/Дууссан/ 💍 Чи миний аз жар...

Galing kay ShureeOXEXO326

472K 9.1K 906

Гол дүр: EXO Kai, Park Eun Bin Төрөл: гэр бүлийн, хайр дурлал КайБинь цуврал. . . Higit pa

1. Би жирэмсэн
2. Бид хамааралгүй
3. Галзуурмаар их
4. Хуучин эхнэр
5. Карт
7. Том санал
8. Дурсамж
9. Дуудлага
10. Тэр хэн юм?
11. Энд хононо
12. Тэр чи биш
13. Би түүнд хайртай
14. Айдас нь биелсэн өдөр

6. Супер залуу

9.4K 585 101
Galing kay ShureeOXEXO326

Зохиолчийн талаас:

Жунин өчигдөр их уусан болохоор ажилдаа явах хүсэл байсангүй шууд л гэр рүүгээ буюу Сэхитэй хамт байгаа байр руугаа явлаа. Үүдээр оров уу үгүй юу Сэхи уурлаж орилсоор түүнийг угтав.

Сэхи "Яа Ким Жунин! хэтэрч байгаа юм биш үү? гэнэт хэлэх ч үгүй гадуур тэнээд тэгээд бүр хуучин эхнэртэйгээ уулзаж хамт архи уусан байгаа юм даа!! би чиний хувьд хэн юм??? Яагаад одоо болтол тэр ядаргаатай авгайгаас бүрэн харилцаагаа тасалж чадахгүй байгааг чинь ойлгохгүй байна"

Жунин ямар нэг юм хэлэх гэж байгаа бололтой хөмсөг нь зангиран ширүүн харснаа эргээд хэвийн төрхтэй болон хэлэх гэсэн үгээ залгиж орхилоо.  Тэр зүгээр л санаа алдав. . .

Сэхи тоосон шинжгүй үргэлжлүүлэн "Би лав ингэж доромжлуулж амьдарч чадахгүй шүү! Чиний хуучин эхнэр чинь залгаад найз залуугаа ирж ав хүүхдүүдийг харах хүн алга, яг одоо гээд л харанхуй шөнө хүн загнаад байсан. Чиний архи уусан ямар миний буруу юм уу? тэгээд бас хаана хоносон болохоороо ийм орой ирдэг юм бэ? Уг нь өглөө сэрээд л шууд ирэх байх гэж ямар их хүлээсэн гээч" гэсээр нулимс унагаахад 

Жунин түүнийг тэврээд "Уучлаарай, өчигдөр Чанёолтой жоохон муудалцаад тэгээд уусан юмаа. Бас би Инбиньтэй биш ганцаараа уусан шүү зүгээр л баарны үйлчлэгч түүн рүү залгасан байна лээ" гэж аргадаад үсийг нь зөөлөн илнэ.

Харин Сэхи улам уурлан "Яахаараа над руу биш тэр хүүхэн рүү залгадаг юм? чи түүний дугаарыг юу гэж хадгалсан болоод тэр хүүхэн рүү залгадаг байна аа?"

Жунин санаа алдаад "Миний сахиусан тэнгэрүүдийн ээж гэж хадгалсан юм" гэж хариулахад

Сэхигийн нүд улаан галзуу мэт эргэлдсээр "Тэр хүүхнээ бүр сахиусан тэнгэр гэж хадгалаа юу? Намайг болохоор хайр л гэсэн байдаг биз дээ? аргагүй юм байна л даа мэдээж хэн ч харсан хайр биш сахиусан тэнгэр рүү нь л залгана шүү дээ" гэж хэлээд унтлагын өрөөнийхөө хаалгыг тас хийтэл савах нь тэр.

Жунин өчигдөржин уусан болохоор Сэхи орилсон орилоогүй толгой нь хангалттай их өвдөж байв. 

Бас Инбиний түүнд хэлсэн "Эцгийн хайр халамж худалдаж авч болох болов уу??" гэдэг өгүүлбэр чихэнд нь бус сэтгэлд нь хадна. Тэр ч бас санах, өвдөх мэдрэмжийг давхар мэдэрч байгаа болохоор тэр.

Жунин яаж яваад ийм ойлгомжгүй байдалд хүрснээ өөрөө ч үл мэднэ. Зүгээр л тэр үүнийг хийчихсэн. Багтрах шахан буглаж байсан тэр үед нь Сэхи зүгээр л зөв цагаа олоод эвтэйхэн ороод ирсэн. Цочирдмоор үйл явдал байсан ч Сэхи гарч ирсэн нь түүний галзуурах шахаж байсан сэтгэлийг арай өөр зүйлд анхаарлыг нь татаж өгсөн байх.

Сэхитэй байх түүнд муугүй санагддаг, яг л оюутан цагийн эрх чөлөөтэй амьдралдаа эргээд очсон мэт... гэвч нөгөө талаараа Инбинь болон хүүхдүүд нь түүнд хэний ч өгч чадахгүй тийм нэг нандин аз жаргалыг өгдөг нь хувиршгүй үнэн юм. 

Сэхитэй бүхнийг хамт хийж, ор дэрний асуудлаас эхлээд л Инбиньтэй хийдэг байсан бүхнээ хийдэг боловч Инбинээс мэдрэх мэдрэмж болон Сэхигээс мэдрэх мэдрэмжүүдийн хооронд тэнгэр газар мэт ялгаа бий. Зүгээр л Жунин одоо өөрт мэдрэгдэх энэ хоёр тэс өөр мэдрэмжийн аль нь түүнд хэрэгтэйг ухаарч чадахгүй байгаа юм.

Жунин хоёр салаа замын алийг нь сонгохоо мэдэхгүй балмагдаж байсан нь саяхан. Эргэлзэж байсан ч Сэхи гэгч шинэлэг замыг сонгосон. Магадгүй энэ зам түүнийг арай бага шаналгах мэт мэдрэмж өгсөн болохоор тэр байх. . . удаан хугацааны дараа тэр анх удаа амиа хичээсэн хэрэг.

Бүгдийг тоохгүй орхиод өөр сонголт хийх гэж үзсэн байтал Сэхитэй байгаа ч гэсэн Инбинь гэх хуучин маш өргөн том зам үргэлж түүний амьдралын нэг хэсэг байсан хэвээр. Мэдээж түүнийг Инбинь гэх өргөн уудам замаар дайрахаас өөр аргагүй болгодог зүйл нь түүний хүүхдүүд. Хүүхдүүд гэх нарийн салаа гоёмсог зам үргэлж тэднийг холбож байгаа цагт Жунин Инбинь хоёр салаад арав хорин жил болсон ч гэсэн бие биеийнхээ хувьд нарийн холбоотой хүмүүс байсаар л байх болно.

Нэгэнт л эцэг эх гэх нарийн нандин холбоогоор уягдсан хүмүүс яаж ч салж, ямар ч хол газар байсан долоон хүүхдүүдийнхээ аав ээж хэвээр л байх болно. Энэ холбоосыг үхэл л салгана гэдгийг мэддэг болохоор Жунин түүнээс ор мөргүй харилцаагаа таслах талаар огт бодож байгаагүй. Тэдний холбоос зөвхөн үхлийн дараа, дахин шинээр төрж байж л ор мөргүй арилах болохоор юм бүхэн дээр хүчээр хандахыг хүсдэггүй гэтэл Сэхи эсрэгээрээ үргэлж түүнийг хүсдэг.Үргэлж Инбинийг Жунины амьдралаас арчиж хаяхыг хүсдэг. Яг энэ асуудал л одоогийн байдлаар Жунинд байгаа хамгийн ядаргаатай асуудал болоод байна.

Жунин ийнхүү хэсэг бодол хийлж байгаад унтлагын өрөөндөө ороход Сэхи цааш хараад хэвтээд өгсөн байв.

Жунин түүний араас нь тэвэрч хэвтээд "Миний сахиусан тэнгэрүүдийн ээж гэж хэлсэн шүү дээ. Би Инбинийг сахиусан тэнгэр гэсэн юм биш харин хүүхдүүдээ сахиусан тэнгэрүүд гэсэн юм. Тэд минь надад ямар чухал гэдгийг чи мэдэж байгаа. Одоо уурлахаа болчих тэгэх үү? хайр нь нөгөө цүнхийг нь авч өгөх үү?" гэж хэлэхэд 

Сэхи эргэж харан "Чи намайг яаж хахуулдах аа сайн мэдэх юм" гэж хэлээд инээмсэглэв.

Жунин ч бас инээмсэглэн "Маргааш хайрынхаа картыг аваад яваарай. Тэгээд хүссэн юмаа аваарай за" гэж хэлэхэд 

Сэхи байдгаараа инээмсэглэн "Нээрээ юу??" гэсээр дээш өндийхөд Жунин толгой дохиод Сэхигийн гараас татан өөр дээрээ хэвтүүллээ. 

Харин Сэхи "Хайртай шүү" гэж хэлэн Жунин уруул дээр үнсэнэ. Жунин ч бас түүний бэлхүүсээр тэврэн өөдөөс нь үнслээ.

Сэхи түүнээс уруулаа салгаад "Хайраа чи яагаад Чанёолтой муудалцсан юм? тэр хачин залуу дахиад л бид хоёрыг муулсан хэрэг үү? Намайг үзэн ядаж байна гэнэ үү? мэдрэл муутай тэнэг залуу. Тэр залуу ер нь хэн болоод чиний амьдралд ингэж хошуу дүрээд байдаг байна аа? найз юм бол найз шиг байж чиний шийдвэрийг хүндлэх хэрэгтэй шүү дээ гэтэл хүүхэн шиг бидний голоор орж ирээд л байнга болж бүтэхгүй юм ярьж намайг доромжилж байдаг биз дээ" гэсээр хошуугаа унжуулахад

Жунин Сэхигийн уруул дээр зөөлөн үнсээд "Зүгээр л түүнийг битгий анзаар, түүнд надаас илүү хэцүү байгаа. Учир нь тэр сонголт хийх боломжгүй Инбинь бид хоёр хоёулаа түүний хувьд чухал хүмүүс тийм болохоор бид хоёрын хэн хэнийх нь талд орж чадахгүй багаа юм" гэж хэллээ.

Сэхи хөмсгөө үл ялиг зангидан "Та хоёртой ойр гэдэг чинь юу гэсэн үг юм?? Чанёол чинь чиний багын найз биз дээ гэтэл тэр хачин хүүхэнтэй ямар холбоотой гэж?" хэмээн асуулаа.

Жунин "Чанёол бол Инбиний үел, Инбиний аав Чанёолын аавын ах. Ер нь бол ах дүүсийн хүүхдүүд гэсэн үг" гэж хэлэхэд 

Сэхи царайгаа хачин болгон "Мм~  тэгээд л намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байж л дээ, муу хөгийн амьтан" гэснээ гэнэт 

Жунин руу муухай харан "Ер нь ганц Чанёол ч биш тэр Бэкхён чинь ч гэсэн надад дургүй. Танай найзууд бүгд л намайг хүн байна гэж үздэггүй. Хосын уулзалтад ирсэн байж тэгээд бүр чи бид хоёр хамт байхад чинь Инбинь та хоёрын тухай л яриад байдаг. Тэр Бён Бэкхён гэдэг залуу эелдэг юм шиг хэрнээ үнэхээр зэвүүн амьтан. Намайг яг л байхгүй юм шиг, юм ярьсан ч сонсоогүй юм шиг л ганцхан чамтай харьцдаг тэгсэн хэрнээ Инбиньтэй болохоор утсаар ярьж байж л бараг үнсчих гээд л сайхан аашлаад байдаг биз дээ? чамд арай дээр найзууд олдохгүй байна уу? ядаж тэр хоёроос арай өөр ухаантай залуус олдсонгүй юу! чи ч гэж чи хайртай эмэгтэйг нь сүнс сүг шиг л огт тоохгүй, тоож харьцлаа гэхэд байнга доромжилж байхад өмөөрөөд ганц үг хэлж чаддаггүй биз дээ" хэмээн аслаа.

Жунин ч бас толгой тархи нь өвдөөд байгаа болохоор гэнэт уурласан бололтой "Тэд зүгээр л Инбинь бид хоёрт маш их дуртай байсан болохоор чамайг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм!! Чамайг өмөөрдөггүй гэсэн үү?? өчигдөр яагаад архи уусан юм гээд байсан билүү??? Пак Чанёол чамайг миний мөнгөнд болж байгаа ширээний хүүхнээс өөрцгүй өрөвдөлтэй амьтан гээд байсан болохоор түүнийг цохиод авсан. Өдийг хүртэл хорин хэдэн жил найзлахдаа анх удаа эмэгтэй хүнээс болж хамгийн сайн найзаа цохиж үзсэн. Энэ чамд хангалттай биш байна уу?" гэж орилоход Сэхи үг дуугарч чадсангүй, үнэхээр их айсан бололтой Жунин руу том нүдлэн харна.

Харин Жунин гүнзгий санаа алдаад "Би ч бас хүн! Чамтай хамт байхын тулд би хэтэрхий олон үнэтэй зүйлсээ золиосонд гаргасан гэдгийг чи санаж яв!!" гэж хэлээд нүдээ анин чимээгүй хэвтлээ.

Сэхи зүгээр л ам нээж зүрхэлсэнгүй . . .

~~~~~~~~~~~~~~~~

Инбиний талаас:

Гэрийн хонх дуугарахад Жиминыг усанд оруулж байсан болохоор жоохон удаж байгаад хаалгаа тайллаа. Гэтэл үел дүү минь байдгаараа хөмсгөө зангидсан зогсож байх нь тэр.

Би "Яа Пак Чанёол чи энд юу хийж байгаа юм???" гэж асуухад 

Чанёол цүнхтэй хувцсаа чирсээр гэрт орж ирэн "Чи чинь одоо дүлий юм уу хаашаа юм. Ямар удаан хаалгаа тайлдаг юм бэ!" гэсээр над руу уурлав.

Би "Жиминыг усанд оруулж байсан юмаа. Гэхдээ чи үнэхээр юу хийж байгаа юм? Хэл сурагч үгүй бас наад цүнхтэй юм чинь....?" гэсээр түүн рүү харахад

Чанёол гэнэт малийтлаа инээгээд:

 "Хайрт үелдээ хань болж тусалж дэмжих гэж ирлээ. Жирэмсэн хүн ганцаараа өрх толгойлох хэцүү багаа биз? Тийм болохоор гэрийн ажилд ч сайн, хүүхдүүд харах даа ч мундаг, дээрээс нь хэтэрхий царайлаг үел чинь чамд туслахаар сайхан сэтгэл өвөртөлж ирлээ" гэсээр намайг тэвэрлээ.

Би 0.О "Өнөөдөр чинь нар буруу талаас гараагүй байлтай. Хүүхдүүдийг ганцхан цаг хараад өг гэхээр ажилтай завгүй, чадахгүй гээд байдаг хүн өөрөө тусална гэж ирээд л" гэсээр түүнээс холдоход

Чанёол "Би чинь угаасаа л супер залуу шүү дээ. Онц хэрэггүй үед бол туслахгүй харин яг одоогийнх шиг тусламж хэрэгтэй чухал үед тусалдаг байхгүй юу" гэсээр өөдөөс малийв.

Жоохон хүүхэд шиг хачин нөхөр шүү хэхэ. . .

Би инээмсэглээд "Ойлголоо баатарлаг мундаг Пак Чанёол гуай танд маш их баярлалаа. Харин манайд байх хугацаандаа хэрэг бага тариарай долоон хүүхэд дээрээ нэмээд найм дахь хүүхдээ асармааргүй л байна шүү" гэж хэлэхэд

Чанёол над руу муухай харан "Яа! хүний тус мэддэггүй хөндий сэтгэлт хүүхэн гуай таны наад үг чинь арай хэтэрч байгаа юм биш үү? хүн сайхан сэтгэл гаргаад туслах гэж ирж байхад дургүй хүргээд байвал явлаа шүү" гэсээр хошуугаа унжууллаа.

Би хошуугаа цорвойлгоод "Жа жа уучлаарай, Чанния эгч нь дахиж тэгэхгүй за. . . .дээр сул өрөө байгаа юмаа янзал даа" гэж хэлэхэд

Чанёол над руу харан ярвайгаад "Гуравхан сарын эгч юм байж эгч нь эгч нь гэх ямар дуртай юм бэ??" гэж үглэсээр дээш өгслөө.

Чанёолыг шоолоод зогсож байтал утас дуугарав.

Утсаар:

Минхи: Байна уу? юу хийж байна? нөгөө чамтай уулзмаар байна гээд байсан студийн захирал нь яг одоо манай агентлаг дээр ирчихсэн моделиудыг үзэж байна чи яг одоо хүрээд ирж чадах уу?

Би: 0.О Юу дараа долоо хоногт гэсэн биз дээ?

Минхи: Мэдэхгүй ээ, өнөөдөр хэл дуулгахгүй шууд л хүрээд ирлээ. Моделиудыг нүүр будаггүй янз бүрийн бэлтгэлгүй байхад нь гэнэт шалгаж байгаа юм байх аа. Миний найз нүүр амаа будах хэрэггүй одоо шууд хурдхан хүрээд ир. Энэ их том боломж шүү

Би: за за найз нь очлоо.

~~~~~~~~~~~

Чанёолд гарах болсноо хэлээд Жиминтэй үлдээгээд шууд агентлаг руу машинаа асаан хөдөллөө. Зам түгжрээгүй байсан болохоор азаар удсангүй ирж чадлаа. Ороод Минхи рүү залган хаана байгааг нь асуугаад Минхигийн зааж өгсөн өрөөнд очвол нэг залуу цаашаа хараад суучихсан моделиудын алхаа болон бусад зүйлсийг шалгаж байв.

Минхи араас ирэн "Одоо чиний ээлж ороорой" гэхэд нь би ч тайзан дээр гараагүй ийм мэргэжлийн хүмүүсийн өмнө гараагүй дэндүү удсан болохоор сандарч үхэх гэж байлаа. 

Шал ширтэн явсаар нөгөө залуугийн өмнө очоод "Сайн байна уу? Инбинь гэдэг" гэж хэлээд дээш хартал ЭЭ БУРХАН МИНЬ ГЭЖ ЭНЭ ХҮН!!!!

Би "Убба" 0.О

хххх "Сайн уу? Инбинь удаан уулзсангүй"

Ipagpatuloy ang Pagbabasa

Magugustuhan mo rin

32.9K 4.1K 33
"Би чамтай найз байхыг хүсэхгүй байна." "Яагаад?" "Яагаад гэвэл... Би чамд сайн." #ShortStory #Засаннийтэлжбуй2дахьхувилбар.
40K 2.9K 10
өнчин охин Юи-н мөрөөдөл сайн их сургуульд орж ядуурлын нүхнээс гарах. санаандгүй тохиолдлоор таарсан тэрбумтаны хүү Жошуа түүнд энэ нүхнээс гарах са...
171K 26.4K 21
"နွေအရောင်တွေဟာ ဝိုင်လိုပဲ..."
81.5K 10.9K 40
Seokjinက ငါ့အိမ်ကကျွန်လေ... အိပ်စရာလူကုန်ရင်တောင် သူနဲ့တော့မအိပ်ဘူး၊ ကျွန်စော်နံလို့...[ABO/kookjin]