1. +Миний амьдрал+

11.5K 361 2
                                    


Таван одтой Сөүлийн зочид буудлын хамгийн дээр байрлах өрөөнд хоёр цаг эр эмийн ариун жаргал эдэлж буй дуу цуурайтан байсны эцэст арай намдлаа.Өөрийн хайртай залуугынхаа булчинлаг гарт тэврүүлэн сая болсон зүйлийг бодон инээмсгэлэн хэвтэх эмэгтэй бол би билээ. Хөөрхийлөлтэй хувь заяагаа түрхэн хугацаанд мартан хэвтэх тэр эмэгтэй ч би мөн юм.

"Хайрт минь би чамайгаа өөрийн болгохыг хүсэж байна .Бүр миний хажууд өдөр болгон ингэж хэвтээсээ гэж хүсэж байна"

"Би мэднээ хайрт минь"

"Би чамд ухаангүй хайртай Хару" гээд миний үсийг үнэрлэн ийн хэлэх ажээ.

Би түүний гарыг атган "Би ч гэсэн чамд хайртай Сэүн"

Намайг ийн хэлээд босон хувцасаа өмсхөд Сэүн намайг ажиглаж байгаад  босон хувцаа өмслөө.Би түрүүлэн гарах гэхэд миний гарнаас татан тэврээд "Би хүргээд өгье?"

"Болохгүй ээ! Сэтгүүлчид харчихвал цуурхал тарна шүү дээ!"

Сэүн намайг энгэртээ наасаар "Гуйя ганцхан удаа чамайг гэр лүү чинь орохыг хармаар байна. Ахлах сургуулиас хойш ганц ч удаа чамайг гэрт чинь хүргэж өгөөгүй"

Би санаа алдан "Ойлголоо"

Бид хоёр Сэүний спорт машинд нь суун хотын замаар явна.


◇◇◇

  У Харука энэ нэрийг сонссон хүн болгон "Нөгөө алдартай 'КN' корпорацийн захирал Ким Жунины эхнэр үү?" гэсэн бодол төрөх болно. Тийм ээ би бол 20 гарж яваа нөхөрт гарсан эмэгтэй. 

'YGF' кампони захирал У Силраны ганц охин. Миний амьдрал 19 наснаас өмнө маш сайхан байдаг байсан хайртай гэр бүл хайртай найз залуу байлаа. Гэвч нэг л өдөр манай Солонгосын эдийн засаг уналтанд орсон нь манай аавын кампони нуран унах дээрээ тулсан юм. Магадгүй кино, зохиолд л ийм юм байж болох ч  миний амьдрал энэ өдрөөс хойш яг л нөгөө хар бараан кино, зохиол нь болж хувирсан билээ.

Харин 'KN' карпорацын захирал болоод удаагүй байгаа Ким Жунин гэх 24настай залууд аав хандан тусламж хүссэн юм. Тэр залуу аавд хэрвээ надтай гэрлэвэл энэ тухай шийдэж өгч болно гэж хэлсэн байна. Аав минь надаас маш их гуйн өөрийнх нь амь амьдралаараа босгосон зүйл гэж хэлсэн. Надад тэр аймшгийн хүнтэй гэрлэхээс өөр арга байгаагүй юм. Бүх зүйл үүнээс л эхэлсэн дээ.

❌Хуурамч Гэрлэлт❌Where stories live. Discover now