8. Хүрхрээ

4K 217 5
                                    


"Чамд хэр их хайртай вэ гэж үү?
Уучлаарай би хэзээ үхэхээ мэдэхгүй байна"


Жунины талаас:

Өглөө нүдээ нээхэд тэр минь тавтай унтаж байлаа. Би түүний духан дээр гараа зөөлөн хүргэж үсийг нь хойшоо болголоо.Тэр яг л үхэр нам шиг унтаж байлаа. Амаа ангайчихсан шүлс нь гойжиж үс нь сэгсийжээ.Тэр нь л хүртэл хөөрхөн харагдаад байх юм аа. Энэ бодвол хайр байх тийм үү? Үгүй ээ Жунин тээнэгэлзэх хэрэггүй энэ бол гарцаагүй Харуг гэсэн миний сэтгэл.

Би ийм эгдүүтэй түүнийгээ алдаж болохгүй тийм үү? Ээж минь. Энэ яг л тань шиг нэгэн юм шүү.

Хару нүдээ нээсээр намайг хараад буцаад аньчхав. Би инээгээд: Яасан намайг хархаас айгаа юу? Хадагтай Ким? Гэхэд тэр нүдээ нээгээд юуны чинь Ким гэж гэсэн харцаар хархад нь миний инээд хүрсээр: Хөөрхөн байна аа. Шүлстэй бацаанаа гээд босоод нойл орход тэр ардаас минь дэр шидэн: Эртхэн хэлэхгүй дээ гээд ичиж байгаа нь сонсогдлоо. Хөөрхөн гэдэг нь.

Би уснаас гарж ирхэд тэр доор гал тогоонд юм хийж байгаа бололтой пасс писс гэсэн чимээ гарна.

Би доошоо буун түүнийг хархад тэр хоолны тагаа барьсаар: Яанаа өндөгөө түлээд хаячихлаа.

Би хөхрөөд: Өндөг ч шарж чадахгүй гэхэд тэр хөмсгөө зангидан: Өөрийгөө хичээ давсны оронд элсэн чихэр хийдэг байж гээд хэлээ гаргалаа.

Би: Тэрийг нь үхэх гэж байгаа юм шиг идчихээд гээд бас хэлээ гаргалаа.

Хару: Ха ха ха тэрнээс чинь болж шөнөжингөө гүүлгэсэн за! Өөрөө мэдрэлгүй юм шиг хурхирч байсан байж! гээд цаашаа хараад уурлаад зогсчихов.

Хөгжилтэй байна аа. Би хэзээ ийм аз жаргалтай байснаа санахгүй байна. Би түүнийг араар нь очиж тэврэн: Чи бид хоёр хоёулаа хоол хийж чадахгүйгээс хойш гадуур хооллох уу ? Бас чамд үзүүлэх нэг газар байна гэхэд тэр толгой дохилоо.

Харугын талаас:

Тэр бид хоёр хөнгөн өглөөний цай уусны дараа тэр намайг нэг газарт авчирах гэж 3цаг машинаа барилаа. Ядрахгүй байгаа юм байхдаа.Би барьж явья гэхээр чинь өөрийгөө яадраагаад гээд би санаа алдаж цонх руу ширтэнэ.

Тэр машинаа барьж явж байгаад : Ээжийн минь дуртай газар гэж гэнэт хэлэн санаа алдав.

Би түүн лүү гайхан хархад тэр: Чи бид хоёрын очих гэж байгаа газарт ээж бид хоёр үргэлж очдог байсан юм .Тэр хэлэхдээ толгой бүхэн тархитай шиг зүрх бүхэн хайртай хүнтэй гэж хэлж байсан. Хайртай хүнтэй болвол энд дагуулж ирээрэй гэж захисан юм. Би өмнө нь хэзээ ч өөр нэгнийг тэр газар дагуулж явж байгаагүй гэхэд нь би түүний нүд рүү нь хархад тэр над руу гунигийн нүдээр ширтэнэ. Энэ нүд их зовлон амссан бололтой. Миний их зантай дарангуйлагч гэж бодож байсан хүн ч бас ардаа их гуниг зовлонг тээж явдаг байжээ тийм үү?

Бид хоёр удаан давхин явсаны эцэст шигүү ой модонд ирлээ. Хөөх Сөүлд ийм их мод байдаг гэж мэдээгүй юм байна. Тэр намайг дагуулан явсаар ой модонд байрлах байшинд авчирлаа. Модон байшин их энгийн мөртлөө нууцлаг юм аа. Бас хажуудаа жижиг голтой үнэхээр таалагдаж байна аа?!

Жунин намайг харсаар хөхрөөд дагаад яв гээд миний гарнаас хөтлөн бид хоёр голын эргийн дагуу дээшээ өгслөө. Нилээн явсаны эцэст би гайхамшгийг олж харсан нь хүрхрээ байсан юм.Энэ гол яаж урсдагыг одоо л ойлголоо.

Жунин гэнэт цамцаа тайлаад унахаар нь би гараараа халхалан: Ч чи юу хий хийгээд байгаа юм бэ?
Жунин хувцасаа тайлхаа болиоч гэхэд тэр хөхрөөд: Юу бодоод байгаа юм би усанд л сэлэх гэж байна гээд ус руу пүл хийтэл орчихлоо.

Би түүнийг буцаж гарч ирэхийг нь хүлээн доошоо тонгойход тэр буцаж гарж ирээд миний гарнаас татан ус руу оруулчихав.

Би: АААА ЖУНИН! гэсээр орилохтой зэрэгцэн ам руу минь ус дүүрлээ. Би амьсгалж чадахгүй байхад жунин миний бэлхүүсээр тэврэн дээшээ гаргалаа.

Би: Аахаах ахахх чи намайг живүүдж алахаар шийдээ юу? гэхэд тэр малийгаад: Мэдээж үгүй ээ! Хэрвээ би чамайг татаагүй бол чи усанд орж ирэхгүй байсан үгүй гэж үү? гээд тэр миний бэлхүүснээс барин намайг өөрлүүгээ татан ойртууллаа.

Тэрний бор гүн нүд миний нүдийг хучин авхад би хязгааргүй амар амгалан гээчийг түүнээс мэдэрч байлаа. Тэр миний урдуур орсон үсийг гараараа хойш нь болгож гараа буулгахдаа хүзүүгээр минь барин нөгөө гараараа намайг татан ойртуулаад чихэнд минь:Сэүн гэх залуу  чамайг авах ямар гавьяа хийсэн гэж?!










vote 💞comm💞 follow

❌Хуурамч Гэрлэлт❌Where stories live. Discover now