16. Үнэн төрх

2.6K 232 22
                                    


Ая явж хүмүүс хос хосоороо бүжиглэж эхэллээ. Би Сэүний хажууд зогсон олон зүйл толгойд минь эргэлдэж байлаа.

Бас саяны ариун цэврийн өрөөнд болсон эмэгтэйчүүдийн намайг доромжилсон үгс, Жунины хэлсэн үгс гээд л бүгд л дотор минь бодогдоно.

Сэүн урд минь гараа өгөн: Бүжиглэх үү?гэхэд би саяны бодлоосоо гарч гаран дээр нь гараа зөөлхөн тавьлаа.

Бил хоёр бүжгийн талбайд очиж би Сэүний мөрөн дээр гараа тавьхад Сэүн миний бэлхүүснээс барин зөөлхөн хөдөлж эхэллээ.

Сэүн над руу харан: Түүнээс болоод сэтгэл чинь үймэрчихсэн үү?

Би түүнлүү харан: Үгүй ээ! Зүгээр л..

Сэүн: Түүнийг гэнэт хүрээд ирнэ гэж мэдсэнгүй. Гэхдээ ирсэн ч Жихү бид гуравын амьдрал хэвээр үргэлжлэнэ биз дээ? Хагарч бутарахгүй биз дээ?

Би: Сэүн яагаад тэгж бодоод байгаа юм?! Намайг түүнийг ирсэн болохоор түүнлүү очно гэж бодоогүй биз дээ?!

Сэүн толгой сэгсэрээд : Үгүй ээ. Зүгээр дээ! Энэ бүгдийг мартая гээд намайг өөртөө наан хөгжөмийн аянд зөөлхөн найган явлаа.

Удалгүй хөгжим өөрчлөгдөн хосоо сольж бүжиглэдэг хөгжөөнт бүжигний ая эхэллээ. Сэүн бид хоёр энэ бүжгийг бүжэглэхийг хүсээгүй ч бид хоёр аль хэдийн талбайн голд ороод ирсэн болохоор буух хэцүү байлаа.

Бид хөдөлөн бүжиглэж эхлэхэд намайг нэг гар хүчтэй татан өөртөө наалаа. Би цочин дээшээ хархад Жунин зогсож байлаа. Яагаад тэр??

Сэүн харин Жунины бүжиглэж байсан эмэгтэйтэй зогсож байлаа. Энэ бол мэдээж бүжигний заншил бие биенийхээ хамтрагчыг авах нь. Сэүн Жунин хоёр хоорондоо харц шидлэж эхлэхэд бүжигний ая чангарч бүжиглэж эхэллээ.

Жунин намайг өөртөө наан бэлхүүсээр тэврэхэд би цочин: Ж Жунин?!

Жунин: Миний нэрийг дуудахад чинь сайхан санагдаж байна гээд намайг тойруулан эргүүлэн арагшаа нуруугаар минь нугарууллаа.

Би түүнлүү хархад тэр миний хүзүүгээр зөөлөн уруулаа гүйлгэж байгаад намайг босгон дээшээ өргөн өөрөө доороо эргэлдэнэ.

Бүжиглэж байсан хүмүүс зогсон бүгд бид хоёр луу харан зогсолоо. Тэр хөгжмийн аяанд найган бүжиглэх бол би түүний аясаар найган бүжнэ.

❌Хуурамч Гэрлэлт❌Where stories live. Discover now