Парт6: Ор цавуудсан нь😂 (Minnie and Jin's one day❤)

Start from the beginning
                                    

Минни: Зүгээр дээ наана нь би түүнийг цааш нь харуулна даа.😐

Эли доошоо харангаа: Хэрэггүй дээ. Мисү санал тавилаа гэхэд Тэхён зөвшөөрөхгүй бол тэгээд л болоо.

Минни Эли рүү хараад: Тэхён хэрэв зөвшөөрчихвөл яах юм? Тийм тэнэг найдлага өөртөө тээсний хэрэггүй.

Эли: За за би нэг тийшээгээ явчихаад ирье хэмээн цааш гүйсээр яваад өглөө.

Сонхва: Би ч гэсэн нэг ажилтай. Номын сан орж тэнд цэвэрлэгээ хийнэ. Орой бүжгийн бэлтгэл дээр уулзацгаая.😅 хэмээн сургуулийн үүд рүү алхав.

Ганцаар үлдсэн Минни хэсэг тэндээ байсны эцэст дотуур байр луугаа Мисүг дотроо бодон уурсан явна.

*Дотуур байранд*

Жин: Минни хааччихаад ирж байгаа юм? Харагдахгүй байхаар чинь санаа зовлоо ш дээ.😯 хэмээн үүдээр орж ирсэн Минниг тэврэн авав.

Минни түүнээс салан: Зүгээр цэцэрлэгт хүрээлэнд жаахан зугаалчихаад ирлээ хэмээн инээв хийлээ.

Жин: Ямар нэгэн юм болоо юу?

Минни: Яаж байна?

Жин: Царайнаас чинь илт байна. Ямар нэгэн юманд санаа зовоо юу?

Минни: Үгүй дээ.

Жин: Худалч.😒

Минни: За за. Үнэндээ дараагийн тав дахь өдрийн орой Мисү Тэхёнд үерхэх санал тавина гэсэн.

Жиний царай хувьс хийн: Юу! Чам руу гар далайдаг тэр охин уу?

Минни толгой дохиход

Жин юм бодон: Уг нь болохгүй юмсан. Гэхдээ Тэхён борлогдож байвал яахав дээ.😊

Минни: Тэр нь Мисү байвал болохгүй хэмээгээд Жиний хажуугаар зөрөн өрөө рүүгээ орлоо.

Жин: Хөөе хүлээж бай хэмээн араас нь ороход Минни санаа алдан орон дээр дээш харан хэвтэнэ.

Жин орон дээрээ ирж суугаад: Ганц энэ хэргээс болоод ингэтлээ санаагаа чилээх хэрэггүй дээ.☺

Минни: Ганц энэ бишээ.

Жин: Тэгвэл бас дахиад асуудал байгаа гэсэн үг үү? Юу юм?😮

Минни: Тэр нөгөө Жо...за за юу ч биш дээ.

Жин түүн рүү нухацтай харан: Арай өөр залуутай болчихоод ингээд байгаа юм биш биз?

Минни сандран өндийгөөд: А-аан ү-үгүй ээ.

Жин: Юу нуугаад байна И хатагтай.😒

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now