/Дууссан/ 💍 Чи миний аз жар...

By ShureeOXEXO326

471K 9.1K 906

Гол дүр: EXO Kai, Park Eun Bin Төрөл: гэр бүлийн, хайр дурлал КайБинь цуврал. . . More

1. Би жирэмсэн
3. Галзуурмаар их
4. Хуучин эхнэр
5. Карт
6. Супер залуу
7. Том санал
8. Дурсамж
9. Дуудлага
10. Тэр хэн юм?
11. Энд хононо
12. Тэр чи биш
13. Би түүнд хайртай
14. Айдас нь биелсэн өдөр

2. Бид хамааралгүй

10.9K 760 56
By ShureeOXEXO326

Би яахаа ч мэдэхгүй зүгээр дэндүү их багтран цээжээ цохисоор газар өвдөглөн унахад нүднээс урсах нулимс хацар дагах бус харин зүрхийг минь даган урсана. Анх танилцаж байсан тэр сэтгэл татам халамжтай залуугаас юу үлдсэн юм бэ??? одоо зүгээр л ууртай баян эр болж хувирсан байна.

Анх миний бодол, миний саналыг хүндэлж жижиг том гэхгүй бүх асуудлаа хамт даа ярилцдаг байсан сан. Гэтэл одоо бүх шийдвэрийг зөвхөн тэр гаргаж харин би гэдэг хүн хүүхэд асрагчаас өөр хэн ч биш болж хувирсан байна.

Уг нь ийм үед намайг ойлгоод дахиж хүүхэдтэй болмооргүй байгаа тухайгаа илүү эелдгээр тайлбарлаж хэлсэн бол би ч бас асуудлыг шийдэх гарц хайх байсан сан. Гэтэл ийм ааш гаргаад зогсохгүй зүгээр л унтаж жирэмсэн болсон болохоор л гэрлэсэн гэх аймшигтай үг хэлсэн нь намайг бүр ч ихээр галзууруулах гэж байна.

Энэ долоон жилийн хугацаанд тэр миний бүх юм байсан. Би ч бас залуу эмэгтэй, найз нөхөд минь хамт дэлгүүр хэсэж,үсээ янзлуулаад, хумсаа будуулаад л зугаалгаар явж, найз залуустайгаа амраад л ер нь хүссэн бүхнээ хийж байхад би үргэлж л хүүхдийнхээ баастай живхтэй зууралдан нөхрөө гэртээ ирэхийг хүлээж сууж байдаг байсан. Гэхдээ би энэ бүхэнд уурлаж, залхсан үе надад огт байхгүй. Учир нь Жунин тэр чигтээ миний амьдрал байсан болохоор тэр. Хүүхдүүд минь Жунин бид хоёрын эд эс бүрээс салаалан ургасан бяцхан эрдэнэ, аз жаргалууд минь болохоор би хэний ч өмнө долоон хүүхдийн ээж гэж хэлж чаддаг тийм л жаргалтай эмэгтэй байсан.

Гэтэл яг одоо миний ертөнц тэр чигтэй нураад унах шиг л санагдаж байна. Итгэж хайрлаж нандигнаж байсан бүхэн минь зүгээр л тоос шороо мэт замхран үгүй боллоо. Болдог бол яг одоо үхмээр л байна. Гэвч хэвлийд минь бойжих бяцхан үр минь бас миний амьдралыг гэрэлтүүлэх долоон сайхан хүүхэд байна. Ийм байхад би үхэх эрхтэй гэж үү? мэдээж үгүй! үхмээр байсан ч шүд зуун тэвчих хэрэгтэй.

================

Зохиолчийн талаас:

Ганцхан шөнийн дотор царай алдчихсан мэт гундуу харагдах Жунин дахин, дахин санаа алдсаар гэрийнхээ зүг хөлөө чирэн чимээгүйхэн алхана.

Машинаар биш явганаар алхан ирэх түүний алхаа, гадаад төрх гүн бодолд автсан байгааг илтгэж байв.

Хааяа нэг өөдөөс нь ирэх хүмүүстэй бараг л мөрлөх шахан зөрөх ба зарим омогтой нэг нь түүнийг заамдаж аван уурлахад тэрээр тоосон шинжгүй өөдөөс нь гөлийх нь түүний ухаан санаа хаа нэгтээ ниссэн мэт хол байгаагийн дохио гэлтэй.

Тэнгэр нуртал санаа алдах Жунин гэрийнхээ үүдэнд бараг л ирж байснаа сүнс сүг харсан мэт л зог тусан тэр дороо зогсов.

Хэдэн хором ямар ч хөдөлгөөн хийсэнгүй урагш харан таг гөлөрч байсан тэрээр гэнэт л бачуурсан мэт амьсгаа нь дээшлэн хөмсөг нь зангирсаар зогсож байснаа ". . .Би энд ямар чөтгөрөө хийж байгаа юм бол?. . ." гэж  шүд зуун ууртай хэлээд нударга зангидан цааш алхлаа.

=================

Инбиний талаас:

Кай (дотно хүмүүс нь түүнийг Кай гэдэг юм) гэрээсээ яваад долоо хонолоо. Түүний хэлсэн үгс бүгд үнэн байсан бололтой тэр үнэхээр надаас салсан юм шиг байна. Ядаж хүүхдүүд яаж байгаа тухай ч ганц залгаж асуусангүй.. . .Үнэхээр л би болон миний хүүхдүүд түүний хувьд амьдралын садаа төдий байсан бололтой.

Дэндүү гомдолтой байна. Уйлмаар байгаа ч өдөр бүр уйлсаар байгаад нулимс хүртэл дууссан бололтой, зүгээр л зүрх өвдөж байна.

Хүүхдүүд өдөр бүр аав хаана байгаа юм?? аавыгаа санаад байна, ямар ажил гэхээрээ ийм их уддаг байна аа?? аавынхаа ажил дээр очъё тэгэх үү? гээд учир мэдэхгүй хүүхдүүд минь өдөр шөнөгүй надаас аавыгаа нэхэж бяцхан Жимин бол орой болохоор л аав дээрээ очмоор байна гэж уйлдаг болсон. Угийн сэтгэлийн дарамттай байгаа дээр минь хүүхдүүд бас хямраад байхаар яах ёстойгоо мэдэх юм алга.

=====

Жимин "ЭЭЖЭЭ ЭЭЖЭЭ" гэсээр гэрээр нэг орилно.

Миний эрдэнэ л ээжийгээ инээлгэх юм даа. Хүүгийнхээ цовоо дууг сонсоод өөрийн эрхгүй инээд алдсаар "Яасан ээжийн үр?" гээд хүү дээрээ очиход тэврүүлэх гэсэн бололтой гараа дээш өргөөд  өөдөөс минь инээнэ.

Хүүгээ дээш өргөн бумбагар том хацар дээр нь үнсэхэд, хүү минь хацраа хонхойлгон малийсаар "Ээжээ би аавыгаа санаад байх юм, аав хэжээ их үү?" гэж асуугаад нүүрээ хүзүүнд минь наахад дахиад л нулимс цийлгэнээд ирлээ. Юу ч ойлгохгүй энэ бяцхан амьтанд чинь би юу гэж хэлэх болж байна аа. . .

Би "Аав нь зөндөө их ажилтай байгаа болохоор одоохон доо арай л ирж чадахгүй" гэж хэлэхэд өөрийн эрхгүй нулимс хацар даган урслаа.

Ээжийгээ уйлахыг харсан бяцхан хүү минь нүдээ эргэлдүүлсээр хэрдээ л сандарч байгаа бололтой өөдөөс харж байснаа "Ээжээ чи ч гэсэн аавыг санаад уйлаад байгаа юм уу??" гээд бяцхан гараараа нулимсыг минь шудраад хацар дээр минь шүлстэй уруулаа наан үнслээ.

Би ямар их азтай хүн бэ? уйлахад минь нулимс арчиж өгөх ийм хөөрхөн хүүхдүүдтэй.

Хүүхдүүд ч хичээл сургуулиасаа ирж бид хамтдаа хоол идэн сууж байтал хаалганы код хийх чимээ гаран хүн орж ирж байгаа сонсогдов.

Тэжү "Аав ирж байгаа юм байхдаа?? 0.О" гэж хэлэхэд

Бүгд "Аав. . . .аав" гэсээр үүдний өрөө рүү гүйлдэв.

Биш бол яана гэж айн сууж байтал "ААВАА, ЯМАР ИХ САНАСАН ГЭЭЧ. . . ААВАА ТА ХААНА БАЙСАН ЮМ" гэж гэрээр нэг дуу шуу болоход би дэндүү баярласан даа яахаа ч мэдэхгүй сууна.

Харин Жунин ТэҮ  Жимин хоёрыг тэвэрсээр нөгөө хэд нь хөл гараас нь зүүгдэн хоолны өрөөнд орж ирлээ.

Би инээх ёстой эсвэл уурлах ёстой алийг нь ч үл мэдэн сандарсаар "Хоол ид" гээд Жунины аяганд будаа аягалж тавилаа.

Жунин гартаа барьсан ууттай зайрмагаа хүүхдүүдэд өгөөд "Би завгүй явж байна. Өрөөндөө ороод ир ярих юм байна" гэж хөндий хэлээд дээд давхар луу өгслөө.

Аавыгаа ирсэн гээд хөл нь газар хүрэхгүй баярлах хүүхдүүдээ харан санаа алдаад Жунины араас өрөөндөө орлоо. Намайг өрөөнд ороход тэр хувцсаа цүнх рүүгээ хийж байв.

Жунин "Өөрийнхөө юмыг авах гэж ирсэн юм. Одоо шууд явлаа" гэсээр над руу хялам ч хийхгүй юмаа янзлан ийш тийш алхана.

Тэр миний хажуугаар ойрхон зөрөх үед эмэгтэй хүний сүрчгийн нялуун үнэр хамар сэн хийлгэх нь тэр. Салаад хэр удсан болоод өөр хүүхэнтэй болдог байна аа? үнэхээр уур хүрч бас гомдож байна.

Би уруулаа хазсаар арай гэж ам нээв.

"Аль хэдийн өөр бүсгүйтэй болчихсон хэрэг үү?" гэж асуухад

Тэр над руу муухай харснаа "Одоо чи бид хоёр бие бие дээ хамааралгүй болсон. Адилхан байдалтай байж ийм сул дорой төрх гаргах шаардлага байгаа юм уу? Миний юу хийх чамд хамаагүй. Чиний юу хийх ч надад хамаагүй болсон. Бичиг баримтын хувьд гэвэл шинээр өрсөлдөх тендер дуусахаар гэрлэлтээ цуцлуулъя тэгэхгүй бол гэр бүлийн асуудалтай байгаа гэж мэдэх юм бол манай компанид муугаар нөлөөлнө" гэх хатуу үгсийг юу ч болоогүй мэт нүд рүү минь харж байгаад хэлж орхив.

Би зүгээр л уйлахаас өөр зүйл хийж чадсангүй. Харин Жунин юмаа янзлаад гарч байлаа.

Би "Ганц удаа ирсэн байж хүүхдүүдтэйгээ жоохон хамт байж байгаад яв. Жимин чамайг санаад байнга уйлж байгаа" гэж хэлэхэд

Жунин тоосон шинжгүй "Зүгээр дээ удахгүй тэд ч бас дасчих байх. Одоогийн нийгэмд эцэг эх нь салаагүй нэг ч гэр бүл байхгүй" гэж хэлээд цааш эргэлээ.

Би "Тэгвэл чи өөрөө тэдэнд та нартай хамт баймааргүй байна явлаа гэж хэл!" гэж зүрхээ чангалан байж хатуу үг хаяхад

Жунин залхсан царайтай "Чи яагаад юу ч ойлгохгүй жоохон хүүхэд шиг ааш гаргаад байгаа юм?" гэсээр дуу нь чангарч эхлэхэд гэнэт хаалга онгойн Сэра Сэна хоёр ороод ирэх нь тэр.

Жунин "Аав нь маш их ажилтай байгаа болохоор ингээд явлаа шүү" гэсээр хоёр охины толгойг илэхэд

Сүүлийн удаа найдлага тээн "Жунин" гээд түүний гараас атгаж авав.

Гэтэл Сэра хүрч ирэн миний гарыг тавиулаад "Ажилтай гээд байгаа хүнийг явуулаач ээжээ" гэж үнэхээр ширүүн хэллээ.

Жунин инээмсэглэн "Аавын гүнжүүд үнэхээр ухаантай шүү. Зарим нэг гэмгүй царайлсан хүнээс хэд дахин гээч" гэсээр над руу муухай хараад гарч одов.

Би зүгээр л хэлэх үггүй нулимс цийлгэнэсээр орон дээрээ суухад хоёр охин минь хажууд суугаад

Сэна "Аав та хоёр салах гэж байгаа юм байна тийм үү?" гэж асуухад нь би яах учраа олохгүй тэр хоёр руу харна.

Сэра миний гараас атгаад "Зүгээр дээ ээжээ, биднээс санаа зовох хэрэггүй. Манай найзын ч гэсэн аав ээж салсан бас ээж нь их уйлсан гэсэн. Харин та битгий уйлаарай. Бид хоёр одооноос илүү сайн байж танд туслаад дүү нараа сайн харж өгөх болно" гэж хэлэхэд би үнэхээр шоконд орлоо.

Тэд ийм жоохон байж яаж ийм ухаантай юм бол? асгартлаа уйлмаар байв ч хоёр охин минь "битгий уйлаарай" гэж байхад би уйлахгүй ээ.

Нулимсаа арай гэж залгин инээмсэглээд "Баярлалаа, ээж нь одоо уйлахгүй ээ" гэсээр хоёр охиноо тэвэрлээ.

Бид гурвыг ингээд сууж байтал Тэжү Тэсү хоёр орж ирэн "Ээжээ аав яваад өглөө шүү дээ! та түүний араас очоод битгий яв гээд хэлээд өг тэгэх үү?" гэсээр сандарсан, байж ядаж байгаа харагдана.

Би "Аав нь ажилтай. . ." гээд яаж аятайхан хэлэхээ мэдэхгүй байж байтал

Сэна босож ирээд "Бид нартай байхгүй гээд яараад явж байгаа хүнийг үлдээж яах гээд байгаа юм!" гэж өрөөгөөр нэг чанга ориллоо.

Тэжү нулимстай нүдээр харан "ҮГҮЙ ААВ ТЭГЭЭГҮЙ!!" гэж орилоход

Сэна "ТЭГСЭН ГЭЖ БАЙНА!! одоо зүгээр өрөөндөө ороод унт битгий ээжийг зовоогоод бай" гэж хэлээд хоёр дүүгээ угз татан өрөөнөөс чирч гаргалаа.

Сэра "Бид хоёр дүү нараа унтуулчих болохоор та Жиминтэй эртхэн унт даа" гэж хэлэн инээмсэглээд гараад явчих нь тэр.

Сэна Сэра хоёр яг л Жунин шиг нэг л шийдсэн бол бодлоосоо буцна гэж байхгүй бас жоохон хүүхдүүдэд баймгүй ухаалаг бас хатуу зан чанартай. Ээж хүн гэдэг хэзээ ч газардаж бусдын өмнө доош ордоггүй юм байна. Учир нь намайг дээш татан босгох миний сайхан охид байна шүү дээ.

Өнөөдөр үнэхээр хэцүү өдөр байлаа. Сэтгэл минь хэдэн мянган удаа зүсэгдэх шиг болсон гэвч нөгөө талаараа их баярламаар өдөр байна. Миний бие эд эс бүрээс минь урган гарсан бяцхан үрс минь ээжийнхээ бодож байснаас ч илүү ухаалаг том болсон байна шүү дээ. Дөнгөж гуравхан настай  бяцхан Жимин минь хүртэл ээжийгээ уйлах үед нулимсыг нь арчина гэдгээ мэдэж байхад би яагаад Жунинаас болж шаналах ёстой гэж?? би энэ дэлхийн хамгийн азтай эмэгтэй гэдгээ сая л мэдэрлээ.

Гутрах биш харин ч инээмсэглэсээр бяцхан Жиминийгээ тэврээд нам унтлаа. Хүү минь өнөөдөр аавтайгаа уулзсан болохоор сэтгэл нь амарсан бололтой огт уйлсангүй нам унтаад өгөв.

Continue Reading

You'll Also Like

66.7K 9.2K 34
Seokjinက ငါ့အိမ်ကကျွန်လေ... အိပ်စရာလူကုန်ရင်တောင် သူနဲ့တော့မအိပ်ဘူး၊ ကျွန်စော်နံလို့...[ABO/kookjin]
108K 7.3K 28
Хаашаа ч юм гэнэт алга болчихдог хүмүүст би дургүй. Дурсаж үлдэх бидэнд л хэцүү шүү дээ. Тиймээс нэг бол дурсамжгүй үлдэх үгүй бол анхнаасаа танихгүй...
66.2K 4.5K 17
Би: Багшаа та намайг буруу ойлгоод байна. Би муу хүүхэд биш шдээ. Багш: Батла. Би: Би даруухан. Хөвгүүнтэй үнсэлцэх байтугай хөтлөлцөж ч үзээгүй хүн...
1.2M 120K 98
Ван Жэксон, И Сураны гэрлэсэн дөрвөн жилд ямар ч хайр байгаагүй. Суран жирэмсэн болсноор тэд гэрлэсэн юм. Жэксон Сураныг Ван гэр бүлд орж ирэх гэж ал...