Adventure of High School Seas...

Από EegiiEily3

1.7K 206 1K

Гэнэн томоогүй хөгжилтэй адал явдал мөн үл ойлголцол, хайр дурлалын ээдрээтэй үйл явдалыг хармаар байна уу? ... Περισσότερα

Парт1: Урлагийн сургууль🏩
Парт2: Инээдмийн баяр ба үндсэн анги💓
Парт3: Жүжиг🎭
Парт4: Шинэ сурагч💙
Парт5: Хариугаа авсан нь. (Haejin and Hoseok's one day💗)
Парт6: Ор цавуудсан нь😂 (Minnie and Jin's one day❤)
Парт7: Хөгтэй түүх😅
Парт8: Дургүй хүнтэйгээ цуг хичээлээ тасалсан нь.
Парт9: Галуун цуваа.
Парт10: Учир нь үл мэдэгдэх догдлол💗
Парт11: Бүжгийн тэмцээн ба Бусаны сайн найз💜
Парт12: Хортой аалз ба хуучны танил
Парт13: Хортой аалзны үйлчилгээ
Парт14: Эрэл хайгуул
Парт15: Аялал
Парт16: Зуслангийн байшин
Парт17: Ойн дундах зугаалга
Парт18: Алга болсон бугуйвч
Парт19: Ёнжүн сэтгэлээ илчилсэн нь
Парт20: Спортын үйл ажиллагаа
Парт22: Зогьсолт😆 (Sonhwa and Baekhyung's one day💙)
Парт23: 🏓Ширээний теннис🏓
Парт24: 📹Vloger Haejin📹
Парт25: 🌠Шөнийн яриа🌙
Парт26: Жон хорон туулайн бүтэхгүй санаа🐰

Парт21: 🏐Волейбол🏐

41 8 17
Από EegiiEily3

Волейболын эмэгтэй төрөлд нь Сожү, Сонхва хоёр бүртгүүлсэн бөгөөд тэр хоёртой өрсөлдөх багт Жиюү Юүжү нар бүртгүүлсэн байх ажээ.
Харин эрэгтэй төрөлд нь Бэкхён, Шиүмин түүнтэй өрсөлдөх багт Сухо, Жунин нар орсон байна.

30 минутын дараа гэхэд багш нар зохион байгуулагчид зуслангийн байшингуудаас хойш холгүй газар тор хатгаж, талбайны зураасыг орлуулан бүдүүн олс хэлбэрт оруулан тавилаа.

Харин бусад сурагчид хоёр талд нь хуваагдан бүгд зулсангийн байшингуудын арын агуулах модон байшинд урт урт модон сандал авчирч суун тоглолт эхлэхийг хүлээх бөгөөд волейболын төрөлд өрсөлдөх сурагчид бэлтгэлээ хангана.

Ийнхүү тоглолт эхлэж эхлээд эмэгтэй төрөл тоглохоор боллоо.

Хэжин, Минни, Эли нар Сожү Сонхвад амжилт хүсэн гар цохилцож байх үед Тэхён руу гөлөрч байсан Мисү дээр хэн нэгэн ирж хажууд нь суув.

Сэүн: За яасан. Дурласан хүнээ өөрийн болгож чадахгүй л явна уу?

Мисү: Их тохуурхаж байх шив. Хол очиж тонилж үз!

Сэүн ёжтой нь аргагүй инээмсэглэж Мисүд хандан ийнхүү асуувал Мисү цөхөрсөн бас уурссан аятай Тэхён руу харсан чигтээ хариулт өгнө.

Мисү: Харин чи цаадахыгаа яагаад өөрийн болгохгүй байгаа юм?

Сэүн нэг санаа алдаад: Цаг нь арай ч болоогүй юм шиг. Бас зориг хүрэхгүй байна аа. Эли ч намайг нэг нүдээрээ тоож харахгүй байна.

Мисү: Надад нэг санаа байна. Би эхлээд чамд тусалъя. Харин дараа нь чи надад туслаарай.

Сэүн: За больё доо. Чиний санасан санаа төлөвлөгөө дандаа бүтэлгүйтдэг биз дээ?

Мисү: Энэ удаад тэгэхгүй ээ. Би өөртөө их итгэлтэй байна шүү.

Сэүн: За яахав.

Мисү шинэ санаа бодож олсон доо өөрөөрөө бахархан мишээсний дараа төлөвлөгөөгөө Сэүний чихэнд шивнэн хэлэх бол Сэүн нэг толгой дохин хөнгөхөн инээмсэглэлээ.

●●●

Сонду багш: Зиа 1 цагийн турш явагдах волейболын тэмцээн маань эхэллээ. Хоёр багтаа амжилт хүсье.

Хоёр багаас хэн нь эхлэхээ шийдэх гэж Сожү, Юүжү нар хуруудахаар гарч ирлээ. Таван удаа хуруудсаны эцэст Юүжү ялж их л бахдалтай харцаар эсрэг баг руугаа харан бөмбөгийг авлаа.

Элигийн талаас:

Тоглолт эхлээд удаагүй байж байтал Сухо над дээр ирж хажууд минь суулаа.

Жүнмён: Бэр эгчээ та ямар төрөлд нь орсон юм?

Би: "Энэ нэг юм чинь өнөөх хачин үгээ болихгүй л юм байхдаа?"
Байт харваа. Бас наад бэр эгч энэ тэр гэсэн янз янзын үгээ боливол би их баярлана шүү.

Жүнмён: Яагаад? Инсолтой би үерхэж байгаа юм чинь та миний бэр эгч болно шд.

Түүний энэ үгэнд миний дургүй ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг.

Би: "Ёохх ах Инсол хоёр яагаад заавал миний үеийн улсуудтай үерхээд байгаа юм бэ? -_-"
Чи!! Дахиж намайг та эсвэл бэр эгч гэх юм бол Инсолтой уулзуулахааргүй болтол чинь дөрвөн мөчийг чинь санжуулна шүү!! Ойлгов уу!!

Түүн рүү ширүүхэн шиг үгээ хэлэн хурууныхаа үеийг дуугаргатал тэр над руу том харан шүлсээ нэг гүд хийтэл залгиад: О-ойлголоо хэмээсээр цаашаагаа явчихлаа.

Түүнийг цаашаагаа явсаны дараа инээд минь хүрэх шиг болон араас нь хөнгөхөн инээмсэглэж байтал уух юманд явсан хоёр маань ашгүй ирлээ.

Хэжин: За юу болж байна?

Минни: Сожү Сонвха хоёр их хөлөрсөн байх чинь.

Энэ муу Сухогоос болоод тоглолтоо ч таг мартчихаж.

Би: Тийм байна.

Волейболын талбайн цаад талд модон ширээний ард Сонду багш болон Юрим багш хоёр хамт сууна.
Сонду багш үе үе жүжгийн багш руу харах нь цаанаа нэг утгатай. Би өчигдрөөс хойш ажигласан л даа.

Бүжгийн багшид нэг тусалчихдаг ч юм билүү? Хэрэггүй юм болов уу?

Ийнхүү бодонгоо хоёр багийн онооны төмөр картыг харвал Жиюү Юүжү нар түрүүлж байна.
(Тэр онооны төмөр зүйлийн нэрийг мэдэхгүй болохоор ингээд биччихлээ. Мэддэг нь хэлнэ биз хх.)

Оноог хармагцаа гэнэт ухаан орсон юм шиг нөгөө хоёр луугаа харвал цуцаж эхэлж байгаа бололтой.

Би: Хожигдож болохгүй юмсан.

Хэжин: Эли?

Би: А-аан.

Хэжин: Чи зүгээр үү?

Би: Б-би яасан гэж?

Юу вэ? Яагаад ээрээд байна аа.

Хэжин: Чи нэг л тийм ер нь л сүүлийн үед аягүй сонин байгаа. Зан ааш чинь жоохон өөрчлөгдсөн ч юм шиг. Эсвэл бид хэдээс жаахан дөлөөд ч байгаа юм шиг.

Би: Би яг л байдгаараа байгаа ш дээ.

Хэжин: Тийм л дээ. Гэхдээ цаанаасаа л ер нь сонин санагдаад байгаа юмдаа.

Түүнийг ингэж хэлэхэд нь одоо л өөрийгөө бага зэрэг ойлгоод ч байх шиг бие хөнгөрөөд явчихав.

Намайг гэнэт том нүдлээд хацраа алгаараа наахад Хэжин аягүй сонин харцаар харна.

Хэжин: Хүүе ээ. Чи зүгээр үү? Галзуурчихаагүй байгаа.

Би түүний хоёр гарыг атгаад,

: Чамтай ярилцсан чинь одоо дотор бүр онгойх шиг болоод гэнэт... юу гэмээр ч юм бэ дээ. Ховсноос гарах шиг л боллоо хэмээн инээмсэглэхэд тэр над руу гайхсан харцаар харна.

Минни: Юун ховс яриад байгаа юм бэ?

Тэрбээр чихэвчээ аваад бид хоёр луу харахад би: Дараа гурвуулаа ярилцъя аа гэлээ.

Тоглолт дээр:

Жиюү торны дэргэд бөмбөгийг дээш нь хөөргөн холбоход Юүжү цохин оноо авав. Сожү Сонхва нар их л урвайсан харагдах нь эсрэг талынх нь баяр хөөр болж байв.

Ингээд тоглолт эхлээд 20 минут болоход Жиюү Юүжү 15, Сожү Сонхва 10 оноотойгоор завсарлага авлаа.

Жиюү Юүжү хоёр Мисү дээр очин хоорондоо ярилцах бол Сожү Сонхва хоёр Хэжин тэр гурав дээр очин ус уунгаа амрана.
Минни тэр хоёрт яах ёстойг нарийн ширийн зөвлөн, тоглолт дундуур ажигласан зүйлсээ ярихад Сонхва Сожү хоёр толгой дохин сонсоно.

Амралтын цаг дуусч Хэжин, Эли хоёр амжилт хүсэн нөгөө хоёрыгоо зоригжуулаад талбай дээр гаргаж өгөв.

Олсоор зураас хийсэн талбай дээр тоглогчид гарахад тун удалгүй шүгэл үлээх чимээ гаран тоглолт эхэлснийг мэдэгдэнэ.

Сонхва хальт Бэкхён руу харахад тэр ч бас өөр лүү нь харж байсан болохоор бушуухан шиг харц буруулж өрсөлдөгч баг руугаа харлаа.

Тоглолт дуусах үед Тэхён болон бусад хэдийн талаас:

Волейболын эмэгтэй төрлийн тоглолт дуусч Сонхва Сожү хоёр огцом онооны байдлыг эргүүлж ялалт байгуулжээ.

Харин энэ хооронд тэмцээнийг анзаарах ч сөхөөгүй Тэхён Жимин хоёр хуруудаж хожсон нь хожигдсоныхоо үсийг Сожүгийн самаар сэгсийлгэж байлаа.

Тэхёны үс Жиминийхийг бодвол харьцангуй илүү сэгсийж хайш яайш болсон харагдана.

Тэр хоёрын тоглоомын шийтгэл бас ч болоогүй 3 удаа хожигдвол нэгнийхээ нүүрэн дээр зурж байна.

Согжин Хусог Намжүн 3 тэр хоёрыг хараад үхтлээ инээх бол Мисү түүнийг анхандаа гайхаж харж байсан ч дараа нь инээмсэглэн шанаагаа тулан харах аж.

Волейболын эрэгтэй төрөл эхэлмэгц Сонхва Бэкхёныг талбай руу гарахыг нь нүд салгалгүй дагуулан ширтэнэ.

Жүнмён Эли дээр очоод: Бэр эгчээ амжилт хүсээрэй гэж өдөж байгаа юм шиг хэлчихээд цааш гүйгээд явах бол

Эли: Гүй ээ нээрээ гэсээр толгой сэгсрэн хоцроно.

Хэжин: Хэзээдээ худ ураг болчихов оо?

Эли: Мэдэхгүй ээ. Энэ хүн манай дүүтэй үерхсэн цагаасаа хойш бэр эгч гээд байгаа.

Хэжин: Хөөх. Манай найз ч чацуут хүнийхээ эгч нь болоод хөгширч байгаа юм байна даа.

Хэжин инээн түүнийг нудрахад Эли нудруулсан газраа бариад мөн адил инээмсэглэнэ.

El: Ойрд бүр удаан хугацаагаар ороогүй бичвэр кк.😂 Сүүлдээ юу ч болчихов?😂😂

Συνέχεια Ανάγνωσης

Θα σας αρέσει επίσης

1K 29 20
uhhhhhhhhhhhhhhhhh the title says it
169K 5.6K 200
❝ 𝒲𝑒𝓁𝒸𝑜𝓂𝑒 𝓉𝑜 ❞ ♯𝐒𝐭𝐫𝐚𝐲𝐤𝐢𝐝𝐬 𝐢𝐧𝐜𝐨𝐫𝐫𝐞𝐜𝐭 𝐪𝐮𝐨𝐭𝐞𝐬ꜟꜝ ⌇ 〟ϯσԹίɕ σηε ᷈𖡺🍓 T...
27.3K 2.9K 104
Male Lead pr ဇာတ်လမ်းအကျဥ်း အရှေ့ဘက်နဲ့ဝေးတဲ့မြေမှာ မီချယ်လင် ကြယ်သုံးပွင့်အဆင့်သတ်မှတ်ချက်ကို အကြိမ်ကြိမ်ငြင်းဆိုထားတဲ့ ထူးဆန်းတဲ့စတိုးဆိုင်တစ်ခုရှိ...
7.7K 51 73
when the food is free has a group chat SHIPS INCLUDED: -two hands two stans (obviously 1) -stapoldy (obviously 2) -mentioned past tacobell -(later on...