❌Хуурамч Гэрлэлт❌

By haru_rose

92.1K 5.8K 512

Баян айлд төрж өсөх нь үргэлж бүх зүйлээрээ хангагдан, гүнж шиг дураараа цэнгэж, хүссэн болгоноо хийдэг. Тэд... More

1. +Миний амьдрал+
2. +Би бол чиний нөхөр+
3. Би хэн юм бэ?
4. Согтуу
5. Би явна
6. +30 хоног хамт байя+
7. Паста
8. Хүрхрээ
9. +Дэлхийн төгсгөл хүртэл+
11. +Баяртай+
12. Үхэн үхтлээ
13. Хүүхэд
14.Үдэшлэг
15.Өөрийн зүйл
16. Үнэн төрх
17.Ээж
18.Уулзах ёстой хүн
19. Намайг ойлгохгүй байна
20. Баяртай ааваа
21 Ярьж өгмөөр байна
22.Үнэн
23. Миний нар
24. Бороо
25. +Хайртай+
26. Чиний талд

10. Сонголт

3.4K 215 19
By haru_rose

"Чамгүй амьдрал наргүй дэлхий шиг юм аа "

Бид хоёр хамтдаа байгаад 30 хоног болжээ. Энэ үел л Жунин гэдэг хүнтэй хайрлалцаж харамлаж хамгаалж хамтдаа байсан сайхан 30 хоног байлаа.Хэзээ ч мартагдахгүй нандин дурсамж болон үлдэнэ.

Тэр ойрын 2 хоног завгүй байсан. Өнөө өглөө ч гэсэн цайгаа ч уулгүй яараад гараад яваад өгчээ.Ажил дээрээ хааяаа оройтох ч үе бий болжээ.

Түүнийг өнөөдөр ямар өдөр гэдгийг мэднэ л гэж найдая. Өнөөдөр би түүнд хариугаа хэлнэ . Гэхдээ миний хариуг тэр бараг мэдэх байх даа. Би түүнтэйгээ хамтдаа амьдарлыг туулж хөгшөрхөдөө 100% бишээ бүр 1000 % итгэлтэй байна.

Түүнлүү ярья гэж бодсоор утсаа шүүрч авхад сэүнээс уулзаж болох талаар мессэж ирсэн байлаа. Тиймээ Сэүн түүнтэй уулзаж ярилцах нь зөв шүү дээ. Тэр надад маш их тусалсан хүн . Тэр надаас илүүг олох ёстой.

Хувцасаа өмсөөд гэртээ ойр байдаг ресторанд түүнтэй уулзахаар тохирлоо. Би түрүүлээд ирсэн болхоор шпагети болон сэүний дуртай үхрийн махан стекийн захиалаад сууж байтал тэр ирлээ.

Миний хацран дээр үнсээд урдын адил инээсээр ширээнд суулаа. Тэр миний гарнаас барин уруулдаа хүргээд : Хайрт минь ямар удаан уулзсангүй вэ? гээд миний өөдөөс үргэлж дур булаам байдаг тэр л инээмсгэллээр инээнэ.

Харин би түүний өмнө гэм хийсэн хүүхэд шиг хэцүү байдалд байлаа. Хайрт минь гэх энэ үгийг Жунинаас өөр хүн хэлхэд хөндий юм шиг л сонсогдох болжээ. Би түүнээс гараа зөөлөн салгахад тэр гайхан над руу харна.

Би зөөлөн инээгээд: Хоолоо идэцгээгээд ярилцая гэхэд тэр толгой дохиод хоолоо иднэ. Бурхан минь ямар хэцүү юм бэ? Сэүнаа намайг уучлаарай . Чи надаас илүүг олох болно оо.

Би түүний гарыг нэг гараараа зөөлөн атгаад: Энэ гар л миний хамгийн анх атгаж байсан ааваас минь өөр эрэгтэй хүний гар байсан гэхэд тэр инээгээд : Юу бол- гэхэд нь би түүний үгийг таслаад уруул дээр нь гараа тавиад: Энэ уруул миний анхны үнсэлтийг авж байсан гээд түүний нүүрээр гараа явуулаад нүдэн дээр нь зөөлхөн гараа тавиад:Энэ нүд миний хамгийн муухай сайхан үеүүдийг минь харж хамтдаа даван туулсан.

Би уйлж эхлэхэд Сэүн гайхсаар санаа зовон:Хару?гэхэд би түүний гарыг хоёр гараараа бариад: Сэүнаа намайг уучлаарай. Би чамайг орхих хэрэгтэй бололтой. Чи надаас илүү нэгнийг олох хэрэгтэй. Над шиг нэгнийг хайрлаад хэрэггүй гэхэд Сэүн учрыг нь олохгүй хий дэмий л нүдээ эргэлдүүлнэ.

Би нулимсаа арчаад түүнлүү харад:Сэүнаа би Жунинд хайртай болсон. Би чамайг шархлуулахыг үнэндээ хүсэхгүй байна. Чи бид хоёрын хамтдаа өнгөрөөсөн бүх зүйл миний хувьд хамгийн дурсамжтай сайхан үеүүд байх болно.

Сэүн миний үгсийг сонсоод царай нь хувхай цайж: Яагаад гэнэт Хару? Тэр новш чамайг сүрдүүлсэн үү?!Ингэж хэл гэж яатгасан уу?Надад хэлээч гэхэд би толгой сэгсэрээд:Үгүй ээ Сэүн энэ бол 100% миний шийдвэр гээд босоод явах гэхэд тэр миний гарнаас бариад: Битгий яв Хару?!гээд миний бэлхүүснээс тэвэрлээ. Би түүний гарнаас барин өөрөөсөө салгаад түүнлүү хараад: Чамд надаас илүү нь олдоно. Тэгээд зөндөө хүүхэд гаргаад сайхан амьдарна. Хоёулаа худ ураг ч болж болно шүү дээ?! Сэүнаа өнгөрсөн бүхэнд би чамд маш их баярладаг. Чи миний хажууд байсан тулдаа би бүгдийг даваад гарж чадсан. Гуйя одоо намайг явуулаач гээд түүнийг орхиод гарлаа. Сэүнаа чамд бүх сайн сайхан зүйлийг хүсье...


Сэүний талаас:

Хару надад ингэж хэлээд явсны дараа миний зүрх энд тэндгүй цоолсон юм шиг л болж байлаа. Миний нүд харанхуй оргиж газар унахад ресторанд байсан хэдэн хүмүүс : Зүгээр үү ?яасан бэ? Гэх нь сонсогдсоор миний нүд харанхуйлж нүдээ анилаа.

Сэрхэд эм тариа ариутгалын бодисны үнэр үнэртэж цав цагаан тааз харагдана. Би эмнэлэгт сэрсэн нь энэ ажээ. Сүүлд Хару надад хатуу үгсийг хэлэн явсны дараа зүрх минь ямар их өвдсөн билээ дээ.

Энэ бүгд тэр Жунин гэгчийн буруу. Би түүнийг буулгаж авах болно. Хару надад яагаад тэгж хандсан юм бэ? Энэ бүгдийн ард тэр л буруутай.

Би эмнэлэгээс гараад утасаа авсаар туслах руугаа залгалаа.
Би: Жунины тухай бүх буруу мэдээллийг надад аваад ир гээд кимпани руу явлаа.

Яг одоо миний толгойд түүнийг л дарж авах бодолууд маш ихээр эргэлдэж байлаа. Өмнө нь Харугын төлөө цуглуулж байсан Жунины маш олон хууль бус баримтууд мөн хилээр гаргаж өгч авч байсан хар тамхи , цөмийн зэвсэг, буу зэрэг маш олон буруу мэдээллэл надад бий. Бүх баячууд л ийм зүйл хийдэг. Манай аав би хүртэл оролцож байсан.

Үүгээр түүнийг буруу шааж буулгаж авах болно. Би энэ бүгдийг хуулбарлаад хайрцаганд хийн бяцхан захиа болон уулзах цаг заасан цаасыг түүнлүү явууллаа..

Төд удалгүй тэр над руу шууд залгалаа.

"Би: Миний утасыг яаж мэдсэн юм?
Жунин: Чи ч бас минийхийг мэддэг юм байна. Чи юу хүсээв?! гэж хэлэх нь утасны цаанаас хангалттай уурласан байгаа нь мэдэгдэх ажээ.
Би: Утасан дээр юм яриад хэрэггүй л болов уу? Уулзаж байгаад ярья . Хан голын хажууд 20.00 цагт ганцаараа ирээрэй " гээд би утасаа тавилаа.

Хан гол 20.00:

Би түүнийг хүлээнгээ тамхи татан зогсоно. Тэр ч бас машинтайгаа ирээд машинаасаа буун миний хажууд ирж зогсоно. Жунин чи их дуулгавартай болжээ.

Би түүнлүү тамхиа сунгахад тэр аваад шууд газар унагаачихав.

Жунин: Тэгээд чи надаас юу хүсээв? Мөнгө үү ? Хар тамхи? Буу? Гэхэд нь би хөхөрсөөр : миний юу хүсч байгааг чи надаас илүү мэдмээр юм даа! гэхэд тэр шууд миний цамцнаас татаад: Тэрийг чи хэзээ ч авж чадахгүй. Чи тэрний ганцхан ширхэг үсийг ч би чамд өгч чадахгүй шүү!!!

Би түүний зуурсан гарыг тавиулаад: Тэрийг чинь би л чамд хэлэх болно. Удахгүй гээд тамхиа хаяаад: Чамд очсон тэр их хууль бус зүйлүүд бичиг баримт гээд бүгдийг би цагдаад өгвөл чи насан туршдаа шоронд сууж эрх чөлөөгүй амьдрана.

Гэхэд тэр зэвүүн инээгээд: Иймхэн зүйл дээр намайг буулгаж авах гээд байгаа бол бүтэхгүй зүйл шүү дээ гээд цаашаа явлаа.

Би түүний араас : Мэдээж энэ бол хүүхдийн тоглоом төдий гэхдээ чиний хамгийн чухал нэгнийг би олсон. Гээд гараа дугархад цаанаас манай залуус нэг настай эмэгтэйг барисаар гарч ирлээ. Түүний толгойнд угалсан уутыг авахад: Жунины царай сонин болж эхэллээ.

Тийм ээ энэ хүн бол түүний Ээж. Би түүнийг бүтэн 2 жил хайж байж олсон. Жунин түүний харсаар : Ээж ээ энэ та мөн үү ? Гэхэд нөгөө эмэгтэй уйлсаар: Жунин хүү минь энэ чи юу? гэсээр бие биенийгээ тэврэнэ.

Би толгой дохиход манай хүмүүс тэр хоёрыг салгалаа. Жунины судас нь товойж уурлан: МУУ НОВШ МИНЬ !! Чи юу хүсээв? Гэхэд би түүнлүү ойртон өвдөглөн суугаад: Харукаг л надад өг тэгээл боллоо гэхэд тэр над руу нулимаад : Хэзээ ч үгүй новш минь гэхэд нь би хөхөрсөөр буу гаргаж ирээд түүний ээж рүү чиглүүллээ.

Тэр уурлан: Хараал идсэн хөгийн новш чи үүнийг үнэхээр хийх гээ юу? Гэхэд би: тийм ээ. Хэрвээ чи надаа өгөхгүй бол ээжийг чинь буудна шүү! гэхэд тэр муухай орилож байлаа. Тэр үнэхээр гарах гарцгүй харагдаж байлаа.

Түүний ээж уйлан: Хүү минь би хамаагүй ээ тэр охиныгоо л авж үлд. Би яахав 2 удаа үхэх ээ шахсан хүн . Ингэж үхсэн ч надад хамаагүй . Намайг алсан ч болно. Би зүгээр чи түүнтэйгээ сайхан амьдар гэхэд Жунин гарах гарцгүй болсоор нүдээ анина.

Би түүнлүү харсаар: Хурдан шийдээрэй би тийм ч тэвчээртэй хүн биш шүү!! Бас гар цуцаад байна. Гэхэд тэр газраасаа босоод нүдээ нээн : Чи яллаа. Түүнийг минь ав! Харин надаа хугацаа өг гэхэд нь би буугаа буулгаад: 2хоног л өгье тэр хооронд чинь бид ээжийг чинь аваад явлаа гээд машиндаа суулаа. Бид хөдөлхөд ард Жунин өвдөгөөрөө газар суун гараараа үсээ салаавчилж байлаа.

Тийм ээ Жунин чиний шалдаа буухыг харах сайхан байна.......





За сайн уу хөөрхнүүдээ👋💕

Зохиол маань нэрээ сонирхолтой гэж чигтэйхэн тийм ээ кккк.

Маск бээлийгээ сайн өмсөөд аль болох гэрээсээ битгий гараарай👏😷
love-ya💕

За тэгээд
comm-20
vote-60н дараа уудзая хөархнүүдээ💕💕💕




Continue Reading

You'll Also Like

272K 14K 82
🍁ကောင်းခြင်းတည်မြဲ.. 🍁 နိုင်ငံခြားပြန်ကောင်လေး။ ရုပ်ရည်၊ ပညာ၊ စည်းစိမ်ဥစ္စာပြည့်စုံကြွယ်ဝသူမို့ အတော်လေးကြီးကျယ်သည့်လူ။ သူ့ကိုသူလည်း အထင်ကြီးလွန်းပ...
1.1M 26.1K 71
အချစ်တွေကင်းမဲ့ပြီးမှောင်မိုက်နေတဲ့ကိုယ့်ဘဝလေးကို အလင်းရောင်ပေးခဲ့တဲ့ခလေးက ကိုယ့်ရဲ့မီးပြတိုက်လေးပါကွာခလေးရယ်။ ဥဿာခမ်းထည်🖤💜 နိုးနိုးလွန်းငယ်
433K 10.4K 86
"ပူတင်းလေးကဘာလဲ" "ကိုကို့အပိုင်" "ကိုကိုတို့ကရောဘာလဲ " "မောင်နှမ" "ဟာ..."
108K 11K 32
မမမေငြိဏ်းကျော်က ကျွန်မနှလုံးခုန်သံရဲ့ ရေသောက် မြစ်ငယ်ပေါ့။သူ စီးဝင်လာခဲ့တယ်။သူ ဝင်ရောက်လာခဲ့ပုံဟာ မြူငွေ့ဆန်လွန်းလို့ အဲ့ဒီညင်သာမှုကို ကျွန်မ မမေ့နိ...