5

569 80 27
                                    

Анхны хичээлээсээ л мэргэ төлгийг үзэн ядаад эхэлчихсэн Хермонигаас ялгаатай нь надад мэргэ төлөг-ийн багш, профессор Трелавни хангалттай таалагдаж байсан юм.

Durmstrang-д байхад бид "Цайны навч унших"-аас илүү ач холбогдолтой зүйл хийх гэж хамгийн багадаа жилийн хагасыг зарцуулдаг байсан билээ. Гэхдээ мэдээж эхлээд үүнийхээ тухай хэд хэдэн утгагүй эсээ биччихээд шүү дээ.

Онолд-суурилсан durmstrang-ийн хичээлийг бодоход ядаж л энд мэргэ төлөг дээр туршилт хийлгэж байгаад би баяртай байлаа.

Өдрийн хоолны дараа хувиараа шалгах зуураа миний дараагийн хичээл "Ид шидийн амьтдын арчилгаа"-ны профессор нь Хагрид байгааг хараад багагүй гайхшрав.

Тэр хагас-аварга-хүнтэй дахин уулзана гэдэг сайхан хэрэг байлаа. Яг л Харритай уулзаагүй шигээ түүнийг харалгүй 3 гаруй жил өнгөрсөн гэхээс би ичиж байсан юм. Хагрид үнэхээр сайхан сэтгэлтэйгээс гадна дэлхий дээрх хамгийн дулаахан тэврэлтийг тэр л өгч чаддаг билээ.

Шилтгээний газрын зургийг бидний анхны уулзалтын үеэр профессор МакГонагалл надад өгсөн юм. Хэдийгээр би шаардлагагүй гэж олон хэлсэн ч тэр заавал өгсөнд нь би одоо баяртай байв.

Одоо би урт хонгилуудын дундуур гаран дахь газрын зурагнаасаа харц салгалгүй нааш цааш холхих бөгөөд Хагридын овоохой яг хаана байж болохыг олохоор хичээж байлаа.

"Чи төөрчихсөн бололтой" хэмээх танил хоолой дуулдан харцаа дээш шилжүүлэхэд минь миний цэнхэр нүд Врений хар нүдтэй тулж, тэр үргэлжлүүлэн"Энд ирсэн анхны өдрүүд минь ямар аймшигтай байсан талаар саначихлаа. Би бараг л явсан газар бүртээ төөрч байсан гээд бод доо." гэхэд нь түүний нүүрэнд бяцхан инээмсэглэл тодорсон байлаа.

"Ид шидийн амьтдын арчилгаа хаана байдаг юм бол?" гэж асуухдаа түүнийг ч бас тийшээ явж байгаасай гэж найдаж байв.

"Энд байгаа." гээд тэр намайг шилтгээнээс гарган хориотой ойн зүг аваачихад хэд хэдэн оюутнууд аль хэдийн цуглачихсан байлаа. Хермонигийн өтгөн үс хамгийн түрүүнд анхаарлыг минь татаж дараа нь Роны улаан үсийг харсан би хамгийн сүүлд л Харриг анзаарлаа. Тэд гурвуулаа Хагридтай ярилцан зогсож байсан юм.

Хагас-аварга-биетийг харсан даруйдаа би баярлан инээмсэглэв."Намайг түр хүлээж байгаарай" хэмээн аль хэдийн тэднийг зүглэсэн хойноо Вренд хандан хэллээ.

Potter? || Draco Malfoy [MGL]Where stories live. Discover now