❌Хуурамч Гэрлэлт❌

By haru_rose

92.2K 5.8K 512

Баян айлд төрж өсөх нь үргэлж бүх зүйлээрээ хангагдан, гүнж шиг дураараа цэнгэж, хүссэн болгоноо хийдэг. Тэд... More

1. +Миний амьдрал+
2. +Би бол чиний нөхөр+
3. Би хэн юм бэ?
4. Согтуу
5. Би явна
6. +30 хоног хамт байя+
7. Паста
8. Хүрхрээ
9. +Дэлхийн төгсгөл хүртэл+
10. Сонголт
11. +Баяртай+
12. Үхэн үхтлээ
13. Хүүхэд
14.Үдэшлэг
15.Өөрийн зүйл
16. Үнэн төрх
17.Ээж
18.Уулзах ёстой хүн
19. Намайг ойлгохгүй байна
20. Баяртай ааваа
21 Ярьж өгмөөр байна
22.Үнэн
23. Миний нар
25. +Хайртай+
26. Чиний талд

24. Бороо

1.5K 133 13
By haru_rose

Бороо хүчтэй орох авч Хару нүдэндээ нулимстай түүний урд байх "У Жүнни" гэсэн бичигийг харан амьгүй юм шиг сууна.

Тэрний өмссөн хар өнгийн хувцас нь шалба норж хүүгийнхээ нэрэн дээр гараа тавин уйлж болохгүй гэж өөртөө хэлнэ. Тэрний хүү 7 хоногийн өмнө л тэр хүүтэйгээ хөтөлцөн алхаж байсан шүү дээ. Гэтэл тэр одоо   хөрсөн доор хэвтэнэ. Яаж ийм харгис байж болох юм.

"ААААА Жүнни миний хүү"

Хару тэвчиж байсан нулимсаа барьж чадалгүй ориллоо.

"Ядаж үхсэн биеийг нь ч болтугай тэвэрхийг хүссэн ч яаж ингэж болох юм бэ? Яагаад? Яагаад вэ?!!"

Хару түүний булшины чулууг тэврэн уйлна. Ядаж хамгийн сүүлийн удаа амьгүй биеийг нь тэврэхийг хүссэн ч бурхан тэгэх боломж өгсөнгүй. Түүнийг минь шатааж орхижээ.

Хару тэврэн уйлсаар зүрхэнд нь нэг л бодол хурна. Үхээд өгвөл... үхээд өгвөл би хүүтэйгээ уулзаж чадах болов уу?

Хару хажууд байх савтай жижиг эмийг харлаа. Тэр анхнаасаа энэ эмийг авчирхыг хүссэн. Жунинаас нууж бүх зүйлийг дуусгах болно. Угаасаа энэ хорвоод түүнд гэр бүл ч байгаагүй.  Хайртай залуугаа ч хэтэрхий их зовоосон. Одоо түүний хүү үгүй боллоо. Түүнд амьдрах шаардлага алга.

"Уучлаарай Жунинаа. Би тэвчихгүй нь... Би бяцхан хүүгээ ганцааранг нь явуулж чадахгүй нь"

Хару гарандаа эмийг аван бүгдэнг нь асгалаа. Тэр эмийг бүхлээр нь уухаас өмнө нэг гар орж ирэн түүнийг эмийг газраар дүүрэн асгалаа.

"Жунин гуйя. Би тэвчихгүй нь"

"Би Жунин чинь биш!"

Хару дээшээ хараад зогтусав. У Сэүн?! Тэр шүхэр барин түүний өөдөөс харан зогсоно. Тэр ямар нүүрээрээ түүн дээр ирж байгаа юм.

"Чи ямар нүүрээрээ над дээр ирж байгаа юм?! Чи муу новш!"

"Чи үхэж болохгүй"

"Чамд хамаагүй. Миний нүднээс алга бол! Гуйя! Жүнни чиний хүү байсан ядаж жоохон ч гэсэн хүндэтгэл үзүүлж болох уу?"

"Би яагаад үхээгүй хүнд хүндэтгэл үзүүлнэ гэж?!"

Хару энэ үгэнд цочиж орхилоо.

"Чи сая юу гэсэн бэ?"

"Сонссонг чинь хэлсэн"

Хару Сэүнийг барьж аваад"У Сэүн чи юу хийсийн бэ? Чи юу яриад байгаа юм бэ?"

Сэүн Харуг харан хүчтэй гарыг нь түлхэн"Яасан бэ? Харука найдвар тээж байна уу? Жүнни амьд гэж бодож байна уу? Хэрвээ тийм бол чи яах юм бэ дээ?"

"У Сэүн чи миний хүүд хүрсэн байх юм бол би чамайг газарын гаваар оруулна шүү"

"Чи хэдэн минутын өмнө л түүнийг үхсэн гэж бодож байсан биздээ? Миний үг ингэж их нөлөөлөө юу?"

"Битгий надаар дайжигнаад бай! Миний хүү хаана байна?"

"Би яагаад мэднэ гэж?"

"У СЭҮН!!"

Тэр хөхөрсөөр Харуг тойрон ард нь зогсоод"Чиний хүү амьд байлаа гээд чи надад юу өгч чадах юм? У Харука"

"Зүгээр л хүүг минь өг! Чамтай өөр яриад байх юм байхгүй"

"Энэ чинь тохироо биш шүү дээ?! Надад ямар ч ашиггүй"

Хару түүнийг эргэж харан алгадах гэхэд тэр шүхрээ хаян гарыг нь барьж аваад түүнийг тэвэрлээ. Тэр хоёр хоёулаа бороонд норох ажээ.

"Тавиач муу новш!!"

"Хүүгээ авмаар байгаа биз дээ? Эсвэл үгүй юу? Хэрвээ хүсэхгүй бол намайг хичнээн ч удаа алгадаж болно. Хэрвээ хүсч байвал намайг алгадах юм бол би түүнийг чинь чиний хүү дээр хийнэ шүү!"

Харуг энэ үг хангалттай дуулгавартай болгож байлаа. Тэр зүгээр л түүнд тэврүүлэн зогсоно. Нулимс нь борооны устай нэгдэж доошоо урсах ажээ.

"Гуйя хүү минь амьд байгаа л бол би чамд бүх зүйлээ өгье"

Сэүн түүнлүү хараад норсон үсийг нь арагшаа хийгээд"Энэ чинь л миний эмэгтэй. Хоёулаа машин дотор ороод ярилцая"

Хару Сэүний машинд орж суугаад түүний машинд байх алчуураар норсон үсээ арчина.

"Жүнни хаана байгаа юм?"

Сэүн утсаа гаргаж ирэн нэг дугаар хийгээд Харуд утсаа өглөө.

Хару чихээ утсан дээрээ авхад Жүннигийн цовоо сэргэлэн хоолой цаанаас нь дугарлаа.

"Байна уу?"

Харугын нүдэнд нулимс хуран амаа дараад"Байна аа. Жүнни миний хүү"

"Ээжээ та хаана байгаа юм бэ? Би Японд байгаа. Таныг хүлээгээд л байж байна. Аав таныг удахгүй ирнэ гэсэн"

Хару нулимсаа барьж ядан дотроо Сэүнийг харааж байлаа. Муу новш!! Жунин тэр хоёрыг зовж байхад тэр бах нь ханаад сууж байсан байхдаа. Тэвч Хару гэж тэр дотроо хэлнэ... Хэрвээ түүнд муу зүйл хийвэл тэр хүүд нь муу зүйл хийнэ шүү дээ.

"Ээж нь удахгүй ээ? Удахгүй бүгдээрээ уулзана"

Үгээ хэлж дуусхад Сэүн утас шүүрч аваад түүнтэй ярин утсаа салгалаа.

"Хүүтэй минь ярих эрхийг хүртэл хааж байгаа юм уу? Чи үнэхээр"

"Үгээ бодоорой Хару!! Чи харин ч надад баярлах ёстой шүү!"

"Түүнтэйгээ уулзахын тулд би юу хийх ёстой юм ?!"

"Их амархан. Чи над дээр буцаж ир! Тэгээд л боллоо."

"Ойлголоо"

Хару хэлж дуусахад Сэүн чанга инээсээр "Ингэж хэлнэ гэж бодож байсан биз дээ?"

"Юу?"

"Мэдээж энэ бол заавал байх ёстой зүйл. Харин өөр хэдэн зүйл чи хийх болно. Жүнни болон миний төлөө. Чи надад Жунины карпорацийн 60 хувийн хувьцааг авч өг"

Хару түүний үгэнд цочирдож орхив. Тэр яаж ингэж хэлж байна аа?

"Чи солиорчихоо юу?"

"Үгүй ээ. Түүнийг үгүй хийхгүй  бол нойрч хүрч чадахгүй нь. Түүний корпораци маш амжилттай яваа. Түүний бүх зүйлийг авч зүйл дуусгах болно. "

"Муу галзуу новш! Түүгээр оролдох хэрэггүй. Намайг л ав. Намайг л зовоо. Тэрэнд хүрэхийг чинь би зөвшөөрөхгүй шүү!"

"Тэгвэл Жүнниг яахаа би өөрөө мэдье дээ! Чи бууж болно"

"Муу галзуу новш!!! Чи юу хүсээд байгаа юм бэ?"

"Түүний бүх зүйл нь нуран унаж хийсч алга болоосой гэж хүсч байна. Хайртай бүх хүмүүс, амьдарлынх нь турш хийсэн бүх зүйл нь нүднийх нь өмнө алга болоосой гэж хүсч байна"

"Чамд 10 хоног өгье. 10 хоног дотор түүний 60 хувийн хувьцааны бичигийг авчир ч өгвөл би Жүнниг Солонгост авч ирнэ. Харин дараа нь чи над дээр ирвэл би би чамайг Жүннитэй уулзуулна.Ямар нэгэн арга сэдээд надад баригдвал та хоёр Жүннигийн үхсэн биеийг харна гэдэгээ хэлчихье!!"

Харугын зүрхээр өвдөн Сэүнийг дотроо маш олон удаа харааж байлаа.

"Чи Жуниныг ч гэсэн ингэж сүрдүүлж гарах гарцгүй болгосон тийм биздээ?"

"Тиймээ. Энэ бол миний арга. Одоо машинаас буу хадагтай У "

Харука бороонд гархад Сэүн хөдлөн явлаа. Тэр бороонд норон юу хийхээ үл мэдэн зогсоно.
















Сэүнд хайртай түүний фэнүүдээс уучлалт хүсье. Би ч бас түүнд дуртай. Надмайг түүнд дургүйдээ ийм дүрд бичсэн гэж битгий бодоорой. Дүрээр нь хайрлаарай гэж хүсье. Lobe you guys 💗

Зохиолч нь "Сар" хэмээх зохиол мөн бичиж байгаа уншаад үзээрэй💓





Continue Reading

You'll Also Like

208K 8.4K 42
ស្នេហាជាអ្វីដែលមិនធ្លាប់កើតមានក្នុងវចនានុក្រមរបស់ចន ជុងហ្គុកម៉ាហ្វៀឈាមត្រជាក់ដែលគ្រប់គ្នាខ្លាចរអា ប៉ុន្តែវត្តមានរបស់ក្មេងប្រុសម្នាក់ដែលដាក់នាមជាភរិយា...
832K 23.7K 15
Crayon ~ ကျွန်တော့်ရဲ့ Crayon. Own characters* Unicode/ZAWGYI Completed. April 16 2023 - August 25 2023
2.5M 345K 50
အနာဂတ်စီမံကိန်းများစွာ ရေးခြစ်ရင်း ကျွန်တော်ဟာ အဖြူ ရောင်မေတ္တာတွေနဲ့ သူ့ဘေးနားမှာ တသက်လုံးနေဖို့ ရည်စူးခဲ့သတဲ့... အဝါရောင် နှင်းဆီပန်းကလေးဟာ မသိလို...
1.2M 63.7K 50
အမိန္႔စည္း+သခြပ္႐ိုး ( ႐ွင္မႈန္းနံ႔သာ) အမိန့်စည်း+သခွပ်ရိုး ( ရှင်မှုန်းနံ့သာ) ခြင့္ျပဳခ်က္မရပဲ ငါ့အနားကထြက္ခြာခြင့္မျပဳနိင္ဘူး အသက္နဲ႔ခႏၶာတည္ျမဲေနသ...