1984|TK [ДУУССАН]

By _BlackD_

9K 1.8K 92

Чи гэнэт л гараад ирдэг солонго харин би солонгыг хүлээн асгартлаа уйлдаг тэнгэр Taekook short story Black.D More

[1]
[2]
[3]
[4]
[5]
[6]
[7]
[8]
[9]
[10]
[11]
[12]
[13]
[14]
...
[15]
[17]
[18]
[19]
[20]
[21]
[22]
[23] Төгсгөл

[16]

271 75 0
By _BlackD_


Black.D

~~

[Taehyung POV]

Анхны гэсэн бүхнээ зориулж, асгаран халих хэмжээлшгүй их хайр өгсөн нөхрийгөө газар доор булж, энэ орчлонгоос үүрд замхран одоход нь үдэж өгөхдөө би өөрөөсөө зориглон эхний удаа асууж байсан юм.

Энэ ширүүн гаслантай явдлыг сэтгэлдээ үүрд нуугаад юу ч болоогүй мэт инээмсэглэхэд надад хэр их тэнхээ хэрэгтэй бол?

Гэж.

Миний арьсыг амьдаар минь зулмалж, хуруунуудад минь мэдээ алдуулагч тарилгүйгээр хүчээр таславал өвддөг тэр их өвдөлтийг тэвчихээс илүү тэнхээ хэрэгтэй байдаг байх гэж боддог байв.

Гэхдээ энэ бүхэн тэр өвдөлтөөс зуу... үгүй ээ магадгүй мянга дахин их гэх нь зөв байх. Мянга дахин өвдөлтийг тэвчихтэй адил тэнхээ хэрэгтэй юм билээ.

Харин би хоёр жил хэдхэн сарын өмнө учирсан тэр нууцхан хайрласан хүнийг мартахад дахин хэдэн сая хэмжээний тэнхээ хэрэгтэй вэ? Гэж өөрөөсөө асуулаа.

Гэвч... хэмжээлшгүй юм.

Мартана гэдэг худал.

Тархинаасаа түүнийг холдуулан нисгэнэ гэдэг бас худал.

Тийм учраас бүх зүйлийг болоогүй мэт бодоод инээмсэглэн миний энэ хорвоо дээр жаргалтайгаар оршин тогтноно гэдэг байж боломгүй хэрэг.

Хоёр жилийн турш түүний барааг харахыг хүсэж

Дэлхий ч бай...

Оршин тогтонодог нь үл мэдэгдэх нөгөө ертөнцийг ч бай...

Хамаагүй өөрийн гараар хэдэн мянган жил таслан ухаад түүнийг хайх хүч, итгэл сэтгэл надад байсан ч би имээж байв.

Тэр намайг буцаан хайрлах болов уу?

Хэрэггүй зүйлд цаг хугацааг үрж, түүнийг залхааж байснаас хэзээ нэгэн өдөр уулзхаараа өөрийн сэтгэлээ түүнд илэрхийлнэ хэмээн бодож өдийг хүртэл солонгост байгаа минь энэ.

Аймхай байгаа биз.

Хулчгар байгаа биз.

Бас цаг хугацаандаа харамч байгаа биз.

Би ийм л хүн.

Ийм л арчаагүй эр хүн.

~~

B.d- ydaj neg doloo honogt update ugc bxyg xiceenee xD


Continue Reading

You'll Also Like

63.7K 4.9K 22
"23 цаг орчмын үед Big Hit Labels суваг хакерт өртсөн хэмээн шуугиж байсан бол яг 30 минутын өмнө 45 сая захиалагчтай Big Hit Labels сувагт шинэхэн б...
443K 10.7K 37
The Giovanni's are the Italian Mafia. It is the most powerful mafia. For 8 generations the family have been trying to have a princess in the family b...