❌Хуурамч Гэрлэлт❌

Oleh haru_rose

92.2K 5.8K 512

Баян айлд төрж өсөх нь үргэлж бүх зүйлээрээ хангагдан, гүнж шиг дураараа цэнгэж, хүссэн болгоноо хийдэг. Тэд... Lebih Banyak

1. +Миний амьдрал+
2. +Би бол чиний нөхөр+
3. Би хэн юм бэ?
4. Согтуу
5. Би явна
6. +30 хоног хамт байя+
7. Паста
8. Хүрхрээ
9. +Дэлхийн төгсгөл хүртэл+
10. Сонголт
11. +Баяртай+
12. Үхэн үхтлээ
13. Хүүхэд
14.Үдэшлэг
15.Өөрийн зүйл
16. Үнэн төрх
18.Уулзах ёстой хүн
19. Намайг ойлгохгүй байна
20. Баяртай ааваа
21 Ярьж өгмөөр байна
22.Үнэн
23. Миний нар
24. Бороо
25. +Хайртай+
26. Чиний талд

17.Ээж

2.6K 224 20
Oleh haru_rose

"Өс санасан хүн хоёр булш ухдаг.

Нэг нь өст хүндээ
Нөгөөх нь өөртөө  "

Ким Жунины талаас:

Онгоцны цонхоор шөнийн Сөүл хотыг харсаар явж байлаа. Сэтгэл зүрх гэж авах юмгүй болсон над шиг хүнд ээж минь байгаад л баярлаж байна.

Би ээжийнхээ гарнаас атгахад тэр над руу хараад: Хүү минь? Чи миний төлөө хийсэн сонголтондоо харамсахгүй биз? Би чамд амьдралд чинь тээр л болж байна гээд нүднээс нь нулмис гарч байлаа.

Би нөгөө гараараа нуламсыг нь арчаад: Тэглээ гээд таныг би буудаж алуулах байсан гэж үү? Зүгээр дээ? Та хоёрыг аврах боломж тэр л юм бол би яах нь хамаагүй ! Тэр ч гэсэн өөрт нь хайртай , Өөрөөсөө илүү хайрлах нэгэнтэй хамт байгаа учир ингээд бүх зүйл жаргалтай болж байна шүү дээ?

Ээж маань над руу санаа зовон хараад: Тэгвэл чи? Чи жаргалтай байна уу?

Би: Б Би юу? Мэдэхгүй ээ гээд санаа алдаад: Тэр намайг буцаж очсон ч өршөөхгүй биз! Одоо нэгэнт өнгөрсөн. Түүнийгээ хэтэрхий их шархлуулчихсан болохоор буцах талаар бодох ч хүсэл алга.

Ээж миний мөрийг налан: Миний хүү том болжээ. Бусдын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй болж. Тэр бүсгүйтэй амьд яваа цагтаа уулзах юмсан. Ямар эмэгтэй болоод чамайг ингэж хэлтэл чинь зүрхэнд нь орсон юм бол?

Би түүний тухай бодон инээмсэглээд: Би ч гэсэн өөрийн зүрхэний эзэнтэйгээ дахин учархыг хүсч байна...

◇◇◇

Итали улсад ирээд 4 жилийг ардаа үдсэн байна. Манай корпораци өргөжин тэлж томорсоор дэлхийн зах зээлд өрсөлдөж байлаа. Ээжтэйгээ ч ойр дотно болж түүнийг асарах нь миний бас хийж сурсан том зүйлийн нэг юм.

Би ном уншин ажлын өрөөндөө сууж байхад ээж минь миний өрөөнд орж ирэн миний хажууд суулаа.

Би: Ямар нэгэн юм болоо юу?

Ээж маань толгой сэгсэрээд: Яагаачгүй дээ! Зүгээр л хүүгээ хармаар санагдаад чи аждаа хийн сууж байхдаа аав шигээ харагддаг.

Би : Тэгвэл намайг ажилын ширээний ард суух бүрт хамт байж бай гэхэд ээж хөхрөн: Тэгдэг бол сайхан л байна.

Би: Аав гэж та хэллээ? Аав маань ямар хүн байсан юм?

Ээж инээмсэглэн над руу ойртож ирэн миний хацаранд гараа хүргэж миний нүд рүү хараад: Яг чам шиг хүнийг нэвт хардаг бор алаг нүдтэй өндөр хамартай сурвалжит залуу байсан юм.

Би: Тэгээд? Түүнд юу тохиолдсон юм бэ?

Ээж маань надаас холдон зөөлхөн санаа алдаад: Тэр баян айлын ёс зүйтэй залуу харин би амьдарлаа авж явах гэж хичээж буй ядуу охин байсан юм. Бидний хайр бүтэхгүй гэдгийг бид хоёр хоёулаа мэдэж байсан ч бид биесээ харсан тэр өдөр л хувь тавилангаар холбогдосон гэдгийг мэдсэн.Тэдний тал намайг хүлээн зөвшөөрдөггүй байсан учир аав чинь миний төлөө гэрээсээ явсан. Бид хоёрт сохор зоосч байгаагүй учир хогын савнаас хүний хаясан хогыг идэн амь зууж явж байсан үеч зөндөө.Тэр үед УХану гэх хүн аавтай чинь нэгдэж компани байгуулж өөрсдийн хүчээр том болсон.

Би: УХану гэдэг чинь одоогын НМ корпорацийн захирал мөн биздээ?!

Ээж толгой дохин: Тиймээ мөн. Тэр хүн аавын чинь хамгийн сайн найз байсан юм. Аав бид хоёр чинь чамайг өсгөх байртай болсоноор бид чамайг төрүүлэхээр шийдсэн юм. Чи аавыгаа өөрчилсөн хүү минь аав чинь чиний төлөө хийж байгаа муухай ажлаа хийхээ больсон. Мэдээж хэрэг их мөнгө авдаг ажил бол хууль бус гэдгийг чи мэднэ. Тиймээс л аав чинь чамд болон надад аюул учирна гээд УХанутай хамтархаа больж өөрийн жижиг компани байгуулж амжилтанд хүрсэн. Аав чинь тун ухаалаг хүн байсан учир тэр компани нь нүд ирэмхийн хооронд өргөжин дээшилсэн. Бид 3 чамтай аз жаргалтай амьдрана гэж бодож аз жаргалтай байсан. Юу ч дутахгүй амьдарч байсан ч аав чинь шалтгаангүйгээр машинд мөргүүлж нас барсан....

Ээж үүнийг хэлэхдээ хоолой нь зангирч байлаа.

Ээж: Аав чинь ямар ч камер хянах самбар байхгүй газар машинтайгаа ачааны машинд мөргүүлж нас барсан. Гэвч түүний хэргийг зохион байгуулалтай хийсэн гэж мөрдөгчид үзсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй учир энэ хэргийг хаасан. Түүний минь үхэл надад том цочрол болон юм. Юу хийхээ ч мэдэхгүй надад эр нөхрөө алдасны дараа аавын чинь гэр бүл ирж чамайг хүчээр булаасан. Би шалдаа бууж цөхөрч байсан ба чамайг буцааж авах гэж шүүх цагдаа гээд яваагүй газар байхгүй. Гэвч чи өвөөгөө ямар нэр нөлөө бүхий хүн гэдэгийг мэднэ. Тэр намайг айлгаж сүрдүүлсэн тиймээс л өнөөгийн би бий болсон юм.

Ээж минь нулмис унаган ингэж хэлээд: Уучлаарай хүү минь! Буцааж авж чадаагүйд! Бас чам дээр ирэхдээ ийм арчаагүй байгаад намайг уучлаарай гээд миний гарнаас атгалаа.

Би түүнийг тэврэн: Бүх зүйл өнгөрсөн явдал шүү дээ! Одоо хоёулаа хамт байна шүү дээ?!

Ээж маань толгой дохиод : Тийм ээ өнгөрсөн явдал. Бүгд өнгөрсөн явдал учраас миний хүү битгий аавынхаа талд өш санаарай. Чи бүгдийг мэдсэн гээд өс санах юм бол чамд муу зүйл болно. Хэн нэгэнд өс санаж эхэлбэл хоёр булш ух гэдэг. Нэг нь өст нэгэндээ нөгөөх нь өөртөө. Тийм учир битгий тэгээрэй гээд чичирэн хэлэх ажээ.

Би түүнээс салаад: Тийм зүйл болохгүй ээ! Би тэгэхгүй.

Ээж минь тайтгаран: Одоо чи нэгэнт бүгдийг мэдсэн учраас ээж нь тайван байх болно оо! Би жаргалтай байх болно. Чамайгаа аавтай чинь цуг харах болно.

Би: Тиймээ та одоо амар даа.

Ээж минь толгой дохин инээмсэглэн гарлаа. Түүний надад сануулахыг хүссэн зүйл бол өнгөрсөн зүйл өнгөрсөндөө л үлдэх хэрэгтэй. Би ч гэсэн Харуг өнгөрсөнтэй хамт үлдээн одоо бодох оо болих хэрэгтэй байх...

Өглөө усанд орон бууж ирхэд ээж хоол бэлдэн зогсолоо. Намайг хараад инээмсэглэн : Миний Жунин сэржээ. Сайхан амарсан уу? Гээд бэлдэсэн хоолоо ширээн дээр тавилаа. Шарсан тахиа байх нь сонирхолыг минь татна.

Би: Тиймээ сайхан амарсан. Гэхдээ... Энд яагаад өглөөний цай биш тахиа?

Ээж маань инээмсэглэн: Чи багадаа миний шарсан тахианд их дуртай байсан шүү дээ! Чи байнга надаас нэхдэг байсан. Би чамд хийж өгөхийг хүссэн юм. Өглөөдөө хүнд ч гэсэн хурдан шингэх байх аа?!

Би толгой дохисон ч ээж рүү гайхсан нүдээр харан ширээн дээр суулаа.

Би: Та үнэхээр зүгээр үү?

Ээж: Яасан гэж? Би яагаачгүй ээ! Санаа зоволтгүй

Би толгой дохиод тахиагаа зөөлөн зүсээд ам руугаа хийлээ. Би : Үнэхээр гоё амттай байна. Та ч шилдэг нь шүү!

Ээж инээмсэглэн нэг сэрээдээд: Сайн идээрэй. Миний бэр маань сайн хоол хийдэггүй гэж чи зөндөө ярьдаг. Тэр бүр өндөгөө түлдэг гэсэн тийм ээ! Хэхэ хөгжилтэй хүүхэд юм шиг байгаа юмаа. Бэртэйгээ уулзамаар байна даа. Уул~

Би түүнийг сонсолгүй сэрээ хутга хоёроо хүчтэй тавин: Түүний тухай ярихаа больцгооё!

Ээж : Жунинаа?

Би: Хэдий миний хайртай эмэгтэй байсан ч гэсэн ард хоцорсон хүн та ч гэсэн бэр гэж битгий хэл! Та хэлсэн шүү дээ? Өнгөрсөн зүйл өнгөрсөндөө л үлдэнэ. Тэр ч гэсэн өнгөрсөнд үлдэх ёстой. Сайхан хоол байна. Би ажилдаа явахгүй бол оройтлоо. Баярлалаа гээд хүрмээ өмсөөд гархад ээж маань: Жунин?гэсээр хоцорлоо.

Ажил дээрээ сайн төвлөрч чадахгүй сууж байлаа. Нэг муу зүйл болох гээд байгаа юм шиг мэдрэмж бүрхэж авна. Санаа алдаад цаг харвал ажил тархад 2цаг дутуу байлаа.

Би бодол болон сууж байхад утас дугарах аж. Аваад харвал манай байшингийн цэцэрлэгч залгаж байлаа.

Би : Байна ?

Цэцэрлэгч: Захирлаа ээж тань!!! Сандарсан өнгөөр ийн хэлхэд миний дотор пал хийж хүрмээ шүүрч аван гарлаа.








За хөөрхөнүүдээ шинэ өдрийн мэнд!

🎇60&20🎇

Lanjutkan Membaca

Kamu Akan Menyukai Ini

432K 16.3K 44
ကိုယ်ဟာ ကြိုးဝိုင်းထဲမှာ ကိုယ့်ကိုစိန်ခေါ်လာသမျှကောင်တွေအကုန် ထိုးရဲတယ် သတ်ရဲတယ် ကိုယ်နိုင်မယ်ဆိုတဲ့ယုံကြည်မှုရှိတယ် ကိုယ်မလုပ်ရဲတာဘာမှမရှိဘူးလို့ထင...
854K 58.4K 32
ချစ်ခြင်းတွေက မောင်တစ်ယောက်တည်းအတွက်ရာသက်ပန် ခ်စ္ျခင္းေတြက ေမာင္တစ္ေယာက္တည္းအတြက္ရာသက္ပန္ (22.11.2020)
117K 14.8K 86
English title - The Green Tea's Crushing Victories in the '70s [ လက်ဖက်စိမ်းမလေး၏ ၇၀ပြည့်နှစ်များဆီက အောင်ပွဲများ ] translation novel