2

597 99 9
                                    

"Профессoр оо, би тэнхимд хуваарилагдахаасаа өмнө Харриг олох нь үнэхээр чухал байна л даа. Таны харж байгаачлан , намайг энд байгааг ах минь мэдэхгүй байгаа гэдэгт би итгэлтэй байна." хэмээн саарал үст профферт тайлбарлахад минь тэр над руу гэмшингүй харцаар харж байлаа. Хормын хугацаанд бодлогоширсон тэр , " Өө хонгор минь" хэмээн хэлэхэд нь нүд нь томорч байв. " Энэ боломжгүй болов уу гэж би айж байна , хатагтай Поттер." гээд тэр санаа алдана. "Эхний жилийнхэн бараг л хуваарилагдаад дуусчихсан. Хэрвээ чи арай өмнө нь хэлсэн байсан сан бол , мэдээж бид энэ уулзалтыг хойшлуулж болох байсан шүү дээ"

 Гайхалтай , хэмээн би бодов. Анхны сэтгэгдэл сайхан үлдээх гэсэн ганц оролдлого минь тийм ч хэрэгтэй биш байжээ.

"Зүгээр дээ. Энэ тийм ч том асуудал биш" гэж хэлэхдээ би хоолойн дахь урам хугаралаа нууж чадсангүй. "Миний явах цаг болсон гэж би бодож байна. Маш их баярлалаа профессор МакГонагалл." хэмээн хэлэхэд нүүрэнд минь инээмсэглэл тодорсон байлаа. Хариуд нь тэр толгой дохин надад өөрийн өрөөний хаалгыг нээн өгөв.

"Амжилт хүсье , хатагтай Поттер." 

Их танхимд хүргэх аварга хаалганы урд зогсохдоо би гүнзгий амьсгаа авлаа. Хамгийн шилдэг илтгэгчийн хамгийн шилдэг илтгэл байсан ч хамаагүй , хаашаа алхаж орох гэж байгаад минь намайг бэлтгэж чадахааргүй байв. Үүний талаар дахин бодож цаг үрэхгүйг хичээн , чангаар амьсгаагаа гаргаад би хаалгыг түлхэн орлоо.

"Эвелинэ Поттер!". Танхимын хаалгаар орсон даруйд минь миний нэрийг профессор MaкГонагалл дуудлаа. Танхимд профессор МакГонагаллыг харахдаа, тэр арван минутын өмнө өөрийн өрөөндөө надтай ярьж зогсоогүй юм шигээр, одоо энд танхимд,  миний хажууд зогсож байгааг гайхсандаа би хөмсгөө өргөв.

Гэсэн ч , профессор нэг зэрэг хоёр газарт байж чадаж байгаа нь миний санаа зовох хамгийн том асуудал биш байлаа. Тэр шулам л юм хойно, түүнийг өөрийн аргатай гэдэгт би итгэлтэй байв.

Оронд нь , амандаа бувтналдах олон эгнээ сурагчдын голоор алхан явахдаа , нүдээрээ өрөөг тойруулан Харриг хайж байлаа. Гриффиндорыг тэдний нэрийн хуудас болсон улаан өнгөөр нь олоод ширээг шалгаж үзэв.

Tанхимын төгсгөл хэсэгт ирэхдээ л миний цэнхэр нүд түүний ногоон нүдтэй харц тулгарав. Түүний царайны хувиралыг би үнэхээр тайлж уншиж чадсангүй. Гайхшрал , будилаан , шок-ны холимог ..? 

Potter? || Draco Malfoy [MGL]Where stories live. Discover now