сүрхий анхаарал тавьж байх юм.

Жонгүүг: Аан юу ч бишээ. Наадах чинь юу вэ😮 хэмээн барьж буй хайрцагтай хавчаар луу нь заахад

Эли ардаа хийн: Чамд хамаагүй. Чи харин хаачих гэж байгаа юм?

Жонгүүг: Жоохон агаар амьсгалангаа сэтгэлээ сэргээх санаатай. Цуг гарах юм уу? Ханьтай байвал би их баярлах байх хэмээн инээмсэглэлээ.

Эли: Үгүй ээ. Би явж унтлаа. Баяртай хэмээн цааш хөлөө зөөж ядан явлаа.

Жонгүүг Элигийн хойноос хэсэг сонин харж байснаа мөрөө хавчин үүдээр гарлаа.

*9 цаг*

Хонх дуугарч бүх хүүхдүүд анги анги руугаа орсоор суудлаа эзлэлээ. Эли харин унтахгүйг хичээн байс гээд л толгой нь гудайн сэргэн эргээд өндийв.

Мину: За хүүхдүүдээ. Өнөөдөр тууж өөрөөр хэлбэл хайрын романс зохиох болно. Хайр гэхээр та нарын дотор юу бодогдож байна.☺

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now