2. +Би бол чиний нөхөр+

6.3K 295 12
                                    

Тэр намайг өргөж явсаар ор луу шидлээ.

Би хүчтэй байхыг хүссэн ч би айж байна. Би уйлахгүй байхын хүссэн ч миний нүдийг нулмис дүүргэж байна.

Жунин намайг ор луу шидсэний дараа намайг ширтэн зогссоор л байлаа. Тэрнийг анх харсан хүн бол үнэхээр тайван царайлаг дур булаам хүн гэж бодно. Гэвч тэр тийм биш. Магадгаүй хэзээ ч тийм болохгүй.

Тэр намайг харж зогсож байснаа санаа алдан"Чи намайг ганц удаа үнэлдэг байсан бол би ингэхгүй шүү дээ!"

"Чи өөрөө надаар үнэлүүлхээр зүйл хийдэг гэж үү?"

"Юунд нь болдог юм?"

"Юу?"

"Сэүн гэх тэр залуугын юунд нь ингэтлээ татагддаг юм ?"

"Мэдэхгүй ээ би магадгүй татагддаг биш дуралдаг болхоор тэр байх"

Жунин миний дээр гаран эрүүнээс минь барин "Чи надад дуралдаг уу?"

Би чанга хөхөрсөөр"Юунд чинь? Надад ганцхан шалтгаан хэлээч!"

"Надаа дурлаад байх зүйл байхгүй гэх гээд байна уу?"

"Тийм ээ"

"Чи л тэгж боддог. Бусад эмэгтэйчүүд миний ганц үнсэлтэнд л дурлаад үхэхээ шахадаг."

"Ямар азгүй эмэгтэй нь тэгдэгийг нь мэдэхгүй ч би тийм биш! Сэүн бол миний хувьд чухал нэгэн. Миний сэтгэл зүрхэнд ааваас минь өөр ганцхан эрэгтэй хүн байдаг тэр бол Сэүн!

Жунин намайг чанга алгадан аваад   "Амаа тат! Миний хажууд тэрний тухай битгий хэл гэж хэлсэн байх аа!Яагаад ийм яршигтай юм бэ?" гэхэд би уйлан аль хэдийн Жунины алганы хээ орсон хацараа барьсаар нулимс цийлэгнэн "Би чамд тэгж их яршиг удаад байгаа юм бол надаас салаад тэр яршиг уддаггүй өөрт чинь үхтэлээ дурлаад явж байдаг тэр хүүхнүүд дээрээ очил доо? Би ч гэсэн зовж байна.Чи ч гэсэн надад яршиг хангалттай тарьсан. Хоёр биедээ яршиг болсноос зүгээр л салья"

"Болно оо! Гэвч би ганцхан утасдахад аавын чинь компанид оруулсан бүх хөрөнгөө татан авах болно. Яагаад гэж асуувал яршигтай охиноосоо асуу гээл хэлчхэе. БОЛЖ БАЙНА УУ?"

"Чи бол чөтгөр, араатан "

"За тэгээд яамаар байна даа? Намайг тэгээсэй гэж хүсэж байна уу? Эсвэл надаас салмаар байна уу? Хайрт минь чиний шийдвэрийг би хүндлэнэ"

❌Хуурамч Гэрлэлт❌Where stories live. Discover now