5. Би явна

4.7K 265 3
                                    

Жунины талаас:

Энэ эмэгтэйг хараад байгаарай над руу харах ч үгүй цонхоороо хараал явах юм.Би одоо юу юм? тэрний жолооч нь уу эсвэл бие хамгаалагч нь юм уу. Би тэрний нөхөр биз дээ. Ядаж ганц хоёр үг хэлэх хэрэгтэй биз дээ?

Би тэрэнтэй яриа өдөх гэж хоолойгоо засаад: Яагаад ингэж их архи уусан юм.

Хару: Мэдэхгүй

Би: Сэүнийг яагаад дуудсан юм. Намайг дуудаж болох байхад!

Хару: Мэдэхгүй

Би: Өнөөдөр ямар нэгэн юм болсон тийм үү?

Хару: Мэдэхгүй

Би уурандаа машинаа хүчтэй зогсоогоод: Чөтгөр аваг би чамтай яриа өдөхийг хичээж энгийн эхнэр нөхөр шиг байхын тулд хичээж байхад чи хараал идсэн мэдэхгүй гэж хэлж байна. Чи яаачаад байгаа юм бэ?

Хару: Чамтай муудалцах хүсэл алга. Амаа татаад машинаа бариад намайг гэрт минь хүргэ.

Аах гайхалтай хуучны Хару эргээд ирж намайг үл тоодог тийм л нэгэн. Уг нь бид хоёр илүү дотно болсон гэж бодсон юмсан. Тэр согтуу байна шүү дээ маргааш илүү дээр болноо Жунин гээд дотроо хэлэн машинаа асаан эргээд зам руугаа орон явлаа.

Бид хоёр гэртээ ирхэд Хару надаас түрүүлж ороод хаалгаа хаалаа. Бурхан минь өнөөдөр түүнд юу тохиолдоо вэ? Ажил дээр ч гэрт ч үнэхээр асуудалтай байна гээд би орход Хару дээд давхарт юм буулгаж байгаа бололтой дуу гарна.

Би түүн дээр гүйхээрээ хурдан очиж харвал тэр чимдонаа гаргаад хувцаснуудаа хийж байлаа. Би гайхсаар:Хару чи юу хийгээд байгаа юм?!

Хару: Би явна

Би гайхсаар түүнийг харан:Хару ямар новшоо хийгээд байгаа юм бэ?

Хару: Сонсохгүй байгаа юм уу?би явна гэж байна.

Би: Чагаад гэнэт-

Хару: Гэнэт гэнээ? Миний сэтгэл өвдөж байна.Би хэн нэгний утсан хүүхэлдэй баймааргүй байна.Би чамтай суугаад жаргаж үзсэн гэж үү? Чиний намайг өвтөгдөг өвдөлтүүд, аавын минь шунал бүхэн намайг өвтгөж байна.Би та хоёрын утсан хүүхэлдэй аятай л энэ насыг барж өнгөрөөж чадахгүй! Би ч гэсэн хүн хайртай хүнээрээ хайрлуулж хамгаалуулах эрхтэй.Хэрвээ цаашдаа намайг ингэж амьдруулахыг хүсэж байвал би амиа хорлоод хойд насандаа шавьж ч болсон хамаагүй эрх чөлөөгөө эдлэх болно.Тиймээс намайг хорих гээд хэрэггүй! гэсээр тэр нулимсаа барьж ядан хэлж байлаа.

❌Хуурамч Гэрлэлт❌Where stories live. Discover now