Adventure of High School Seas...

By EegiiEily3

1.7K 206 1K

Гэнэн томоогүй хөгжилтэй адал явдал мөн үл ойлголцол, хайр дурлалын ээдрээтэй үйл явдалыг хармаар байна уу? ... More

Парт1: Урлагийн сургууль🏩
Парт2: Инээдмийн баяр ба үндсэн анги💓
Парт3: Жүжиг🎭
Парт4: Шинэ сурагч💙
Парт5: Хариугаа авсан нь. (Haejin and Hoseok's one day💗)
Парт6: Ор цавуудсан нь😂 (Minnie and Jin's one day❤)
Парт7: Хөгтэй түүх😅
Парт8: Дургүй хүнтэйгээ цуг хичээлээ тасалсан нь.
Парт9: Галуун цуваа.
Парт10: Учир нь үл мэдэгдэх догдлол💗
Парт11: Бүжгийн тэмцээн ба Бусаны сайн найз💜
Парт12: Хортой аалз ба хуучны танил
Парт13: Хортой аалзны үйлчилгээ
Парт14: Эрэл хайгуул
Парт16: Зуслангийн байшин
Парт17: Ойн дундах зугаалга
Парт18: Алга болсон бугуйвч
Парт19: Ёнжүн сэтгэлээ илчилсэн нь
Парт20: Спортын үйл ажиллагаа
Парт21: 🏐Волейбол🏐
Парт22: Зогьсолт😆 (Sonhwa and Baekhyung's one day💙)
Парт23: 🏓Ширээний теннис🏓
Парт24: 📹Vloger Haejin📹
Парт25: 🌠Шөнийн яриа🌙
Парт26: Жон хорон туулайн бүтэхгүй санаа🐰

Парт15: Аялал

62 7 44
By EegiiEily3

5 сарын 25-ны үүрээр: Бямба гараг

Нар дөнгөж цухуйн 5 цагийн сэрүүлэгний чаг чаг хийх дуунаар эвшээсээр суниан босож сэрүүлгээ унтраах нэгэн. Сэрүүлэгний орой дээр байх жижиг товчлуур дээр гараараа дарж унтраачихаад орноосоо босон хөнжлөө хураачихаад унтлагынхаа хувцасыг солин энгийн нэгэн саарал хувцас өмсөнө. Мэдээж энэ хүн бол Хэжин.

Бөх нойрондоо унтаж буй Хусог руу хэсэг инээмсэглэн хайрын харц унагаж ширтэн харж байснаа гэнэт ухаан орсон шиг толгойгоо сэгсрээд үүд рүү алхан хаалганы бариулыг доош нь даран гадагшаа гарлаа.

~~~~~

Цонхоо онгойлгох мөчид сэрүүн агаар сэвшсээр өрөө рүү орж ирэн тэр нэгэн хүний нүүр лүү нь үлээх нэн таатай. Цонхоор харагдах өндөр өндөр моддын ногоон навчис сэрчигнэн, шувууд жиргэлдэхэд цаанаасаа л сонсголонтой. Удалгүй энэ сайхан мөчийг эвдэн хэн нэгний ёолон сэрэх дуулдахад тэр хүн эргэж харлаа. Толгойгоо барин ярвайсаар дээш өндийн босох нэгэн.

Эли: Ёохх толгой минь. Өчигдөр юу боллоо?

Тэрээр ийнхүү хэлэхэд Тэхён түүн дээр очоод

: Сэрчихсэн үү? Зүгээр үү? хэмээн санаа зовнингуй өнгө аясаар асуун дэргэд нь суух аж.

Эли: Өчигдөр юу болсон юм? Би яагаад юу ч санахгүй байнаа?

Тэхён: Үнэхээр юу ч санахгүй байгаа хэрэг үү?

Эли хариуд нь толгой дохилоо.

Тэхён: Чи өчигдөр хичээлийн үеэр баахан хүмүүсийг сандаргаснаа мэдэх үү?

Шоолонгуй харан Элид ингэж хэлэхэд Эли сонин царайлан гайхна.

Эли: Би яаж хүмүүсийг сандаргасан гэж? Өчигдөр яг юу болсон юм? Юм санахгүй байхыг бодоход би хэсэг ухаан алдсан юм уу?

Тэхён: Ухаан алдсан ч дорхноо сэргэсэн.

Эли: Юу!

Яг одоо үнэхээрийн гайхширалд орсон Эли дэмий л Тэхён руу том нүдлэн харна.

Тэхён: Би дараа нь бүгдийг ярих болохоор одоо бос.

Ингэж хэлээд тэрээр гар нүүрийн алчуураа нэг мөрөн дээр тохон, оо сойз барисаар өрөөнөөс гарлаа. Харин Эли орноос хөлөө газар унжуулан суугаад өчигдөр яг юу боллоо хэмээн эхнээс нь санахыг хичээн толгойгоо гашилгаж суув.

Эли: "Өчигдөр хамгийн сүүлд...аан тийм. Сэүнтэй уулзсан. Тэр намайг үнссэн юм байна. Муу өөдгүй амьтан яаж тэгэж чаддаг байнаа? Дараа нь би чад хийчихсэн юм байна шд. Ээш"

Тэрээр ийнхүү бодсоор толгойгоо барин Сэүнд уурлан сууна.

~~~~~

Жин: Үзэсгэлэн гоо минь сэрээрэй.

Минниг нойрноос нь сэрээн тэрээр ингэж хэлсээр хацар дээр нь үнслээ.

Минни: Дахиад жаахан унтчихъя л даа.

Нойрноосоо хагацах дургүй унтамхай нэгэн цааш харан хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөнө.

Жин: Алив л дээ. Өглөө болчихоод байхад чинь.

Жин хошуугаа унжуулан гомдонгуй харцаар түүн рүү харах үед хаалга онгойн Хэжин орж ирэв.

Хэжин: Сайн уу? Өглөөний мэнд.

Гараа даллан мэнд мэдэх Хэжин рүү Жин хараад мөн адил: Өглөөний мэнд хэмээлээ.

Хэжин дараа нь Минни рүү харцаа тусган

: Хөөе босооч унтамхай минь. Өглөө болчихлоо. Нар цухуйхаас өмнө босохгүй бол ус цацна шүү хэмээн загнах шахам хэллээ.

Минни орноосоо өндийн нүдээ нухлаад өөр лүү нь харах Жин Хэжин хоёр луу нойрмоглон харав.

Жин: Энийг чинь мэдээд л би эрт унт гэсэн шд. Үг авахгүй шөнөжингөө ном уншиж суучихаад өглөө нь босохгүй юм.

Минни: Ойлголоо ойлголоо. Та хоёр гар. Одоо би хувцсаа солилоо.

Тэрээр хөнжлөө цаашлуулаад босон цүнхээ уудлаад сойз сам алчуур энэ тэрээ авахад Хэжин Жин хоёр нэг нэгэн рүүгээ харснаа өрөөнөөс гарав. Өрөөнөөс гарсан хоёр хамт доош шатаар буун ийн ярилцана.

Жин: Өчигдөр Элиг олсон юм уу?

Хэжин: Тиймээ. Чи яагаад цуг хайлцаагүй юм?

Жин: Жонгүг, Жимин хоёртой хамт нэг ажил хийгээд. Тэгээд ч Жимин Элиг гайгүй байна гэсэн юм. Гэхдээ түүнийг нэг л өөр гээд байсан.

Хэжин: Харин тиймээ. Өөр болчихсон байсан. Минни бид хоёр уг нь түүнтэй уулзсан. Тэр ой санамжаа алдчихсан юм шиг л бид хоёрыг танихгүй байсан.

Жин Хэжин рүү огцом гайхан хараад явж байснаа зогсов.

Жин: Тэр одоо юм санаж байгаа юм уу?

Хэжин мөн адил зогсоод Жин рүү харан толгой дохилоо.

Дотуур байрны гадаах сандал дээр чихэвч зүүн дуу аялан суух нэгэн. Удалгүй нэг хүн гүйж ирээд дэргэд нь суун нэг нь чихэвчийг нь татаж аваад чихэндээ зүүх аж.

Сожү: Сонхва?

Сонхва: Ямар дуу сонсож байгаа юм?

Сожү Сонхва руу харахад Сонхва түүн рүү инээмсэглэн хоорондоо ийнхүү ярилцана.

Сожү: Big bang хамтлагийн Bang bang bang.

Сонхва: Хөөх гоё дуу байна.

Сожү хариуд нь инээмсэглэн толгой дохилоо.

Удалгүй тэдний урдуур Бэкхён жаргалтай нь аргагүй мишээн явж байснаа тэр хоёрыг сая анзаарч харав бололтой гар даллан мэндэллээ.

Сожү, Сонхва хоёр мөн адил гар даллан мэндлэхэд Бэкхён дэргэд нь ирээд суув.

Бэкхён: Эрт боссон байх чинь.

Сожү: Тиймээ.

Бэкхён: Өнөөдрөөс амралт эхэлж байгаа гээд манай хэд бүгд л унтаж байна.

Сожү: Манай хэд гэж?

Бэкхён: Манай найзууд. Ингэхэд намайг мэднэ биздээ?

Сожү: Тиймээ бага зэрэг. Нөгөө ангийн хөвгүүн биздээ? Хэд хэд харж байсан.

Бэкхён: Яг ч сайн мэдэхгүй бололтой. Одооноос танилцъя. Намайг Бюн Бэкхён гэдэг.

Сожү: Ким Сожү.

Өөгүй цагаан гараа сунгах түүний гараас жижигхэн гараараа атгах Сожү. Харин Сонхва түрүүнээс хойш чимээгүй л урдахаа харан суух аж.

Бэкхён: Хмм Сожү. Сайхан нэр хэдий ч архитай төстэй ч юм шиг.

Сожү: Хөөе юу гэнээ?

Сожүг шоолон инээх Бэкхёныг тэрээр нэг сайн гэгч нь нударч авахад Бэкхён худлаа ёолон дуу алдана.

Бэкхён: Ингэхэд танай найзтай танилцаагүй юм байна.

Бэкхёныг ингэж хэлэх үед Сонхва

: А-аан хэмээн сая л түүнийг анзаарав бололтой.

Бэкхён: Сая миний нэрийг дуулсан биздээ? Бюн Бэкхён.

Сонхва бага зэргийн инээх аядаад: Тиймээ хэмээв.

Бэкхён: Чи нэрээ хэлсэнгүй ш дээ.

Сонхва: Мин Сонхва.

Дотроо үнэхээр их сандарч, зүрх нь дэлбэрэх нь үү гэх аятай хурдан цохилж сулхан ийнхүү хариулахад Бэкхён өөдөөс нь инээмсэглэх аж.

Сонхвагийн талаас:

Зүрх минь яагаад байнаа? Өмнө нь ингэж байгаагүй юмсан. Бэкхён. Тэр үнэхээр царайлаг юмаа. Байз би сая царайлаг гэсэн үү? Март март.

Дотроо зөрчилдөж, толгойгоо сэгсрээд доошоо хөл рүүгээ харан элдвийг бодож Сожү тэр хоёрыг анзаарах сөхөөгүй байж байтал хажуунаас Бэкхён намайг шоолж инээж байгаа бололтой байснаа босоход нь би түүн рүү нэг юм харлаа.

Бэкхён: Та хоёртой танилцах сайхан байлаа. Би ингээд явъя даа. Аялалаар уулзана гэдэгт итгэлтэй байна.

Юун аялал билээ?

Сожү гайхсан бололтой: Юун аялал хэмээхэд Бэкхён

: Өчигдөр хичээлээсээ тарж явж байгаад багш нарын яриаг санаандгүй сонсчихсон юмаа. Ямар ч байсан өнөөдөр аялалын талаар зарлах байх. Баяртай хэмээсээр цааш ирсэн зүг рүүгээ буцаад явчихав.

Сожү над руу хараад: Хоёулаа юу ч гэсэн юм хумаа бэлдэх үү? гэхэд нь би

: Айн яагаад хэмээн гайхан асуув.

Сожү: Сая сонссон биздээ? Бэкхён багш нарыг аялалын талаар зарлаж магадгүй гэсэн.

Тэрээр үгээ дуусгаад миний гараас атган дотуур байр луу чирлээ.

Хэжиний талаас:

Жинтэй хамт гадуур салхилахад зөөлөн салхи хацрыг минь илбэх нэн таатай. Дотуур байрнаас гаран алхаад зам дагуу урагшлан явсаар нэгэн том модны дэргэд Жинийг даган очлоо.

Жин: Хэжин.

Түүнийг миний нэрийг дуудан ийнхүү хэлэхэд би хариу дуугарлаа.

Жин: Минниг би ажиглалаа л даа. Тэр Жонгүгт сайн тийм үү?

Хоолойных нь өнгө аясыг сонсоход бага зэргийн гунигтай байгаа нь мэдрэгдэнэ.

Би: Би хэлж мэдэхгүй нь ээ.

Жин: Би түүнийг магадгүй Жонгүгт өгөх ёстой юм болов уу?

Нам дуугаар хэлсэн үгэнд нь би түүний нүүр лүү эгцлэн харахад тэр над руу нэг тийм гунигтай ч гэмээр харцаар харах нь мэдэгдэж байлаа. Аргагүй шүү дээ. Хайртай хүн нь өөр нэгэнд сайн байхад гуниглахгүй байх шалтгаан байхгүй. Юу гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг Жинээс харц буруулан бодлогоширч байтал

: Хэлэх зүйл байхгүй бол олох гэж өөрийгөө хүчлээд хэрэггүй дээ. Би Минниг өөртэйгөө байлгахын тулд түүнийг хорьж байгаа юм шиг санагдаж байна. Түүнийг магадгүй тавьж явуулах нь зүйтэй хэмээн тэрээр нэг санаа алдах нь чихэнд тодхон сонсогдоно.

Зохиолын талаас:

Жин үгээ гүйцээчихээд Хэжинд: Түр баяртай хэмээн хэлээд гараа даллан шигүү ургасан зүлгэн дундуур цаашлан явахад Хэжин газар ширтэх харцаа түүн рүү шилжүүлэн мөн адил: Түр баяртай хэмээсээр гараа даллан үлдэв.

●●●

Дотуур байрны хойд талд сурагчдийн усанд орох газар байдаг тул тийшээгээ Эли алхан явах аж. Халуун усны газрын хаалгыг онгойлгоод тэрээр олон эгнээ шүүгээний хамгийн цаад талын эгнээний голын шүүгээг онгойлготол хувцас хунар дээр нь хэд хэдэн савтай тамхи байж байх нь тэр. Маш их гайхширан нэг хайрцагтайг нь авж үзвэл шинэхэн байх бөгөөд огт задлаагүй гадуурх гялгар нь гялтганан харагдана. Хэн түүний шүүгээнд энэ олон тамхинуудыг хийснийг бодож зогсож байтал

: Чи их муу охин байх нь ээ. Чамайг тамхи татдаг гэж мэдсэнгүй хэмээх дуу гарах нь тэр. Дуу гарсан зүг рүү хурхан шиг харахад Мисү хоёр дагуултайгаа цуг зогсож байх бөгөөд Юүжү түүний зургийг утсаараа дарж байх нь дуунаас нь мэдэгдэнэ.

Эли: Юу? Энэ минийх биш.

Мисү: Мэдээж чинийх биш. Наад тамхинуудыг чинь би нэг танилаараа авхуулсан юм. Хүсвэл наадахаасаа нэгийг аваад татахгүй юу! Чамд их гоё зохино байхдаа.

Өнөөх л зуршил болсон ёсоороо гараа элгэндээ аван хорноор инээмсэглэх түүнийг харсан Элигийн дотор жихүүдэс хүрэх шиг болон барьж байсан хайрцагтай тамхиа газар хүчтэй шидлэн хаяв.

Мисү: Тэхёнаас яг одоо зайгаа барь! Тэгэхгүй бол чамайг тамхи татаж явж байсныг чинь олонд дэлгэх болно.

Эли: Би татдаггүй. Юугаа яриад байгаа юм? Нотолгоо байгаа юм уу?

Элиг шийдэмгий гэгч нь хэлэхэд Юүжү өөрийнхөө дарсан зургаа түүн рүү харуулан үзүүллээ. Түүний гайхширан тамхи барьж байгаа зураг Юүжүгийн утсанд тодхон зурайн харагдахад Эли хүрч ирэн утсыг нь булаах гэж оролдоход Юүжү

: Хүрч чадвал ав л даа жоохноо хэмээн шоолон инээн утсаа дээш өргөхөд нөгөө хоёр нь ч бас инээлдэх аж. Үнэнийг хэлэхэд Эли тэр гуравтай ижил өндөртэй хэдий ч Юүжүгийн гаран дахь утсыг өлмий өргөн авж чадахгүй байв. Гэнэт утсыг нэгэн гар шүүрэн авахад бүгд тэр гарын эзэн рүү харлаа.

Нэг гараа халааслан нөгөө гараараа Юүжүгийн утсан дахь зургийг үзэх Тэхён тэдэн рүү хараад

: Юу болоод байгаа юм хэмээн бага зэргийн ширүүхэн өнгө аясаар хэлэв.

Мисү ичсэндээ харц буруулах бол Юүжү Жиюү хоёр доош гэм хийсэн хүүхэд шиг шал ширтэнэ.

Тэхён Юүжүгийн утасны Элигийн зургийг устгаад

: Та гурав ийм хүүхдүүд байсан юм уу? Ингэж хүүхдийг сүрдүүлдэг байсан юм уу?

Халуун усны газар Тэхёны дуунаас өөр дуу үгүй болж түүнийг ингэж хэлсний дараа чимээ аниргүй ноёрхоно.

: Хариулаач!

Ууртай өнгө аясаар сүүлийн үгээ өнгө дээшлүүлэн хэлэхэд бүгд цочис хийлээ. Хэсэг хугацааны дараа Жиюү Тэхёны нүүр лүү арай гэж харан

: Юу...нөгөө Тэхёнаа тийм бишээ хэмээн ам нээхэд Тэхён

: Тийм биш гэнээ? Дахиж Элиг дээрэлхэж сүрдүүлсэн хэнийг ч болов би өршөөхгүй гэж мэдээрэй. Тэр шүүгээн дэх өөрсдийнхөө тамхиг авж цэвэрлэцгээ! хэмээн ширүүхэн шиг хэлээд Юүжү рүү утсыг нь шидэж өгөн Элигийн гараас атган дагуулаад хурдтай гэгч нь алхан тэндэхийг орхив. Утсыг нь шидэж өгөхөд Юүжү ч унагаахгүйхэн шиг шалавхан барьж авлаа. Мисү харин буруулж байсан харцаа Тэхён руу шилжүүлэхэд тэр ууртай харцтай Элиг чирээд гарч байсан юм.

Элигийн талаас:

Яг одоо Тэхён маш хурдтай гарыг минь чанга атгаад хурдтай явж байхыг бодоход ууртай байгаа нь илт. Би түүнийг уурлаж байгааг нь анх удаа харж байна. Намайг өмөөрч тэр муухай охидуудаас зургийг минь устгахад маш их баярлаж байгаа ч нөгөө талаараа тэр бугуйг минь аймшигтай чанга атгасанд бие минь эмзэглэж байна.

: Зогсооч хэмээн түүнээс гараа хүчтэйхэн шиг татаж аван зогсоход Тэхён ч мөн адил зогсон над руу эргэж харлаа. Дараа нь тэр улайсан бугуй руу минь харц тогтоон бага зэрэг гэмшин доош хараад

: Өвдөж байна уу? Уучлаарай хэмээв.

Би: Чиний асуудал биш биздээ? Яагаад оролцсон юм? Чамайг ингээд байхаар тэр охидууд улам л надад өс санах болно.

Тэхён огцом над руу харан: Яагаад би оролцох ёсгүй гэж? Дотны хүн чинь би биздээ? Бас яагаад миний асуудал биш байдаг юм? Чиний асуудал бол миний асуудал гэсэн үг.

Яагаад ч юм түүний энэ үгэнд, түүний энэ үйлдэлд өнөөх л хачин мэдрэмж мэдрэгдэж зүрх минь хүчтэй цохилно. Яагаад заавал түүнтэй уулзахаар л энэ мэдрэмж мэдрэгддэг юм бэ? Би хүсэхгүй байна. Энэ мэдрэмжийг мэдрэхийг хүсэхгүй байна.

Би: Үгүй дээ. Яах гэж энэ хүртэл дагуулаад ирж байгаа юм? Би усанд орох хэрэгтэй. Түр баяртай.

Энэ үгийг хэлчихээд халуун усны газар луу шалавхан шиг гүйхэд Тэхён хойноос нэрийг минь дуудах нь сонсогдоно.

Зохиолын талаас:

Эли халуун усны газар луу гүйн явахад Тэхён түүнийг дуудсаар ардаас нь хоцорсон юм. Гүйн явсаар хаалга түлхэн орвол өнөөх гурван охид алга мөн шүүгэн дээрээ очвол шүүгээнд нь өнөөх тамхинууд байхгүй байхын сацуу түүний шалан дээр шидэлсэн тамхи ч алга. Тэхёны хэлснээр тэр гурав цэвэрлэсэн бололтой.

Дотуур байр, сургуулийн энд тэндгүй хадаатай чанга яригч төхөөрөмжүүдээр:

-Өдрийн 11 цаг гэхэд бүх сурагчид ачаагаа бэлдэн сургуулийн өмнө ирнэ үү? Зуны амралт эхлэхийн зэрэгцээ амралтаар ой моддоор аялаж зуслангийн байшинд амраахаар болсон хэмээх эрэгтэй хүний дуу гарахад үүнийг ойр хавьцаа нь явж байсан бүх сурагчид сонсон баярлалдан хөөрөлдлөө.

●●●

Халуун усны газраас саван, шампунь үнэртүүлсэн Эли мөрөн дээрээ алчуур тохоод гарч ирж байхыг бодоход усанд орчихоод явж байгаа бололтой. Тэрээр дотуур байрны орцны үүдэнд ирэхэд хажуунаас нь эмэгтэй хүний дуу гарах шиг болоход нь харвал Хэжин өөдөөс нь мэндлэн алхаж ирж байлаа.

Хэжин: Хөөх Эли усанд орчихоод ирж байгаа юм уу?

Эли: Тиймээ.

Хэжин: Эли эргээд ирж. Өчигдөр хаагуур явсан юу болсон тухайгаа заавал ярьна шүү.

Эли: Би харин өчигдөр яг юу болсноо санахгүй байгаа ч санаж байгаа зүйлсээ бүгдэнд чинь тухтай хэлнээ.

Хэжин: Ок. Нээрээ аялалд явна гэж байна лээ. Чи сонссон уу? Хурдан явж ачаагаа бэлдье.

Хэжин Элиг сугадан түүнийг үг хэлүүлэхийн завдалгүй дотуур байр луу дагуулан орлоо.

4 цагийн дараа:

Бүх сурагчид ачаагаа бэлдсэн дотуур байрнаасаа гарцгаах ба сургуулийн үүдэнд хашааны цаана хоёр том автобус зогсож байв.
Хусог ганцхан үүргэвч үүрэн явж байсан тул Хэжиний хүнд ачааг өөрөөс нь аван явлаа.

Хусог: "Ямар их юм авж явдаг юм бэ?"

Тэрээр Хэжиний ачааны хүндийг гайхан дотроо ийнхүү бодож явж байхад нь Хэжин талархсанаа илэрхийлэн зэрэгцэн явна. Хусог ч мөн хариу инээмсэглэн ачааны хүндийг ч мартан түүнийг бодсоор багшийн зааврын дагуу автобусанд суух аж.
Жин санаа алдсаар ганцаархнаа газар ширтэн явах бол Минни түүн дээр очоод

: Хөөе яагаад түрүүлээд явчихаж байгаа юм? Өөдгүй гэдэг нь хэмээсээр гомдоллоно. Харин Жин юу ч хэлэлгүй түүний энэ байдалд нь инээмсэглэх аж.

Жижүүр багш сурагч бүрийг хуваарилан нэг, хоёрдугаар автобусанд суулгах үед Хэжин Хусог, Юнги Жимин нар Юүжү, Жиюүтэй хамт, мөн өөрсдийн ангийн хэдэн сурагч бас нөгөө ангийн сурагчидтай нэгдүгээр автобусанд хуваарилагдаж суух бол Тэхён, Жонгүг, Намжүүн, Минни, Согжин, Эли, Мисү болоод нөгөө ангийн Сэүн, түүний ангийн үлдсэн сурагч нар хоёрдугаар автобусанд суух ажээ.
Харин дээд түвшний сурагчид өөр аялалд явсан юм.
Анх Мисү нэгдүгээр автобусанд суух байсан ч жижүүр багшид хэлэн хуваариа хоёрдугаар автобус болгон өөрчилсөн билээ.

Минни ачаагаа дааж ядан автобус руу зүглэхэд нь Жин нэг очиж туслах гэсэн боловч Жонгүг урьтан түүний ачааг авч автобусанд оруулж өглөө. Жинийг ажиглаж харсан Намжүүн түүн дээр очоод ямар нэг зүйл болсон эсэхийг асуухад тэр зүгээр л толгой сэгсрэн автобусандаа орно.
Эли үүргэвчтэй бөгөөд түүнийгээ үүрэн алхаж байх үед Тэхён түүнийг ажсаар ардаас нь алхана.

Удалгүй нэгдүгээр автобус хөдлөх үед хоёрдугаар автобусны сурагчид унаандаа орж дуусаж байв.
Эли явсаар хойхон талын суудал руу дөхөн үүргэвчээ тайлж байхад нь хэн нэгэн түүний үүргэвчийг аваад дээд талын тавиур дээр тавилаа. Тэрээр баярласнаа илэрхийлэн эргэж хартал түүний хамгийн ихээр үзэн ядах тэр нэгэн өмнө нь мишээн зогсож байх нь тэр.

Эли: Чи юу хийж явж байгаа юм?

Залхсан гэмээр өнгөөр тэр ёозгүй харан асуултаа асуух бол түүний өмнө зогсож буй хөвгүүн ийнхүү хариулна.

Сэүн: Хөөх өчигдөрхөн намайг найраад байсан хүн өнөөдөр байхгүй болжээ.

Эли: Юу гэнээ? Би чамайг найрсан болж байна уу?

Өөр лүүгээ заан нүдээ томруулан нэг л итгэж өгөхгүй байгаа аятай Эли ийн хэлэх аж. Хаалгаар орж ирэх Шиүмин тэр хоёрыг хармагцаа хурдан хурдан алхалсаар очоод

: Манай хоёр болзож байгаа юм уу хэмээн жоготой харан асуухад Сэүн инээж, Эли үгүй гэдгээ хэллээ.

Дараагаар Шиүмин: Худлаа хэлээд л хэмээн жоготой харцаа болилгүй цааш алхан ачаагаа цэгцэлээд суудлаа олон суухад Сэүн Элигийн дээр байх тавиур дээр ачаагаа тавин

: Би дэргэд чинь суувал дургүйцэхгүй биздээ хэмээв.

Эли: Мэдээж дургүйцнэ.

Үүдээр орж ирэх Тэхён Сэүн Эли хоёр дээр харцаа тусган шалавхан шиг очоод Сэүнээс урьтан Элигийн хажууд байх суудал дээр суучихав.

Сэүн түүнийг хараад өнөөх л инээмсэглэл нь хормын дотор замхран алга болоход Тэхён эргэж босоод ачаагаа цэгцлэн суув.

Сэүн: Уг нь би наана чинь суух гэж байсан юмсан.

Тэхён: Тэгээд би суучихлаа.

Сэүн: Чи өөр газар сууж болно.

Тэхён: Би яагаад тэгнэ гэж.

Яг л энэ суудал анхнаасаа минийх байсан гэх аятай Тэхён Сэүн рүү ихэмсэгээр харна. Сэүний дургүй хүрсэн бололтой Эли рүү нэг хараад

: Би дэргэд чинь суух боломжоо алдсан бололтой. Дараа нь хамт сууна гэж найдъя хэмээн инээмсэглэн цааш яван нэг суудал олоод суухад Эли түүн рүү одоог хүртэл залхсан төрхөөр харна.

Тэхён: Юу хийгээд байгаа юм? Суухгүй юм уу?

Түүнийг гэнэт ингэж хэлэхэд нь одоо хүртэл зогссоор байсан Эли Сэүнээс харцаа аван Тэхён руу хараад

: А-аан за хэмээн хажууд нь суулаа.

Мисү Сэүний дэргэд ирж суун

: Эли гэгч тэр охинд сайн юмаа даа. Тэхён саад болж байгаа биз?

Энэ үгийг сонссон Сэүн Мисү рүү хараад

: Чи яг юу хэлэх гээд байна хэмээн асуух бол Мисү урууландаа багахан жуумалзалт үүсгээд

: Надад тэр хоёрыг салгах сайхан арга байгаа. Чи надад туславал шүү дээ. Мэдээж энэ бид хоёрын аль алинд нь ашигтай.

Хорон гэмээр зальжин мишээх Мисү Сэүнийг ойрт хэмээн дохиод түүний чихэнд юм шивнэхэд Сэүнд түүний хэлж байгаа зүйл таалагдаж байгаа бололтой царай нь гэрэлтэнэ.

Удалгүй автобусны кондуктор явахаа зарлахад бүх сурагчид суудлаа аль хэдийн эзэлснээ хэлэв. Ийнхүү хоёрдугаар автобус аялалын зүг хөдөлсөн юм.

Зиа мэдэхгүй ээ. Нэг үг олон давтагдаад утгын хувьд алдаатай болчих шиг боллоо. Дээд талын зургийг зүгээр сонирхол татаад тавьчихлаа.😂 Гэхдээ аялал гэхээр сонирхол татаж байх чинь. Цаашид яах бол? Сэүн Мисү хоёр юу л төлөвлөөд байна даа кшш.😂

Continue Reading

You'll Also Like

16.8K 149 35
It was a peaceful day and then I was like "What if I ruined this day with a td gc?" I don't own total drama 𝗛𝗶𝗴𝗵𝗲𝘀𝘁 𝗥𝗮𝗻𝗸𝗶𝗻𝗴 #𝟣 𝗂𝗇 𝘁...
7.9K 126 8
in which y/n exists. she also rides some fat cock, but we'll get to that later-
292 39 12
|COMPLETED| A wedding is a rollercoaster of emotions where you experience many things simultaneously. What would happen when the husbands tell lies...
3.3K 177 17
Marriage is about equality . But here Meera is a final year students and an introvert as the name of friends she has only her family. She is most c...