14.Үдэшлэг

2.6K 222 24
                                    

"Бурхан надад чамайг мартах зөвшөөрөл өгсөнгүй"

4н жилийн дараа:

Аль хэдийн 4н жил өнгөрчээ. Түүнийг хараагүй өнгөрсөн цаг хугацаа. Түүнийг миний сэтгэлийг шарахлуулан одсоноос хойш аль хэдийн 4н жил болж.

Ийн бодон нэг санаа алдаад тагтнаас буун өрөө лүүгээ орлоо. Гаднаас миний амь амьдрал болсон бяцхан ханхүү минь : Ээжээ гэсээр гүйж орж ирлээ.

Намайг чанга тэврэхэд би түүнийг өргөөд : Яасан бэ? Ээжийн хүү? Уйлаа юу?

Жихү: Тиймээ! Аавыгаа санаад байна. Хэзээ ирэх юм бэ? Ганцаараа цаасан шувуу хөөргөмөөргүй байна!

Би түүний хацар дээр үнсээд: Удахгүй ээ! Аав нь удахгүй ирнэ. Миний үр битгий уйл за юу?

Жихү толгой дохиод: Хурдан ирээсэй гээд санаа алдана. Би түүнийг тэвэрэн явсаар гал тогоо руу ороод түүнийг сандал дээр суулган: Жихү гунигтай байгаа юм чинь ээж нь жигэнэмэг хийж өгөх үү?

Жихү над руу сонин хараад: Та хийж чадна гэж үү? Хоол хийж чаддаггүй шүү дээ та?

Би түүний хамарнаас чимхээд : Битгий ээжийгээ тэгэж хэл! Хүмүүс буруу бодно шүү! Хүүдээ хоол хийж чаддаггүй гээд Жихүг шоолвол яана!

Жихү толгой сэгсэрээд: Таныг л шоолно шүү дээ!гээд хөхөрлөө.

Би түүнлүү ойртон: юу гэнэ ээ? Чамайг гижигдээд өгье л дөө гээд түүнийг гижигдэхэд тэр инээн болихыг гуйна.

Бид хоёр хөхрөлдөж байхад гадаа машины дуу дугарлаа. Жихү хурдан сандал дээрээсээ буун: Ааваа гэсээр гүйн явав.

Би араас нь зөөлхөн инээмсэглэн очход Сэүн орж ирлээ. Жихү гүйсээр аавыгаа тэвэрхэд Сэүн дээшээ өргөн хацар дээр нь үнсэн: Миний хүү чинь өдөр бүр өсөөд байна уу даа! Том залуу болж байна даа гээд над руу ойртон хацар дээр минь үнсээд: Чи минь улам л үзэсгэлэнтэй болчихож гээд инээмсэглэнэ.

Хэдий инээж байгаач Сэүн их ядарсан харагдана. Би Жихүг түүнээс аван: Өлсөж байна уу? Юм идсэн үү?гэхэд тэр толгой дохилоо.

Жихү надаас буун Сэүн дээр очоод: Ааваа ээж надад амтгүй хоолоо хүчээр идүүлсэн гэхэд би гацаж: Хөөе Жихү гуай чи өөрөө амттай гээд байсан биз дээ!

❌Хуурамч Гэрлэлт❌Où les histoires vivent. Découvrez maintenant