10. Сонголт

3.4K 215 19
                                    

"Чамгүй амьдрал наргүй дэлхий шиг юм аа "

Бид хоёр хамтдаа байгаад 30 хоног болжээ. Энэ үел л Жунин гэдэг хүнтэй хайрлалцаж харамлаж хамгаалж хамтдаа байсан сайхан 30 хоног байлаа.Хэзээ ч мартагдахгүй нандин дурсамж болон үлдэнэ.

Тэр ойрын 2 хоног завгүй байсан. Өнөө өглөө ч гэсэн цайгаа ч уулгүй яараад гараад яваад өгчээ.Ажил дээрээ хааяаа оройтох ч үе бий болжээ.

Түүнийг өнөөдөр ямар өдөр гэдгийг мэднэ л гэж найдая. Өнөөдөр би түүнд хариугаа хэлнэ . Гэхдээ миний хариуг тэр бараг мэдэх байх даа. Би түүнтэйгээ хамтдаа амьдарлыг туулж хөгшөрхөдөө 100% бишээ бүр 1000 % итгэлтэй байна.

Түүнлүү ярья гэж бодсоор утсаа шүүрч авхад сэүнээс уулзаж болох талаар мессэж ирсэн байлаа. Тиймээ Сэүн түүнтэй уулзаж ярилцах нь зөв шүү дээ. Тэр надад маш их тусалсан хүн . Тэр надаас илүүг олох ёстой.

Хувцасаа өмсөөд гэртээ ойр байдаг ресторанд түүнтэй уулзахаар тохирлоо. Би түрүүлээд ирсэн болхоор шпагети болон сэүний дуртай үхрийн махан стекийн захиалаад сууж байтал тэр ирлээ.

Миний хацран дээр үнсээд урдын адил инээсээр ширээнд суулаа. Тэр миний гарнаас барин уруулдаа хүргээд : Хайрт минь ямар удаан уулзсангүй вэ? гээд миний өөдөөс үргэлж дур булаам байдаг тэр л инээмсгэллээр инээнэ.

Харин би түүний өмнө гэм хийсэн хүүхэд шиг хэцүү байдалд байлаа. Хайрт минь гэх энэ үгийг Жунинаас өөр хүн хэлхэд хөндий юм шиг л сонсогдох болжээ. Би түүнээс гараа зөөлөн салгахад тэр гайхан над руу харна.

Би зөөлөн инээгээд: Хоолоо идэцгээгээд ярилцая гэхэд тэр толгой дохиод хоолоо иднэ. Бурхан минь ямар хэцүү юм бэ? Сэүнаа намайг уучлаарай . Чи надаас илүүг олох болно оо.

Би түүний гарыг нэг гараараа зөөлөн атгаад: Энэ гар л миний хамгийн анх атгаж байсан ааваас минь өөр эрэгтэй хүний гар байсан гэхэд тэр инээгээд : Юу бол- гэхэд нь би түүний үгийг таслаад уруул дээр нь гараа тавиад: Энэ уруул миний анхны үнсэлтийг авж байсан гээд түүний нүүрээр гараа явуулаад нүдэн дээр нь зөөлхөн гараа тавиад:Энэ нүд миний хамгийн муухай сайхан үеүүдийг минь харж хамтдаа даван туулсан.

Би уйлж эхлэхэд Сэүн гайхсаар санаа зовон:Хару?гэхэд би түүний гарыг хоёр гараараа бариад: Сэүнаа намайг уучлаарай. Би чамайг орхих хэрэгтэй бололтой. Чи надаас илүү нэгнийг олох хэрэгтэй. Над шиг нэгнийг хайрлаад хэрэггүй гэхэд Сэүн учрыг нь олохгүй хий дэмий л нүдээ эргэлдүүлнэ.

❌Хуурамч Гэрлэлт❌Where stories live. Discover now