17.Ээж

2.5K 224 20
                                    

"Өс санасан хүн хоёр булш ухдаг.

Нэг нь өст хүндээ
Нөгөөх нь өөртөө  "

Ким Жунины талаас:

Онгоцны цонхоор шөнийн Сөүл хотыг харсаар явж байлаа. Сэтгэл зүрх гэж авах юмгүй болсон над шиг хүнд ээж минь байгаад л баярлаж байна.

Би ээжийнхээ гарнаас атгахад тэр над руу хараад: Хүү минь? Чи миний төлөө хийсэн сонголтондоо харамсахгүй биз? Би чамд амьдралд чинь тээр л болж байна гээд нүднээс нь нулмис гарч байлаа.

Би нөгөө гараараа нуламсыг нь арчаад: Тэглээ гээд таныг би буудаж алуулах байсан гэж үү? Зүгээр дээ? Та хоёрыг аврах боломж тэр л юм бол би яах нь хамаагүй ! Тэр ч гэсэн өөрт нь хайртай , Өөрөөсөө илүү хайрлах нэгэнтэй хамт байгаа учир ингээд бүх зүйл жаргалтай болж байна шүү дээ?

Ээж маань над руу санаа зовон хараад: Тэгвэл чи? Чи жаргалтай байна уу?

Би: Б Би юу? Мэдэхгүй ээ гээд санаа алдаад: Тэр намайг буцаж очсон ч өршөөхгүй биз! Одоо нэгэнт өнгөрсөн. Түүнийгээ хэтэрхий их шархлуулчихсан болохоор буцах талаар бодох ч хүсэл алга.

Ээж миний мөрийг налан: Миний хүү том болжээ. Бусдын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй болж. Тэр бүсгүйтэй амьд яваа цагтаа уулзах юмсан. Ямар эмэгтэй болоод чамайг ингэж хэлтэл чинь зүрхэнд нь орсон юм бол?

Би түүний тухай бодон инээмсэглээд: Би ч гэсэн өөрийн зүрхэний эзэнтэйгээ дахин учархыг хүсч байна...

◇◇◇

Итали улсад ирээд 4 жилийг ардаа үдсэн байна. Манай корпораци өргөжин тэлж томорсоор дэлхийн зах зээлд өрсөлдөж байлаа. Ээжтэйгээ ч ойр дотно болж түүнийг асарах нь миний бас хийж сурсан том зүйлийн нэг юм.

Би ном уншин ажлын өрөөндөө сууж байхад ээж минь миний өрөөнд орж ирэн миний хажууд суулаа.

Би: Ямар нэгэн юм болоо юу?

Ээж маань толгой сэгсэрээд: Яагаачгүй дээ! Зүгээр л хүүгээ хармаар санагдаад чи аждаа хийн сууж байхдаа аав шигээ харагддаг.

Би : Тэгвэл намайг ажилын ширээний ард суух бүрт хамт байж бай гэхэд ээж хөхрөн: Тэгдэг бол сайхан л байна.

Би: Аав гэж та хэллээ? Аав маань ямар хүн байсан юм?

Ээж инээмсэглэн над руу ойртож ирэн миний хацаранд гараа хүргэж миний нүд рүү хараад: Яг чам шиг хүнийг нэвт хардаг бор алаг нүдтэй өндөр хамартай сурвалжит залуу байсан юм.

❌Хуурамч Гэрлэлт❌Where stories live. Discover now