Adventure of High School Seas...

By EegiiEily3

1.7K 206 1K

Гэнэн томоогүй хөгжилтэй адал явдал мөн үл ойлголцол, хайр дурлалын ээдрээтэй үйл явдалыг хармаар байна уу? ... More

Парт1: Урлагийн сургууль🏩
Парт2: Инээдмийн баяр ба үндсэн анги💓
Парт3: Жүжиг🎭
Парт4: Шинэ сурагч💙
Парт5: Хариугаа авсан нь. (Haejin and Hoseok's one day💗)
Парт6: Ор цавуудсан нь😂 (Minnie and Jin's one day❤)
Парт7: Хөгтэй түүх😅
Парт8: Дургүй хүнтэйгээ цуг хичээлээ тасалсан нь.
Парт9: Галуун цуваа.
Парт10: Учир нь үл мэдэгдэх догдлол💗
Парт11: Бүжгийн тэмцээн ба Бусаны сайн найз💜
Парт12: Хортой аалз ба хуучны танил
Парт13: Хортой аалзны үйлчилгээ
Парт14: Эрэл хайгуул
Парт15: Аялал
Парт16: Зуслангийн байшин
Парт17: Ойн дундах зугаалга
Парт18: Алга болсон бугуйвч
Парт20: Спортын үйл ажиллагаа
Парт21: 🏐Волейбол🏐
Парт22: Зогьсолт😆 (Sonhwa and Baekhyung's one day💙)
Парт23: 🏓Ширээний теннис🏓
Парт24: 📹Vloger Haejin📹
Парт25: 🌠Шөнийн яриа🌙
Парт26: Жон хорон туулайн бүтэхгүй санаа🐰

Парт19: Ёнжүн сэтгэлээ илчилсэн нь

46 7 31
By EegiiEily3

Юнги: Тэр олдохгүй нь ээ.

Юнги ингэж хэлмэгц Хусог доош суугаад санаа алдлаа.

Хусог: Ингэхэд ер нь тэр хаачсан юм?

Юнги: Чи байтугай би ч мэдэхгүй байна.

●●●

Эли: Тэхён.

Тэхён ийш тийшээгээ зах нь үл мэдэгдэх модод дунд хүний бараа байгаа үгүйг шалган харж байснаа газраас өндийн нааш хазганан өөрийнх нь нэрийг дуудах Элиг анзаармагц даруй гүйж очин хоёр мөрнөөс нь барьж аваад зүгээр эсэхийг лавлан асуулаа.

Эли: Би зүгээр дээ.

Тэхён: Хөл чинь яачихсан юм?

Эли тайвнаар инээмсэглэхийг хичээсэн ч Тэхён үүнийг нь үл тоон доош явган сууж хөлийг нь үзэв.

Эли: Би үнэхээр зүгээр гээд байна ш дээ.

Эргэж босон өмнөө байх хайртай хүнийхээ хацрыг нь даган урссан нулимсыг Тэхён олж хармагц Эли үүнийг нь мэдмэгцээ бушуухан шиг уруу харж хоёр гараараа нүүрээ арчлаа.

Тэхён: Явж чадах нь уу?

Эли: Чаднаа.

Догонцогносон хөл нь эвгүй газарт нэг гишгэмэгц унах гэж байсан Элиг Тэхён гараас нь бушуухан шиг барьж авав.

Тэхён: Үүрүүл. Болохгүй юм байна.

Тэхён доош явган сууж Элиг дээр гар гэхэд тэр хэрэггүй хэмээн дургүйцэхэд аргаа барсан Тэхён түүнийг хоёр гар дээрээ өргөх нь тэр. Гэнэтийн явдлаас цочсон Эли Тэхёны хүзүүгээр гараа хурдхан шиг оруулан нүд рүү нь маш томоор ширтэнэ.

Тэхён: Ингэхээс өөр арга алга.

Өөр лүү нь том нүдлэн цоо ширтэх Эли рүү тэр нэг харан ийнхүү хэлчихээд цааш нэг их удалгүй алхаж эхэллээ. Замд төгсөлтийн үдэшлэгт үнсэлцсэн үед мэдрэгдсэн мэдрэмж тэр хоёрт мэдрэгдэж зүрх нь зогсох нь уу гэлтэй хурдан хурдан цохилно.

Тэхён: Эли.

Эли: За.

Тэхён: Би одоо л хэлэхгүй бол сүүлд нь харамсах юм шиг санагдаж байна.

Эли: Юу юм?

Тэхён түүнийг зөөлөн буулгаад хоёул ногоон дээр түр тэнгэр өөд ширтэж суув.

Тэхён: Энэ бүх хугацаанд чи миний зүрхэнд байсаар ирсэн.

Эли тэнгэр өөд харж байснаа болин Тэхёны өөр лүү нь ширтэх оч гийсэн гялалзсан хар нүд рүү нь харах үед Тэхён түүний хоёр гараас нь атгалаа.

Тэхён: Би чамд хайртай. Сэтгэлийг минь хүлээж авах уу?

Эли: Би...

●●●

Харанхуй аль хэдийн болж түм буман одод тэнгэрт жирэлзэн харагдана. Элиг хайх жүжгийн багш болоод бусад нь бүгд цуглан түүнийг олоогүй дээ сэтгэл дундуур байлаа. Гэнэт модод дундах харанхуй жалгаас Тэхён Элиг үүрсээр гарч ирэхэд Хэжин хамгийн түрүүнд тэр хоёрыг үзмэгцээ даруй гүйж очив. Бусад нь ч бас Хэжинийг харчихаад дараа нь нөгөө хоёрыг анзаарч харан Хэжиний араас Тэхён Эли хоёр дээр ирэв.

Хэжин: Эли чи чинь хааччихдаг байнаа?

Тэхёны нуруун дээрх охин түүний нуруун дээрээс бууж бусад дээрээ очиход багш болон бусад нь зүгээр эсэхийг асуувал Эли хөнгөхөн гэгч нь толгой дохиж дулаахнаар инээмсэглэнэ. Харин Юнги түүнийг нүд салгалгүй ширтэх нь яг л нэг зүйлийг хэлэх гээд байгаа мэт.

Хэжин: Юугаа хийж энэ гүн ой руу ордог юм чи! Энэ хөлөө яачихсан юм?

Хэжин найзыгаа учиргүй загнаж, гэмтсэн хөл рүү нь харцаа тусгахад бусад нь ч бас Элигийн хөл рүү харлаа.

Хусог: Сүүлд үлдсэнийг чинь мэдсэнгүй. Гэхдээ яагаад ойд үлдчихэв?

Эли: За уучлаарай. Мисү алга болсон бугуйвч олоод өг гэхээр нь буцаж явсан юм аа.

Минни: Өмнө нь бас дөнгүүлчихээд ийм тэнэг шд.

Миннигийн үгийг бүгд сонсоод гайхлаа.

Жонгүг: Өмнө нь дөнгүүлсэн гэж юу гэсэн үг үү?

Жимин: Мисү муу санаатай гэсэн үг үү?

Хэжин: Та нар мэдээгүй юм уу? Мисү чинь гаднаа гэмгүй царайлчихаад дотроо асар их муухай санаа агуулдаг охин байна лээ. Элтээр Элигийн дээр ус асгасаныг нь яана. Чичрээд ирж байгааг нь би хоёр нүдээрээ харсан. Минни ч харсан.

Юрим: За за багш нь тэр охинд анхаарал тавьж арга хэмжээ авч хэлэлцэх болохоор одоо бүгдээрээ буцацгаая. Аймар охин байна даа.

Жүжгийн багш сүүлийн өгүүлбэрээ зөөлөн хэлээд цааш гэрэл тусган явахад бусад нь Мисүгийн хэргийн талаар бодож, хамгийн их ууртай байгаа хүн нь Тэхён, Сэүн, Юнги гурав байлаа. Тэхён гаднаа яагаа ч гүй мэт царайны хувиралгүй байсан хэдий ч Мисүг эртнээс таниж мэдсэн тул дотроо их л бухимдалтай байв.
Элигийн хоёр талаас нь Сожү Хэжин хоёр түшин явахад нь тусалж, Миннид Жин Сонхва хоёр тусална.

●●●

Маргааш өглөө нар хараахан мандаагүй гэгээ орох үеэр өнөөх л ааштай мяраалаг багш хүүхэд бүрийг дуудаж байшингуудыг тойруулан гүйлгэнэ.  Харин Минни Эли хоёр хөлөө бэртээсэн хэмээн гүйх боломжгүй учраас өөрсдийн байшиндаа өөрсдийн орон дээр сэрүүн тааз ширтэн хэвтэнэ.

Өчигдөр орой:

Үдэш харанхуй хамаг хүмүүс унтсан үеэр хэн нэгэн өөрийн байрнаасаа нууцаар гарч байгаа бололтой чимээ гаргахгүйг хичээн өлмий дээрээ зөөлөн зөөлөн гэтэн явна.
Энэ хүн бол Ёнжүн. Тэр Хэжинийг Элиг хайн бусадтайгаа яваад ирсэн хойгуур цуг явахаар зөвшилцсөн билээ. Тэр зуслангийн байрладаг байшингаасаа холдмогц сая нэг юм амарсан бололтой одоо энгийн хүн шиг алхаж Хэжиний байрладаг байшингийн яг цонхон доор нь очоод шувуу шиг авиа гаргах нь сурамгай харагдана.

Үүнийг нь Хэжин мэдмэгц бусдыгаа сэрээхгүй гэсэн шиг маш болгоомжлонгуй хөдөлж хувцасаа сольж өмсчихөөд хаалгаа зөөлөн онгойлгон хаагаад гарлаа.

Харанхуй үдэш манай хоёр ойрхон ой руу хамт алхана. Хамт явж байх явцдаа тэр хоёрын хэн нь ч юу ч дуугарахгүй зүгээр л тэнгэр ширтэж ойр хавиарх зүйлсийг ажин явна.

Ёнжүн: Тэгэхээр... ойрдоо хэр байна даа?
"Ямар тэнэг юм асуучихав аа."

Хэдэн минут ноёрхсон чимээгүй байдлыг эвдэн тэр ам нээсний дараа буруу үг хэллээ гэж өөрийгөө зүхэх бол Хэжин дотроо сандран хэлэх зүйлээ бодон дуугүй явлаа.

Хэжин: Ойрдоо юу? Ойрдоо... дажгүй байна даа.

Гэнэт ээрч муурсаар Хэжин хариултаа өгөхөд Ёнжүн толгой дохив.

Хэжиний талаас:

Яагаад ээрч муураад байнаа? Ёнжүнд хачин санагдсан байхдаа?

Гэнэт тэр зогсмогцоо миний гараас хөтлөөд авах нь тэр. Би гайхаж балмагдсандаа түүн рүү байдгаараа нүдээ бүлтийлгэн харахад тэр над руу тайвнаар инээмсэглэх нь сарны туяанд сэтгэл татагдам харагдана.
Яагаад ч юм анх дурласан тэр мөчдөө мэдрэгдэж байсан тэр мэдрэмж яг одоо мэдрэгдэж байна. Гэхдээ ном зохиол уншихад зүрх хүчтэй цохилоод догдолдог гэсэн ер тийм юм мэдэгдэхгүй юм.

Ёнжүн: Хэжинаа. Би чамайг анх харсан мөчөөсөө л шууд дурласан. Чамайг над руу харах тэр үед би үнэхээр их сандарч зүрх минь хүчтэй цохилж эхэлсэн. Юу гэх гээд байна вэ гэхээр... миний найз охин болох уу?

Тэр ичсэн бололтой доош харан ар дагзаа маажин зогсоход би хэлсэн үгэнд нь алмайран зогсоно.

Тэр сая миний найз охин болох уу гэсэн үү? Сайн хүнээсээ ийм үг дуулна гэж санасангүй шүү.

Би: Би...

●●●

Хусог Хэжиний байр луу явж байгаад Ёнжүнийг харсан болохоор тэр хоёрын араас дагаж явсаар том бутны дунд нуугдан ажиглаж байгаа нь энэ билээ.
Хэжинийг би гэх үед "Юу гэж хэлэх бол? Битгий зөвшөөр. Үгүй ээ үг дуугарах хэрэггүй" гэж дотроо түүнийг их л харамлаж сэтгэл санаа нь тогтворгүй болоход босож очихоор шийдэн өндийтөл

Хэжин: Уучлаарай би чадахгүй нь ээ. Надад сайн хүн бий. гэж хэлэх нь тэр.

Хусог байрандаа гацаж орхив. Тэр Хэжинийг зөвшөөрөх байх гэж бодон байдлыг өөрөө өөрчилөхөөр шийдэх үед нь бурхан түүнийг харж үзжээ.

Ёнжүн: Аан тийм үү?

Ёнжүний урам нь хугарсан шинжтэй бага зэрэг урвагар царайлахад гэнэт яагаад ийм үг хэлчихэв хэмээн өөрөө өөртөө гайхаж байсан Хэжин түүнийг хараад бага зэрэг санаа зовлоо.

Хэжин: Урмыг чинь хугалсан бол уучлаарай.

Ёнжүн: Үгүй дээ. За за унтах цаг богиносож байх шиг байна. Хоёулаа буцах уу?

Хэжин: Түрүүлээд буцаж бай даа. Би дахиад жоохон агаар амьсгалаадахъя.

Хэжин сэтгэл санааг нь бүр дордуулахгүйн тулд инээмсэглэх аядахад Ёнжүн толгой дохин нэг инээмсэглэчихээд цааш гараа халааслан буцав.

Ёнжүнийг явсаны дараа Хэжин тэнгэр өөд ширтэж оддыг тоолоход одоог хүртэл Хусог түүн рүү баяртайгаар харна.

Хэжин: Нуугдаад байлгүй гараад ир. Би чамайг наана чинь байгааг мэднэ шүү.

Тэр гэнэт ингэж хэлэхэд нь Хусог сандрасаар доош харан гарч ирэв.

Хусог: Намайг байгааг яаж мэдээв?

Хэжин: Түрүүн Ёнжүнтэй цуг нааш явах үеэр мэдсэн юм. Басхүү араас нууцаар дагачихдаг санаа муутай тагнуулч байх нь ээ чи.

Хэжин түүнийг ёжлон хэлээд дотроо бараг инээж байхад Хусог бантсандаа өмнөөс нь дэмий шүдээ ярзайтал инээв.

Хусог: Ингэхэд сайн хүн чинь хэн юм?

Хэжин: Мэдэж яах гээв?

Хусог: Зүгээр.

Хэжин: Энэ хорвоод зүгээр зүйл гэж байдаггүй юм ш дээ.

Тэр ингэж хэлмэгцээ Хусог руу хараад зөөлнөөр инээмсэглэлээ.

●●●

Тэхён: Би чамд хайртай. Сэтгэлийг минь хүлээж авах уу?

Эли: Би... би мэдэхгүй байна Тэхёнаа. Өөрийнхөө сэтгэлийг, өөрийгөө мэдэхгүй байна... Магадгүй чадахгүй байх. Уучлаарай.

За энэ хэсэг дээр юу юу ч болчихов? Сайн хянасангүй ээ. Алдаатай зүйл байвал дараа нь заснаа.

Continue Reading

You'll Also Like

1.1K 32 20
uhhhhhhhhhhhhhhhhh the title says it
69.4K 2.2K 200
Just funny interactions between the descendants characters. Pairings are bal, devie, Jonnie, jarlos, huma, gaudrey, Chad and Freddie. Warning: conta...
1K 26 13
"So you really love me?" "Yk I do ma don't act like det" © NARDOOWICKK PRODUCTIONS
292 39 12
|COMPLETED| A wedding is a rollercoaster of emotions where you experience many things simultaneously. What would happen when the husbands tell lies...