24. Бороо

1.5K 133 13
                                    

Бороо хүчтэй орох авч Хару нүдэндээ нулимстай түүний урд байх "У Жүнни" гэсэн бичигийг харан амьгүй юм шиг сууна.

Тэрний өмссөн хар өнгийн хувцас нь шалба норж хүүгийнхээ нэрэн дээр гараа тавин уйлж болохгүй гэж өөртөө хэлнэ. Тэрний хүү 7 хоногийн өмнө л тэр хүүтэйгээ хөтөлцөн алхаж байсан шүү дээ. Гэтэл тэр одоо   хөрсөн доор хэвтэнэ. Яаж ийм харгис байж болох юм.

"ААААА Жүнни миний хүү"

Хару тэвчиж байсан нулимсаа барьж чадалгүй ориллоо.

"Ядаж үхсэн биеийг нь ч болтугай тэвэрхийг хүссэн ч яаж ингэж болох юм бэ? Яагаад? Яагаад вэ?!!"

Хару түүний булшины чулууг тэврэн уйлна. Ядаж хамгийн сүүлийн удаа амьгүй биеийг нь тэврэхийг хүссэн ч бурхан тэгэх боломж өгсөнгүй. Түүнийг минь шатааж орхижээ.

Хару тэврэн уйлсаар зүрхэнд нь нэг л бодол хурна. Үхээд өгвөл... үхээд өгвөл би хүүтэйгээ уулзаж чадах болов уу?

Хару хажууд байх савтай жижиг эмийг харлаа. Тэр анхнаасаа энэ эмийг авчирхыг хүссэн. Жунинаас нууж бүх зүйлийг дуусгах болно. Угаасаа энэ хорвоод түүнд гэр бүл ч байгаагүй.  Хайртай залуугаа ч хэтэрхий их зовоосон. Одоо түүний хүү үгүй боллоо. Түүнд амьдрах шаардлага алга.

"Уучлаарай Жунинаа. Би тэвчихгүй нь... Би бяцхан хүүгээ ганцааранг нь явуулж чадахгүй нь"

Хару гарандаа эмийг аван бүгдэнг нь асгалаа. Тэр эмийг бүхлээр нь уухаас өмнө нэг гар орж ирэн түүнийг эмийг газраар дүүрэн асгалаа.

"Жунин гуйя. Би тэвчихгүй нь"

"Би Жунин чинь биш!"

Хару дээшээ хараад зогтусав. У Сэүн?! Тэр шүхэр барин түүний өөдөөс харан зогсоно. Тэр ямар нүүрээрээ түүн дээр ирж байгаа юм.

"Чи ямар нүүрээрээ над дээр ирж байгаа юм?! Чи муу новш!"

"Чи үхэж болохгүй"

"Чамд хамаагүй. Миний нүднээс алга бол! Гуйя! Жүнни чиний хүү байсан ядаж жоохон ч гэсэн хүндэтгэл үзүүлж болох уу?"

"Би яагаад үхээгүй хүнд хүндэтгэл үзүүлнэ гэж?!"

Хару энэ үгэнд цочиж орхилоо.

"Чи сая юу гэсэн бэ?"

"Сонссонг чинь хэлсэн"

Хару Сэүнийг барьж аваад"У Сэүн чи юу хийсийн бэ? Чи юу яриад байгаа юм бэ?"

Сэүн Харуг харан хүчтэй гарыг нь түлхэн"Яасан бэ? Харука найдвар тээж байна уу? Жүнни амьд гэж бодож байна уу? Хэрвээ тийм бол чи яах юм бэ дээ?"

❌Хуурамч Гэрлэлт❌Where stories live. Discover now