/Дууссан/ 💍 Чи миний аз жар...

By ShureeOXEXO326

472K 9.1K 906

Гол дүр: EXO Kai, Park Eun Bin Төрөл: гэр бүлийн, хайр дурлал КайБинь цуврал. . . More

1. Би жирэмсэн
2. Бид хамааралгүй
3. Галзуурмаар их
4. Хуучин эхнэр
5. Карт
6. Супер залуу
7. Том санал
8. Дурсамж
9. Дуудлага
11. Энд хононо
12. Тэр чи биш
13. Би түүнд хайртай
14. Айдас нь биелсэн өдөр

10. Тэр хэн юм?

9K 619 83
By ShureeOXEXO326

Зураг авалт болох газар ирэхэд Тэкён ах аль хэдийн ирсэн байлаа.

Би "Сайн байна уу захирлаа" гэсээр бөхийхөд

Тэкён ах мөрөн дээр минь товшоод "Ингэж албаны байх хэрэггүй дээ манай ажилчид чи бид хоёрыг найзууд гэж мэдэж байгаа тийм болохоор зүгээр чөлөөтэй харьц" гэснээ цаана байсан өндөр сахалтай залууг дуудаад 

"Энэ чиний зургийг авах зурагчин байгаа юм. Одоо Азид их нэрд гарч байгаа мундаг зурагчин" гээд нөгөө залуу руу заахад

Би "Сайн байна уу? Инбинь гэдэг танилцсан даа таатай байна" гэсээр нөгөө залуутай бөхийн мэндлэхэд

Ах над руу заагаад "Энэ манай гол модель" гэж хэлэхэд 

Нөгөө залуу инээмсэглэн "Жу Сынхён гэдэг танилцсан даа таатай байна" гээд гар барилаа.

Арын ажилчид нүүр хувиргагч гэрэлтүүлэгч гээд бүх хүмүүстэйгээ албан ёсоор танилцаад нүүр будалт даа орлоо.

Нүүр будалтаа хийлгэж дуусаад хувцсаа хүлээн сууж байтал нүүр будалтын өрөөнд Тэкён ах ороод ирэв.

Би "Ахаа ямар нэг хэрэг гараа юу?" гэж асуухад

Тэкён ах инээмсэглэн хажууд минь суугаад 

"Заавал хэрэг гаргаж байж л чамтай уулзаж болох нь ээ? зүгээр хуучны найзуудын хувьд завтай байхад чинь буу халж болохгүй гэж үү?" гэсээр худлаа туньж байгаа царай гаргав.

Би "Ойлголоо, юм яръя танаар сонин сайхан юу байна?? уулзаагүй их удсан болохоор таны тухай юу ч мэдэхгүй юм гэр бүлтэй болсон уу? Яагаад ийм олон жилийн дараа солонгост буцаж ирсэн юм? Би таныг бүр тэндээ амьдрахаар шийдсэн юм байх л гэж бодож байлаа шүү дээ" гэсээр түүн рүү харан инээмсэглэхэд тэр үл ялиг санаа алдаад...

Тэкён ах "Гэр бүл гэнэ ээ??" гэснээ бага зэрэг инээмсэглээд 

"Надад тийм зүйл байхгүй ээ. Бас би зүгээр л Солонгост ирж чадахгүй байсан юм. Чи манай аав ээжийг мэднэ шүү дээ. Тэд их хатуу хүмүүс намайг өөрөө хөл дээрээ босож хувийн студиэ байгуулахаас нааш солонгост битгий хөл тавиарай гэж хориглосон. Харин би тийм ч мундаг нэгэн биш болохоор өөрийн гэсэн студи байгуулж хөл дээрээ босож гэсээр олон жил болсон байна. Цаг хугацаа дэндүү хурдан юм. Саяхан л чамаас хагацаж ядан Франц нисэж байсан санагдаж байна. Гэтэл одоо бидний амьдрал тэс өөр болсон байна" гэж хэлэх үед би түүнээс хөнгөн гуниг мэдэрсэн юм. 

Түүний яриа ч бас надад бага зэргийн харуусал авч ирж байлаа. Тэр нэгэн цагт миний хувьд юу юунаас илүү эрхэм хүн байсан шүү дээ гэтэл одоо бүх юм өөр болсон.

Би "Тийм шүү цаг хугацаа дэндүү хурдан юм. Саяхан л ахлах сургуулиа төгсөнө. Ямар их сургуульд орох вэ?? хуульч болмоор байна гээд гэнэн жоохон охин гүйж явсан гэтэл одоо долоон сайхан хүүхдийн ээж бас найм дахь нь энд ингээд байж байх гэж" гэсээр хэвлийн дээрээ гараа тавихад Тэкён ахын хөнгөн санаа алдах сонсогдлоо.

Ярианы сэдвээ өөр тийш залах санаатай "Харин таны хувьд? хувийн амьдрал чинь яаж өөрчлөгдсөн бэ? Эхнэр хүүхэдгүй юмаа гэхэд ядаж найз бүсгүй байгаа биз дээ??" гээд нээх их юм бодсонгүй асуучихлаа.

Гэтэл тэр над руу илүү нухацтай хараад "Хувийн амьдралыг минь мэдмээр байгаа хэрэг үү?" гэж асуухад нь би сандарсан даа толгой дохиж орхилоо яагаад тэгснээ ч мэдэх юм алга.

Тэкён ах сулхан инээгээд "Чи л надад байсан цорын ганц хувийн амьдрал. Гэвч би өөрийн арчаагүй дээ чамайг алдсан. Бидний харилцаа тэгж дууссан нь миний доожоогүй тэнэг, бас манай аав ээжийн хачин аашнаас болсон болохоор одоо би чамаас ямар нэг хариу нэхэх эрхгүй. Зүгээр л . . . тэр үед чи надаас болж маш их уйлсан шүү дээ гэтэл би аав ээжийнхээ өмнөөс "би энэ эмэгтэйд хайртай хамт баймаар байна" гээд ганцхан амархан өгүүлбэрийг ч хэлж чадаагүй тэр л миний алдаа. Болдог бол тэр цаг үед эргээд очмоор байна тэгэх юм бол би яасан ч тийм арчаагүй байдалтай чамайг ганцааранг чинь үлдээхгүй байсан" гэж хэлээд нүд рүү минь ширтлээ.

Хэдий маш олон жилийн өмнөх зүйл боловч дотор пал хийгээд л явчихлаа. Юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан болохоор чимээгүй л газар ширтэн сууна.

Тэкён ах "Уучлаарай дэмий юм яриад чиний сэтгэлийг зовоочих шиг боллоо, уучлаарай" гэсээр гарт минь хүрэх үед гар дээр минь тог цохих шиг л хачин мэдрэмж төрөн цочсон доо гацаж ээрч 

"Зү-зүгээр дээ хувцас ирж байх шиг байна би явлаа" гээд түүнийг нүүр будалтын өрөөнд оруулаад өөрөө гүйх шахам өрөөнөөс гарлаа.

Яг одоогийн байдлаар надад иймэрхүү үгс иймэрхүү харилцаа арай л эрт байна. Тэкён ахтай ахгүй миний сэтгэлийн шаналал хангалттай байгаа. Бас ахын өмнө нүүр бардам байж чадахгүй нь өөрийн хүүхдүүддээ л анхаарал тавих хэрэгтэй одоохон доо миний амьдралд эр хүн хангалттай.

Азаар хувцас минь ч ирсэн байсан тул зураг авалтдаа орлоо. Энэ удаад зүгээр хотын төвд болон дэлгүүрүүдэд тавигдах COVER зургуудаа авхуулсан юм. Харин рекламын хувьд маргааш өглөө бичлэгтээ орох ёстой бас ганцаараа биш өөр нэг эрэгтэй модельтой орох болохоор бага зэрэг сандарч л байна гэхдээ зүгээр дээ. Ямар ч байсан өнөөдрийн зураг авалт даа л анхаарах нь чухал.

Удаан хийгээгүй болоод ч тэр үү эхлээд жоохон болж өгөхгүй дутуу сулхан зураг нэлээд их авхууллаа. Харин азаар зурагчин залуу минь юу хийхээ маш сайн мэддэг жинхэнэ мэргэжлийн хүн байж таарсан юм. Тэгээд л тэр надад тэгмээр байна ингэмээр байна, чиний тэр чинь болохгүй байна. Энэ чинь ингэвэл илүү гоё болох юм байна гээд л зөвлөгөө маш их өгсөн. Бүтэн зургаан цаг зураг авалтад орсны эцэст нэг юм өнөөдрийн зураг авалт дууслаа. Азаар сүүлийн хоёр цагт авхуулсан зургууд их дажгүй болсон ганцхан надад ч бус зургийн багийнхан болон Тэкён ахад ч мөн адил их таалагдсан.

Түүнд таалагдсанд би их баяртай байгаа. Учир нь тэр л надад энэ том боломжийг өгсөн шүү дээ тийм байхад муу байж түүний нүүрийг улайлгаж болохгүй.

==================

Зураг авалт дуусаад будгаа арилгуулж хувцас аа солиод гэр рүүгээ явах гэж байтал Тэкён ах араас дуудав.

Би "Яасан ахаа, өөр ажил байгаа билүү?" гэсээр эргэж харахад минь тэр бага зэрэг сандарсан мэт ер нь бол ахлах сургуульд надтай анх яриа өдөж байсан үе шигээ нээх инээдтэй царай гарган алхаж ирээд 

"Өнөөдөр чи их мундаг байлаа шүү. Пак Инбиньд ийм мундаг чадвар байна гэж бодсонгүй" гэсээр жоохон тэнэг дүү инээлээ.

Би "Магтах гэж дуудсан хэрэг үү? баярлалаа би одоо харьж болно биз дээ" гэсээр эргэтэл тэр гараас минь атгаж аваад 

"Юу нөгөө, өдөр ярьсан зүйл дээ уучлалт гуйгаад бас чиний ажлын хамгийн эхний өдөр үнэхээр сайн байсныг чинь тэмдэглээд хамт хоол идвэл яаж байна" гэсээр гуйсан харцаар над руу харлаа.

Би ийм зүйлээс хол байна гэж бодож байсан ч яагаад ч юм түүнд зөвшөөрмөөр санагдан "За" гээд хэлчих лээ. 

Учир нь өнөөдөр сайхан өдөр байна. Удаан хийгээгүй ажлаа эргээд хийхэд маш сайхан байсан. Бас энэ ажилд, энэ орчинд ямар их хайртай байснаа мартаж орхиж.

Бид хамтдаа зураг авалтын газраас холгүй байдаг ресторанд орлоо. Хоолоо захиалаад хүлээнгээ ойр зуурын юм ярин сууна.

Тэкён ах "Ийм өдөр ийм зүйл асууж байгаад уучлаарай гэхдээ чи одоо нөхрөөсөө бүр салсан юм уу?" гэж асуухад 

Жунин бодогдон сэтгэл хөндүүрлэх боловч би ч бас түүнээс хувийн амьдралыг нь хөндөж эвгүй байдалд оруулсан болохоор хариулах ёстой мэт санагдан "Тийм ээ бид салсан. Гэхдээ хүүхдүүд байгаа болохоор одоо ч холбоотой байдаг юм" гэж хариулахад

Тэр цааш миний хувийн амьдралыг ярьсангүй "Мм" гээд инээмсэглээд өнгөрлөө.

Тэкён ах "Олон жилийн дараа дахиад зураг авалтад орох ямар байсан?? их сандарсан байх даа?" гэсээр ярианы сэдвээ өөрчиллөө.

Би "Тийм ээ их сандарсан яг анх агентлагт орж байсан шигээ хэхэ гэхдээ үнэхээр гоё байсан. Дуртай ажил минь болохоор их сайхан байлаа" гэж ярихад нүүрэнд минь өөрийн эрхгүй инээмсэглэл тодорно.

Тэкён ах "Тийм бол ашгүй дээ. Угаасаа чи хуульч байхаас илүү тайзан дээр байх ёстой хүн шиг санагдсан өнөөдөр би чамайг хараад. . ." гэсээр түүний яриаг сонсон сууж байтал бидний цаахна талд Жунин нөгөө хүүхэнтэйгээ орж ирээд суучих нь тэр. 

Жуниныг харах төдийд хамаг биеийн цус гүйхээ болих мэт зүгээр л ахын ярьж байгаа юу ч сонсогдохгүй нүд зөвхөн Жунин руу ширтэх ба зүрх минь базлан өвдөж байсан юм.

Тэр нөгөө хүүхэнтэйгээ инээн хоолны зэсээ харан сууж байгаад сая л намайг харав бололтой инээмсэглэл нь шууд л үгүй болж над руу тас ширтлээ. Тэгснээ дээш босон нөгөө хүүхнээ явъя гэж байгаа бололтой гараас нь татахад нөгөө хүүхэн нь хошуугаа унжуулсаар боссонгүй. Хэсэг тэгж зогсож байгаад арга буюу Жунин эргээд суулаа. Ядаж байхад бид хоёр яг өөд өөдөөсөө хараад суугаад байгаа болохоор үнэхээр тав дух муутай байна.

Би явах гээд ахад хэлэх гэтэл бидний захиалсан хоол хүрээд ирэх нь тэр.

Тэкён ах "Би тэгж л бодож байна. Харин чи юу гэж бодож байна??" гэж асуухад асуулт нь сонсогдсон хэрнээ юу ч ойлгосонгүй харц өөрийн эргүй Жунин руу гүйнэ.

Тэкён ах "Инбинь!! чи ер нь намайг сонсож байна уу?" гэсээр гараа урдуур минь хөдөлгөх үед л ухаан орсон мэт 

Тэкён ах руу хараад "Мм тийм ээ сонсож байна. Би ч бас тэгж бодож байна" гэж өөрөө ч ойлгохгүй хариулт өглөө.

Тэкён ах "Аан тийм байлгүй дээ хэхэ хоёулаа санал нийлж байгаа нь сайн хэрэг" гэсээр цааш үг дуугарах гэхээр нь 

"Би угаалгын өрөө орлоо" гэж бараг л орилох шахам хэлээд шууд тэндээс холдлоо. Учир нь нүдний минь өмнө тэр хүүхэн Жунинд эрхэлж ам руу нь хоол хийж байгааг харах хэцүү байсан болохоор тэр.

Угаалгын өрөөнд орон гараа угаагаад толгой бөхийн бодлоо цэгцлэх гэж хичээж байтал хэн нэгэн гараас минь угз татан хананд шахав.

Би "0.О Жунин чи энд юу хийж байгаа юм?? энэ чинь эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө, бас яах гэж" гэсээр асуултаа тавьж эхэлтэл Жунин үг таслан "тэр хэн юм??" гэж үнэхээр ширүүн асуулаа.

Би маш их сандарч зүрх минь дэлбэрэх гэж байгаа боловч эцсийн эцэст энэ бүхэн миний буруу биш гэдгийг мэдэх тул илүү өөртэй итгэлтэй түүн рүү ширтээд "Чамд ямар хамаатай юм. Бас энд ямар чөтгөрөө хийгээд байгаа юм? найз хүүхэн чинь мэдвэл их л уурлах байх даа" гэсээр гарыг нь тавиулах гэтэл тэр улам чанга базаад намайг хананд дахин шахан түүний амьсгал мэдрэгдэх хэмжээний ойрхон тулж ирэх нь тэр.

Зүрх минь бараг л ачааллаа дийлэхгүй ухаан алдах гэж байсан байх. Би яагаад Жунины өмнө ухаанаа алдчихдаг юм бол?? яагаад Жунины ганц үйлдэлд бууж өгдөг юм бол? би үнэхээр мэдэхгүй байна зүгээр л түүн рүү ширтэн зогсож байтал тэр над руу улам ойртсоор түүний уруул бараг л миний уруулд хүрэхэд хэдхэн "мм"дутуу байсан байх. 

Үнэхээр ойрхон тулж ирээд "Сэхи ч яах уу, харин чиний шинэ залуу чинь чамайг долоон хүүхэдтэй бас найм дахь магадгүй ес дахь хүүхэд нь хэвлийд нь байгаа гэж мэдэх болов уу? Тэр үүнийг мэдэх юм бол хэр удаан чамтай хамт байна гэж бодож байна? сэтгэлээ дахин шархлуулахаасаа өмнө яагаад зүгээр гэртээ харьж болохгүй гэж Ким хатагтай одоо ч гэсэн чи эхнэр минь хэвээрээ байгаа шүү!" гэж хэлэх нь тэр.

Шууд л нүдэнд нулимс цийлгэнээд ирэх нь тэр. Ямар ч байсан одоо лав биш, одоо л би түүнд нулимсаа харуулахгүй гэж өөртөө хэлсээр нулимсаа хүчээр барин Жуниныг өөрөөсөө түлхээд "Хүн болгоныг өөр шигээ новш гэж битгий төсөөл чамаас ялгаатай нь тэр намайг долоон хүүхдийн ээж магадгүй найм есөн хүүхэдтэй ч болж магадгүй гэдгийг минь мэдсээр байж надтай уулзаж байгаа юм!!" гэж хэлээд угаалгын өрөөнөөс гарлаа.

Төв танхимд очоод "Ахаа миний бие жаахан муу байна одоо би харилаа шүү" гэж хэлэхэд аль болох зүгээр хэлэх гэж хичээсэн ч өөрийн мэдэлгүй сааралтсан хоолойгоор хэлчихлээ.

Тэкён ахын нүд томрон "Ойлголоо би чамайг хүргээд өгье. Эмнэлэг явах уу? яг юу чинь өвдөж байна. Хүүхэд чинь зүгээр биз дээ??" гэсээр намайг түшин тэндээс гарч байлаа. Бид яг гарах гэж байхдаа Жунинтай зөрөх үед тэр үнэхээр ширүүн харцаар намайг нэвт ширтээд өнгөрөх нь тэр.

=================

Өчигдөр Жунинтай таарснаас болж сэтгэл санаа жоохон тиймэрхүү болсон тул өнөөдөр өглөө бага зэрэг эрч хүч муутай зураг авалтын газар ирлээ. 

Хамт зураг авалтад орох эрэгтэй модель маань ирээгүй байсан болохоор түр зуур амс хийн кофе уугаад сууж байтал "Инбинь хамтрагч чинь ирсэн шүү" гэх Жу зурагчны дуугаар бодлоосоо түр салан дээш бослоо.

Зургийн талбайд оров уу үгүй юу "нүүнаа" гэсээр хэн нэгэн намайг тас тэврээд авах нь тэр.

Би ч гайхсаар нөгөө залууг өөрөөсөө түлхээд царайг нь хартал ЭЭ БУРХАН МИНЬ ГЭЖ!!! ЭНЭ ХҮН Л МИНИЙ АМЬДРАЛД ДУТАЖ ДЭЭ -_-

Continue Reading

You'll Also Like

85.2K 9.3K 26
"Заримдаа... чимээгүй байх нь асар их өвдөлтийг цаанаа тээж, мянган нууцын үнэнийг өөртөө хадгалахад тусладаг. Гэхдээ би энэ чимээгүй тамд удаан тэсэ...
570K 35.3K 70
« បងសន្យា បងមិនឲអ្នកណាមកធ្វើអ្វីមកលើអូនបានឡើយ អូនគឺជារបស់បងជាប្រពន្ធរបស់បងម្នាក់គត់ Kim Taehyung » « មិនថាអ្នកណានោះទេឲតែហ៊ានប៉ះពាល់ប្រពន្ធកូនយើងសូម្ប...
274K 48.1K 60
ඩේ අම්මු.... නා උන්නෙයි කාදිලික්කිරේන් ❤ (පරිනත අන්තර්ගතයකි...)
24.7K 2.8K 37
ស្នេហាខុសឋានៈរវាងអង្គរក្សត្រកូលឡាក់ជាមួយនិងកូនច្បងត្រកូលរងតេីនឹងទៅជាយ៉ាងណា? AC:0967683803