Adventure of High School Seas...

By EegiiEily3

1.7K 206 1K

Гэнэн томоогүй хөгжилтэй адал явдал мөн үл ойлголцол, хайр дурлалын ээдрээтэй үйл явдалыг хармаар байна уу? ... More

Парт1: Урлагийн сургууль🏩
Парт2: Инээдмийн баяр ба үндсэн анги💓
Парт3: Жүжиг🎭
Парт4: Шинэ сурагч💙
Парт5: Хариугаа авсан нь. (Haejin and Hoseok's one day💗)
Парт6: Ор цавуудсан нь😂 (Minnie and Jin's one day❤)
Парт7: Хөгтэй түүх😅
Парт9: Галуун цуваа.
Парт10: Учир нь үл мэдэгдэх догдлол💗
Парт11: Бүжгийн тэмцээн ба Бусаны сайн найз💜
Парт12: Хортой аалз ба хуучны танил
Парт13: Хортой аалзны үйлчилгээ
Парт14: Эрэл хайгуул
Парт15: Аялал
Парт16: Зуслангийн байшин
Парт17: Ойн дундах зугаалга
Парт18: Алга болсон бугуйвч
Парт19: Ёнжүн сэтгэлээ илчилсэн нь
Парт20: Спортын үйл ажиллагаа
Парт21: 🏐Волейбол🏐
Парт22: Зогьсолт😆 (Sonhwa and Baekhyung's one day💙)
Парт23: 🏓Ширээний теннис🏓
Парт24: 📹Vloger Haejin📹
Парт25: 🌠Шөнийн яриа🌙
Парт26: Жон хорон туулайн бүтэхгүй санаа🐰

Парт8: Дургүй хүнтэйгээ цуг хичээлээ тасалсан нь.

62 6 50
By EegiiEily3

Даваа гараг

Өглөө эрт 6 цагийн үед Элигийн утас дуугарлаа. Эли нойроо харамлан хэсэг хөрвөөсний эцэст утсаа авлаа.

-Байна уу?

-Аан байна. За юу хийж байна миний дүү.

-6 цагийн үед юу хийхэв дээ. Жихэ эгч үү?

-Тийм байнаа. хэмээх эмэгтэй хүний инээх утасны цаанаас дуулдана.

-Эгч нь томлилтоосоо ирсэн. Ёнду яаж байна?

-Ёнду унтаж байна.

-Эгч нь сургуулийн чинь үүдэнд байна.

-Аан за. Одоо гараад очлоо.

Эли утсаар ярьж дуусахад Тэхён сэрсэн бололтой нойрмог хоолойгоор: Юу болоод байна? хэмээн хэлэн нүдээ нухална.

Эли орноосоо босоод түүн рүү харан: Өө чамайг сэрээчихэв үү? Унтаж байдаа. Би түр гарчихаад ирье хэмээн углаашаа өмсөөд унтлагын хувцастайгаа хүүхдийн эд зүйлсийг торонд нь хийн Ёндуг тэвэрсээр өрөөнөөс гарлаа.

Сургуулийн үүд рүү очиход түүний эгч Жихэ зогсож байв.

Эли нойрмог нүдтэй юм ирэхэд Жихэ: Хүүеээ чамайг арай л эрт сэрээчихэв үү?😮

Эли: Үгүй дээ. Би яг ийм үед сэрдэг хэмээн хүүхдийн тортой эд зүйлсийг өгөн сүүлд Ёндуг өгөв.

Жихэ хүүг тэврэн нэг инээмсэглэчихээд Эли рүү харан: Гэхдээ яг ийм үед сэрдэггүй унтаж байдаг хүн шиг харагдаад байна даа.😮

Эли нүдээ нухлан: Аан шөнө жоохон унтаж чадаагүй ээ. Ёнду хэд хэд сэрээд унтах зав байсангүй😩

Жихэ: Өө тийм үү? Яанаа зарим өдрөө гайгүй мөртлөө зарим өдөр нь уйлаад байдаг юмаа ойлгоорой.😅

Эли: За.

Жихэ: Аан нээрээ тийм. Томлилтоос наашаа ирэхдээ би чамд гоё хэд хэдэн үсний хавчаар авсан.😊 хэмээн машинаас жижиг хайрцагтай юм аван Элид өглөө.

Эли онгойлгон үзвэл хайрцаг дүүрэн гоёлын үсний хавчаар байв.

Эли: Би ийм юм зүүдэггүйг та мэднэ биз дээ?

Жихэ: Аан тийм үү? Гэхдээ чи чинь ямар эрэгтэй хүүхэд бишдээ. Таалагдсан хөвгүүн эсвэл найз баньдтайгаа цуг явахдаа зүүж болно ш дээ.😊

Эли: Юу? Ү-үгүй ээ. Надад найз хөвгүүн байхгүй. Сонирхохчгүй.

Жихэ: Анхандаа хүүхдүүд тэгдэг л юм. Тэгээд сүүлдээ чи найз залуутай болоод тэр хөвгүүндээ сэтгэл алдарнаа.😌

Эли: Эгчээ. Хэзээ ч тийм юм болохгүй ээ. За би орлоо. Баяртай хэмээн бөхийхөд Жихэ: За Ёндуг маань сайн харж өгсөнд баярлалаа. Баяртай.😊 хэмээсээр машиндаа суув.

Эли хайрцагтай хавчаараа барисаар нүдээ аньчихгүйг хичээн буцаад дотуур байр луугаа явлаа. Үүдээр орон нүдээ анин явж байтал замдаа нэг хүнтэй мөргөлдлөө.

Эли: Би одоо хүнтэй мөргөлддөг хараал тусчихсан юм байхдаа хэмээн амандаа үглэсээр дээшээ харвал Жонгүүг толгойгоо барин зогсож байв.

Жонгүүг дараа нь Эли рүү хараад: Юу вэ? Чи одоо ямар чулуу юу? Ямар аймар хатуу толгойтой юм бэ?😦

Эли: Аанхан Жон хорон туулай хэмээн түүн рүү зааснаа: Битгий хүүхэн шиг маяглаад бай. Чи харин энд юу хийж байгаа юм? Тэгээд бүр унтлагын хувцастай шүү.

Жонгүүг: Хөөе би яахаараа Жон хорон туулай байдаг юм?

Эли: Хорон чинь үнэн биздээ? хэмээн уруулынхаа нэг үзүүрийг өргөхөд

Жонгүүг: За за. Чи гарчихаад ирж байгаа юм уу?

Эли: Тиймээ.

Жонгүүг: Хааччихаад ирж байгаа юм? Нээрээ нөгөө хүүхэд яасан юм?😮

Эли: Сая гараад ээжид нь өгчихөөд ирж байнаа. Юун сүрхий анхаарал тавьж байх юм.

Жонгүүг: Аан юу ч бишээ. Наадах чинь юу вэ😮 хэмээн барьж буй хайрцагтай хавчаар луу нь заахад

Эли ардаа хийн: Чамд хамаагүй. Чи харин хаачих гэж байгаа юм?

Жонгүүг: Жоохон агаар амьсгалангаа сэтгэлээ сэргээх санаатай. Цуг гарах юм уу? Ханьтай байвал би их баярлах байх хэмээн инээмсэглэлээ.

Эли: Үгүй ээ. Би явж унтлаа. Баяртай хэмээн цааш хөлөө зөөж ядан явлаа.

Жонгүүг Элигийн хойноос хэсэг сонин харж байснаа мөрөө хавчин үүдээр гарлаа.

*9 цаг*

Хонх дуугарч бүх хүүхдүүд анги анги руугаа орсоор суудлаа эзлэлээ. Эли харин унтахгүйг хичээн байс гээд л толгой нь гудайн сэргэн эргээд өндийв.

Мину: За хүүхдүүдээ. Өнөөдөр тууж өөрөөр хэлбэл хайрын романс зохиох болно. Хайр гэхээр та нарын дотор юу бодогдож байна.☺

Намжүүн: Хоёр хосын аз жаргалтай дүр зураглал төсөөлөгдлөө.

Мину: Сайн байна. Өөр хэн хэлэх вэ?

Мисү: Анх хараад шууд дурлах юм болов уу? хэмээн Тэхён руу ширтлээ.

Мину: Яахав байж болох л юм. Өөр?

Тэхён: Тэр хүндээ цаг хугацаа өнгөрөх тусам өөрийн эрхгүй татагдаж үг, үйлдэл бүр нь хөөрхөн санагдахыг хэлэх байх.

Мину: Сайн байна. За өөр хэн хэлэх вэ? Эли ингэхэд идэвхтэй байдаг юмсан. Эли хэлвэл яаж байна?

Саяхан унтах гээд толгой нь гулдайж байсан Эли гэнэт сэргээд: Юу? О.О

Мину: Эшш. Үндсэн ангийн итгэлт сурагч маань унтаад байвал би яах болж байнаа?

Эли доошоо харан: Уучлаарай.

Мину: Хайрын талаар юу гэж бодож байна. Бодлоо чөлөөтэй илэрхийлэх юм бол романс бичихэд амар шүү дээ.

Эли зүүрмэглэн: Унтах.

Мину: Юу!

Элигийн үгэнд ангийнхан бүгд пир хийтэл инээлдэв.

Эли сэргэн: Юу...нөгөө...уучлаарай багшаа.😯

Мину толгой сэгсрэн: Орой эрт унтаж нойроо авцгааж байх хэрэгтэй хүүхдүүдээ хэмээн Эли рүү ширтэнгээ хэллээ.

____________________________________

Их завсарлагаан болж бүгд жүжгийн танхимаас цувран гарлаа.

Минни ширээ дэрлэн хэвтэх Эли рүү очоод: Хөөе. Явахгүй юм уу? Одоо цайгаа уух цаг ш дээ.

Эли нойрмог хоолойгоор: Түрүүлээд явж бай.

Минни: Чи унтаж чадаагүй юм уу? Нээрээ урд шөнө хэд хэд хүүхэд уйлах чимээ гарсан. Тэр арай танай өрөөнөөс гарсан юм биш биз?

Эли: Тиймээ. Одоо яваа.

Минни: Ардаас хурдан ирээрэй хэмээн Эли рүү санаа зовсон аятай хэлээд ангиас гарлаа.

Сонхва Сожү хоёр хоорондоо юм ярилцаж байснаа Эли рүү харан түүн дээр очлоо.

Сожү Элид хүрэн: Хүүе чи зүгээр үү?😮

Эли: Унтлаа. Яв.

Сонхва: Гэхдээ цайгаа уухгүй бол...

Эли: Зүгээрээ. Тэгэж байгаад ууна. Яв яв.

Сожү мөрөө хавчин дараа нь Сонхваг дагуулсаар гарлаа.

Эли ширээ дэрлэнгээ: "Яг унтах гээд байх юмаа. Унтчихдаг юм билүү энэ завсарлагаанаар. Тэгье тэгье. Анхнаасаа хүүхэд харах хэрэггүй ч байж уу? За мэдэхгүй ээ." хэмээн бодсоор нүд нь анилдана.

Удалгүй түүний толгой дээр хүйтэн нойтон юм асгарах шиг болоход тэрээр цочин сэрээд огцом өндийлөө.

Түүний өмнө Мисү хоосон усны сав барин жуумалзах ба Жиюү Юүжү хоёр ард нь зогсоно.

Мисү: Өвв яанаа нойрны хатанг амтат зүүднээс нь сэрээчихэв үү дээ. Их гоё зүүд байсан байхдаа хэмээн бассан өнгө аястай хэлэхэд нөгөө хоёр нь айлгүйтэн инээнэ.

Эли нүүр лүүгээ урсах усаа нэг гараараа арчаад: Та гурав чинь яаж байнаа?

Мисү: Хариугаа авсан төдий.

Эли: Юун хариу?

Жиюү: Битгий мэдэн будилаад бай. Чи манай өрөөнд бид 3-ын оронд цавуу түрхсэн биз дээ?

Юүжү: Тэр цавуунаас чинь бид  3 яаж зовж байж салсныг мэдэх үү?

Мисү: Бас Тэхёнд санаархдаг чи хэн бэ?

Эли: Би яахаараа...

Мисү: Үнэн биз дээ?

Юүжү: Сүүлд бодоод байсан чинь Чанёол бид 2-ыг муудалцуулсан хүн ч бас чи биз дээ?

Эли тэр гурвын юу яриад байгааг мэдэхгүй дэмий л бүлтгэнэн сууна.

Эли: Хөөе нөхдүүдээ. Би хийгээгүй. Бүр мэдэхчгү...

Мисү: Битгий худлаа яриад бай.

Энэ удаа түүний өнгө аяс уурссан аятай ширүүсэв.

: Та гурав хэний өмнө чанга дуугараад байгаа юм?

Бүгд үүд рүү харахад Жонгүүг дөнгөж орж ирсэн бололтой үүдэнд зогсож байв.

Мисү түүн рүү жуумалзан: Хараад байх нь ээ өөрөө ч их царайлаг юмаа.

Эли: "Энэ хорон туулай энд..."

Жонгүүг наашаа ирэн нэг ширээ налан зогсоод: Миний царайлаг ч үнэн л дээ.😌

Эли түүн рүү сонин харан: Юу вэ?

Мисү түүн рүү очоод энгэрээр нь гараа гүйлгэн: Энэ царайлаг залуу надтай үерхэхгүй биз? Би дуртайяа үерхэнэ шүү.

Жонгүүг түүний гарыг аван холдуулаад: Нэгт би үерхэхдээ түрүүлж санал тавьдаг хүнд дургүй. Хоёрт бусдыг дээрэлхдэг өөдгүй хүнд бүр ч дургүй.

Мисү: За за өөрөө мэд. Үерхэхээр бол би байгаа шүү хэмээн нүдээ ирмэхэд Жонгүүг толгой дохилоо.

Мисү: Явцгаая охидоо хэмээн цааш ангиас гарахад Эли Жонгүүг рүү хараад: Чи нээрэнгээсээ үерхэхээр бол Мисүтэй үерхэх гэж байгаа юм уу?

Жонгүүг толгой сэгсрээд: Үгүй ээ тэр миний сонирхол биш. Түрүүн миний хэлсэн дургүй гэдэг үгийг сонссон биз дээ? хэмээн Элигийн өмнөх ширээний ард суун түүн рүү инээв хийлэн харлаа.

Эли: Ммм. Жон хорон туулай орж ирнэ гэж зүүдэлсэнгүй.

Жонгүүг: Дахиад л хорон туулай юу?

Эли: Үнэн шд. Чи хорон санаатай биз дээ?

Жонгүүг: Хөөе сая би чамайг сүйд болохоос өмнө аварсан баатарлаг хүн шүү тэгэж ярих юм бол.😌

Эли: За за ойлголоо. Баярлалаа Жон хорон туулай.

Жонгүүг: Эшш. За за талархлыг чинь хүлээж авлаа. Хоолны заал орж үдийн хоолоо идэхгүй юм уу?

Эли: Үгүй ээ нойр хүрээд байна. Чи бусад руугаа яв. Би унтлаа хэмээн эргээд ширээ дэрлэхэд

Жонгүүг: Жоохон сэргэг байгаачээ. Явъя. Би чамд сүү авж өгье.

Эли: Зүгээр явж үз.

Жонгүүг: Алив ээ. Жоохон цоглог байлдаа хэмээн инээмсэглэсээр Элигийн гарнаас татаж босгоод хөтлөн ангиас гарлаа.

Эли харин: Хөөе хаачих гэж байгаа юм бэ хэмээн чирэгдсээр явлаа.

____________________________________

Хоолны зааланд сурагчдын шуугих сонсогдоно.

Хэжин, Минни, хоёр Намжүүн энэ хэдтэй цуг суун хоолоо идэцгээнэ.

Хэжин: Ингэхэд Эли яагаад ирэхгүй байна?

Минни: Түрүүн цуг явах гэсэн чинь түрүүлээд явж бай гээд ширээ дэрлээд өгсөн шд. Их нойрмог харагдаж байна лээ.

Жимин: Унтчихсан юм биш үү?

Жин: Тийм шүү. Түрүүнээс хойш их нойрмог байсан.

Жимин: Аан тэрнээс болсон байх нь ээ.

Жимин ширээ ширтэнгээ ийн хэлэхэд

Минни гайхан түүн рүү хараад: Тэр чинь юу гэсэн үг юм? Аан хүүхэд уйлах чимээ гараад байсан тэр ямар учиртай юм бол?

Жимин: Тэрийг Тэхён мэдэх байлгүй дээ хэмээн Тэхён руу харан жуумалзлаа.

Хусог: Тэхёнаа хүүхэд уйлах чимээ энэ тэр гээд юу гэсэн үг вэ?

Тэхён: Аан тэр үү? Эли авга эгчийнхээ хүүхдийг түр харахаар болоод. Би анхандаа хараад аймар гайхсан. Хүүхдэд их хайртай юм байна лээ хэмээн бага зэрэг инээмсэглэлээ.

Бүгд: Юу! О.О

Хэжин: Тэр энэ талаараа огт надад хэлээгүй шд. Муухай юмаа хэмээн урвайхад

Юнги: Эли шиг хүн үнэхээр хүүхдэд хайртай гэж үү?

Тэхён толгой дохиод: Тиймээ.

Минни нэг зүйлийг тунгаан бодож байснаа: Хэжин бид хоёрыг төлөвлөгөө боловсруулъя гэхэд завгүй ажилтай гээд яваад байсан. Хүүхэд рүү яарсан бололтой.

Жин түүн рүү том харан: Бас юун төлөвлөгөө вэ? Та хэдийг чинь ухаад байвал их нууц гарч ирэх нь ээ.

Хусог ширээгээ тойруулан хараад: Хүүе Жонгүүг хаачсан юм?

Түүнийг ингэж хэлэхэд бүгд л ширээгээ тойруулан, зарим нь бие бие рүүгээ харна. Харин Минни санаа зовсон аятай тасралтгүй ийш тийшээгээ харж байсан юм.

Тэхён: Тэр нөхөр хааччихдаг байнаа?

Намжүүн: Эли тэр хоёр хоёулаа байхгүй байхыг бодвол нэг газар романтиклаж байгаа юм биш үү?

Хусог: За арай ч үгүй байлгүй дээ.

Намжүүний үгийг сонссон Тэхён, Минни, Юнги гурвын царай эрс өөрчлөгдөв.

Жимин: За тэр хоёр тэгэж байгаад ирэх байлгүй дээ. Баахан тэр хоёрын талаар ярилаа шд.

Намжүүн: Тийм шүү. Ирэхгүй бол хайцгаая гэхэд бүгд зөвшөөрөв.

____________________________________

Жонгүүг Элиг дагуулсаар доошоо буун явахад Эли дур муутайхан явж байснаа гайхсан царайны хувирал нүүрэндээ тодруулав.

Эли: Юу вэ? Хоолны заал тийшээ ш дээ хэмээн зүүн тийшээ заахад Жонгүүг зогсон эргэж хараад: Мэднээ. Хоёул бүр гадагшаа гаръя.☺

Эли: Юу! Тэгэж яах юм?

Жонгүүг: Гэнэт гармаар санагдаад.

Эли: Чи Миннитэй гарна биз дээ? Заавал нойр муутай намайг дагуулж гарч яах нь вэ? Бас хөтөлчихсөн хэмээн гар луугаа заахад

Жонгүүг: Минниг Жин харамлаад...хүлээгээрэй чи яаж? О.О

Түүний царай эрс өөрчлөгдөн Эли рүү гайхан харна.

Эли: Би Миннид сайн гээд нүүрэн дээр чинь тодоос тод биччихэж. Тэглээ ч өдөр болгон хичээлийн үеэр үе үе түүн рүү хардагийг чинь анзаараагүй гэж бодоо юу?

Жонгүүг: Тэр нөгөө...би сайн бишээ.

Эли: Худлаа ярих хэрэггүй. -_-

Жонгүүг: Нээрээ. Би худлаа яриагүй.

Эли: Тэгээд тэр хайрынхаа харцыг надад тайлбарла даа.

Тэрээр энэ удаа сандран яахаа мэдэхгүй дэмий л бүлтгэнэ.

Жонгүүг: Тэр нөгөө...хөөе хоёулаа чинь ингээд яриад удчихсан юм байна ш дээ. Явъя😅 хэмээн түүнийг чирсээр сургуулийн үүдээр гарлаа.

...

Хотын гудамжаар алхах хоёр найз. Эмэгтэйгийнх нь дөнгөж саяхан хүрээд байсан нойр нь ор мөргүй алга болж тэрээр сэргэг гэгч нь эргэн тойрноо ажин явна. Харин эрэгтэй нь халаасандаа гараа хийн урдах замаа харан догь гэгч нь алхаж байна.

Эли: Хаашаа явах гээд ингэтлээ удаан яваад байгаа юм?

Жонгүүг түүн рүү харан инээмсэглээд: Мэдээж идчихээр юмтай газар л орно шд. Нойр чинь бүр сэргэчихжээ. Би ч мундаг юмаа.😌

Эли: Жон хорон туулай их онгирч байх шив.

Жонгүүг: Намайг тэгэж дуудахаа болиочээ.

Эли: Тэгээд юу гэж дуудуулмаар байгаа юм?

Жонгүүг: Намайг ядаж ганцхан удаа Жонгүүгаа гээд дуудчихаж болохгүй байгаа юм уу? Дандаа л хорон туулай.

Эли: Жон...за за чадахгүй юм байнаа. Би хүнийг анх яаж дуудна уу яг тэрүүгээрээ сурчихдаг хүн л дээ. Тэглээ ч Жон хорон туулай л юм чинь хэмээн бага зэрэг шоолонгуй инээмсэглэлээ.

Жонгүүг харин нэг санаа алдана.

____________________________________

Зайрмагны мухлагт тэр хоёр нэг нэг зайрмаг аван явна.

Эли: Чи гүзээлзгэнэтэйд нь дуртай юм уу?

Жонгүүг толгой дохино.

Эли: Хөөе ингэхэд цаг хэд болоод байнаа. Аль хэдийн үдийн хоолны цаг өнгөрчихсөн юм биш үү? О.О

Жонгүүг: Тиймээ. Өнгөрөөд нэг цаг болж байна.☺

Эли: ЮУ! Чи тэгээд хэлэхэд яадаг юм? О.О хэмээн явах гэхэд нь Жонгүүг зогсоогоод өөр лүүгээ харуулан: Хоёулаа хичээлээ таслая.

Эли: Чи чинь галзуурчихаа юу? Яаж...

Жонгүүг түүний урууланд долоовор хуруугаа аваачин: Чшш. Зүгээр л.☺

Эли түүний хурууг алгадаж холдуулаад: Миний сайхан уруул хэмээн амаа дарна.

Жонгүүг: За ямар үнсчихсэн биш. Юун сүртэй юм?

Эли: Сүртэй сүртэй. Сүртэй хүнийг яах юм? Тэглээ ч наад гараараа юу юу ч барьчихсан юм билээ😒

Жонгүүг: Хөөе хөөе. Миний ариухан гарыг яаж тэгэж хэлж чадаж байнаа. Би огт элдвийн юм бариагүй шүү тэгэж ярих юм бол.

Эли: Ариухан гараа алддаа. -_-

Жонгүүг: За явцгаая.😊

Эли: Чи даана гэвэл явлаа. Даахгүй гэвэл шууд сургууль.

Жонгүүг: Хөөе ингэнэ гэж яриагүй ш дээ.

Эли: Хэн сургуулиас дагуулж гарч хичээл таслуулаа? хэмээн ёжтой нь аргагүй инээмсэглэн түрүүлээд явлаа.

Жонгүүг зайрмагаа барисаар: Хөөе хүлээж бай хэмээн ардаас нь гүйв.

Огт уулздаггүй хоёр маань ингээд цуг хичээлээ пялдаг юм байжээ.😂 За ойрд зав байхгүй. Завгүй дээр бүр ч завгүй болчихсон иб нь. Тэгээд долоо юм уу тав хоног алга болж магадгүй шүү. Магадгүй ч яахав алга болно л доо😂. bayarzul уучлаарай. Хоёр гурав хоногийн өмнө оруулна гэж хэлээд мурьсанд.🙇
Бас _Magic_shop намайг битгий зэмлээрэй хха😂. Энэ хоёр хоорондоо тийм холбоотой биш зүгээр л найзууд шүү хха.😂

Continue Reading

You'll Also Like

3.3M 176K 43
[FIRST BOOK IN THE 'HIS' SERIES] [2017] "Hi." Kyla smiles nervously. "Hi." Cole greets back, just as nervously. The boys and I share a roll of the ey...
27.4K 2.9K 104
Male Lead pr ဇာတ်လမ်းအကျဥ်း အရှေ့ဘက်နဲ့ဝေးတဲ့မြေမှာ မီချယ်လင် ကြယ်သုံးပွင့်အဆင့်သတ်မှတ်ချက်ကို အကြိမ်ကြိမ်ငြင်းဆိုထားတဲ့ ထူးဆန်းတဲ့စတိုးဆိုင်တစ်ခုရှိ...
1K 29 20
uhhhhhhhhhhhhhhhhh the title says it
4.7K 221 74
☆ - Whatever tf happens in my life. Save so you never miss an update !! ☆ - None of the art I repost are never mine , lmaoo !!