Парт3: Жүжиг🎭

Start from the beginning
                                    

Сонхва: Тийм үү? Чи энд шинээр ирсэн биз дээ?

Эли: Тиймээ. За за энд байгаад яахав. Ийшээ явах уу хэмээн толгойгоороо дохиход

Сонхва: Тэгье😊

____________________________________

Хэжин Хусог 2 бүжгийнхээ сорилтыг өгчихөөд танхимаас гаран явлаа.

Хэжин: Чи яагаад эхлээд бүжгийн өрөө рүү явсан юм? Арай намайг дагаад байдаг юм биш биз дээ?

Хусог өөр лүүгээ заан: Одоо би юу! Харин чи өөрөө намайг дагаад байгаа юм биш үү?

Хэжин гараа элгэндээ аван: Битгий мөрөөд.

Хусог: Одоо ингээд тав дахь өдөр бүр хэрэлдээд байж дээ найз минь хэмээн түрүүлээд яваад өглөө.

Хэжин түүний хойноос харан: Найзаа?? Энэ бид хоёр хэзээдээ найз болчихдог юм. Олон юм донгодож байх шив хэмээн явж байтал ардаас нь

Минни: Хэжин хэмээн дуудлаа.

Хэжин эргэж харан: Өө сорилтоо өгчихөөд ирж байгаа юм уу?☺

Минни: Тиймээ. Багш түрүүн маргааш хичээл орно гэж байна лээ.

Хэжин: Харин бүжгийн багш бас тэгэж байсан. Давхар бас англи хэл эд нар орох учраас явж цүнх номоо бэлдэх үү дээ☺ хэмээн Минниг сугадан дотуур байр луугаа явлаа.

*Маргааш нь*

Юнги Намжүүн хоёр цүнхээ үүрэн дүрэмт хувцасаа өмсөөд өрөөнөөсөө гарахад Жимин Жонгүүг хоёр өрөөнөөсөө мөн адил гарч ирж таарав.

Намжүүн: Сайн уу?☺

Жонгүүг: Хөөх яг таарлаа. Хэдүүлээ цуг явцгаах уу?😊 хэмээн тэр дөрөв дотуур байрнаасаа гаран сургууль руугаа чиглэн алхана.

Харин удалгүй Минни Жин хоёр өрөөнийхөө хаалгыг онгойлгон гарахад Хэжин Хусог хоёр ч гэсэн хэрэлдсээр гарч ирлээ.

Хусог Жин рүү харан: Өө ашгүй дээ. Энэ хэрүүлийн тулмаас нэг юм саллаа. Хоёулаа цуг явъя хэмээн түүнийг дагуулан цааш явахад

Хэжин: Юу гэнээ! Хэрүүлийн тулмаа? Алуулахыг хүсээ юу чи! хэмээн түүний араас хөөхөд

Хусог: Аа зугтаарай! хэмээн орилсоор гүйгээд яваад өглөө.

Хэжин ардаас нь: Хнн. Эр хүний шинжгүй амьтан чинь юу вэ хэмээн түүн рүү муухай харан үлдэхэд Минни түүний дэргэд ирэн: Одоо ингэж байх цаг бишээ. Сургууль руугаа хурдхан шиг явъя хэмээн цааш явлаа.

Adventure of High School Season 2    ~S3~Where stories live. Discover now