1984|TK [ДУУССАН]

By _BlackD_

9K 1.8K 92

Чи гэнэт л гараад ирдэг солонго харин би солонгыг хүлээн асгартлаа уйлдаг тэнгэр Taekook short story Black.D More

[1]
[2]
[3]
[5]
[6]
[7]
[8]
[9]
[10]
[11]
[12]
[13]
[14]
...
[15]
[16]
[17]
[18]
[19]
[20]
[21]
[22]
[23] Төгсгөл

[4]

392 80 0
By _BlackD_

~~

♡Буруу ойлголцол♡

.:Black.D:.

Бор модоор хоолны газрынхаа гадрыг чимэж, нүүрэн урд нь хөөрхөн жижигхэн хиймэл цэцэрлэг бий болгосон нь манай шинэхэн хоолны газарт ихээхэн зохих аж.

Бас дулаахан санагдах аж.

Шинэхэн хоолны газрынхаа нээлтийг хийгээд дууссан учир ажилчид бидэнд хэрэг болоод байлаа.

Тийм ч учраас Дэгү-гээс ирсэн хамаатны эрэгтэй дүүгээ ажлуулхаар санал болгож, тэр ч энд их сургуульд сурч байгаа учир татгалзах зүйлгүй зөвшөөрсөн.

Бас тэр надтай дэндүү төстэй гэдгээрээ хамаатнууд дундаа алдартай.

Алаг хар нүд, жижигхэн царай, цэцгийн дэлбээ мэт уруултай түүнийг би хэдхэн жилийн дараа солонгосын нүүр царай болох хэмжээний алдартай жүжигчин болно гэж төсөөлөөчгүй явсан тэр намар.

"Ахаа тэр ширээний хүмүүс явчихжээ. Би очоод цэвэрлээд ирье"

Намуухан аядуухан хоолойтой, бүрэг ичимхий тэрээр надаас өнөөдөр ер салсангүй.

Хоол хийсэн ч төмс арилгаж өгнө гээд хажууд суучихна.

Заримдаа би өөрийгөө түүний хажууд байхаараа айлын том юм шиг л мэдэрдэг юм.

"Сайн уу? Жонгүг?"

Жүхёгийг ширээ цэвэрлэлээ гээд яваад удаагүй байхад чихэнд минь нэг л дассан, бүдүүвтэр хоолой сонорт минь хүрэхэд би урагш харлаа.

Вантэ...

Түүний дандаа л хойш самначихдаг үс нь доош буугаад, духных нь урдуур орон халхалж, цэвэрхэн цагаан арьсан дээрээ нимгэн цамц, гэрийн өмд өмссөн байв. 

Гэрийн хувцастайгаа ч царайлаг харагдах юм.

"Сайн. Чи сайн уу?"

"Сайн. Танайх их тохижол сайтай ч жаахан хүйтэн болчихсон юм уу даа?
Надад өмнөх жижигхэн хоолны газар чинь их таалагддаг байсан"

Тэр хоолны газрыг маань тойруулан харсаар ингэж хэлэхэд би санал нийлэн толгойгоо дохилоо.

Хэдийгээр шинэхэн газар маань тохижолт болоод дулаан уур амьсгалтай мэт санагдаж болох ч өмнөх нь илүү дулаан энерги ихтэй байсан юм.

Жижигхэн номын тавиур, шинэхэн хоолны савсах уур бас сургуулиа тараад ширхэгийн догбуги нараас минь ирж авдаг хүүхдүүд.

Тэд их л амтархан идэж

"Дараа дахиад ирнээ ахаа"

Гээд явдаг байж билээ.

Тэгээд маргааш нь амласан ёсоороо дахиад л хүрээд ирнэ.

Би заримдаа санаа зовдог байсан тэр хүүхдүүдэд.

Учир нь хамаг мөнгөөрөө энд ирж догбуги идэж байхаар тэр мөнгөөрөө өөрсдөдөө ном аваад уншчихаасай гэж боддог байсан юм.

Догбуги идсэнээс ядаж л жаахан ч болов мэдлэгтэй болчихвол улсдаа болоод өөртөө хэрэгтэй хүн болж чадна шүү дээ.

"Ахаа. Та энэ хүнийг таньдаг юм уу?"

Бүлтгэр нүдээрээ бүлтгэнэн Жүхёгийг ингэж хэлэхэд нь золтой л хайлаад урсчихсангүй. Яасан ч эгдүүтэй юм.

Бас ямар хурдан ширээгээ цэвэрлээд хүрээд ирэв?

"Тийм ээ. Манай байнгын үйлчлүүлэгч байгаа юм"

Түүний хөвсгөр хар үсийг зөөлхөн илээд ингэж хэлэхэд, тэр ярзайсан цагаан шүд нараа гарган надруу инээмсэглэх аж.

Тэгээд дараагаар нь Вантэ рүү гараа сунгав.

"Жон Жүхёг. Танилцсандаа таатай байна."

"Ким Вантэ."

Тэднийг гар гараа барилцан хоорондоо нэг л дулаанхан инээмсэглэлцэн ширтэхийг харсан би энд илүүдэл байгаа мэт мэдрэмж төрнө.

Жүхёгийн банш шиг цагаан хацар нь улаан туяа татаж, Вантэ Жүхёгийн гарнаас улам чанга атган тод инээмсэглэх нь сэтгэл өтгөж байлаа.

Бас айдас цээжинд минь мэдрэгдэнэ.

Угаас минийх болох тавьлангүй нэгэн.

Угаас бидний замыг бурхан нийлүүлэн зураагүй юм хойно.

Нүдэндээ бүрхээд ирсэн нулимс бүхнээ залгин би хүчээр инээмсэглэв.

Энэ дурлалаа бүтээх гэж хичээгээгүй минь сайн хэрэг болж. Сайн байна Жон Жонгүг. Мундаг байна.

~~

BD- Short story ч гэсэнарай л short болоод байна уу? Тийм байвал хэлээрэй. Аль болох уртасгаж өгье. Бас 1984 их учиртай тоо байгаа :》

Continue Reading

You'll Also Like

21.5K 479 5
When Peter Parker and the rest of his gym class get held hostage by a group of supervillians, Peter must decide between keeping his identity or savin...
9.6K 551 38
It's Jimin's birthday and by chance BTS has the weekend off. To celebrate, the boys decide to hit the newest nightclub in town. Unknowingly caught in...
28.1K 1K 29
"Come on, come on, don't leave me like this I thought I had you figured out Something's gone terribly wrong You're all I wanted Come on, come on, don...
219K 7.3K 38
After years of abuse Anastasia has shut herself within emotionless walls. Even if the physical and mental abuse have broken her to the high extent, h...