Парт4: Шинэ сурагч💙

Start from the beginning
                                    

Хэжин доошоо харан бодол боллоо.

Минни ардаас нь: Хэн нэгэн Ёнжүнд сайн юмаа даа?

Эли Хэжин рүү жоготой харан: Зүгээр дээ. Бид хэд заавал тэрийг Ёнжүнтэй үерхүүлэхийг зөвшөөрөхгүй.☺

Минни: Тийм шүү. Тэгдэг л юм бол би тэрэнд өөрийгөө хэн болохыг үзүүлэх болохоор санаа зоволтгүй арасо.

Хэжин инээмсэглэн бусад руугаа хараад: Баярлалаа найзуудаа.😊

Жэнни: Та хэд ч нэгнийгээ гэсэн сэтгэлтэй сайн найзууд юмаа.😊

Эли: Тэгэлгүй яадаг юм. Хувиа бодох чинь муухай ш дээ.☺

Сонхва доошоо гомдонгуй харахад Эли түүн рүү харан: Бас нөхөрлөлийн хүрээнд маань нэг хүн нэмэгдсэн.☺ гэхэд Минни, Хэжин хоёр Сонхва руу харна.

Сонхва энэ үгийг сонсоод тэдэн рүү хараад баяртайгаар инээмсэглэлээ.

Тэр хэдийг хоорондоо юм ярин хөгжилдөж байхад Мисү, Жиюү, Юүжү гурав тэд нарын өмнө очив.

Мисү жуумалзан: Хэн байгааг хараачээ. Азгүй амьтдын уулзалт болж байгаа юмаа даа? гэхэд нөгөө хоёр нь аальгүй инээцгээнэ.

Минни зандрангуй: Чамд юу хэрэгтэй юм?😑

Мисү: Юу ч бишдээ. Зүгээр л энэ сургуулийн бүх царайлаг хөвгүүд минийх гэж хэлэх гэсэн юм хэмээн хорон инээмсэглэхэд Хэжин: Яахаараа чинийх гэж?😐

Жиюү: Тэгээд чинийх байх юм уу? Инээдтэй юм ярихаа больж үз.😐

Минни: Миний цохиурын амтыг мэдэрмээргүй байгаа бол хурдхан шиг явж үз. Та гуравтай хэрүүл өдөх хүсэл алга.😑

Юүжү: Хэн азгүй амьтантай хэрүүл хийх вэ дээ😏 гэхэд Жиюү: Гоё хэллээ хэмээн гар цохилцлоо.

Мисү уруулынхаа нэг үзүүрийг өргөн: Хонгорхон Минни минь дээ. Чи Жинээс салсан ч болно ш дээ. Би дуртайяа түүнийг сайн халамжлана гэдгээ амласан ч чадна.

Минни: Тэгэж чиний бах тавыг хангаад яах вэ. Дуугүй л арилж үз. Хэнд ч хэрэггүй амьтад минь.😑

Мисү уурлан: Юу гэнээ! Үхэхийг хүсээ юу чи хэмээн гар далайхад: Хэн миний найз охин руу гар далайгаадах гэж хэлсэн юм! хэмээн хэн нэгний ууртай хоолой Мисүгийн ард сонсогдлоо.

Бүгд гайхан дуу гарсан зүг рүү харахад Мисү ч мөн адил эргэж харлаа.

Үүдэнд Жин, Намжүүн, Юнги гурав зогсох ба Жин ихэд ууртай харагдана.

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now