11

164 26 2
                                    

Энэ долоо хоног эхний долоо хоногтой харьцуулахад нүд ирмэхийн зуур өнгөрч байлаа. Ядахнаа Снэип Mалфои бид хоёрын анхны хичээлийг бямба гарагт товлочихсон билээ. Тэр үнэхээр л өршөөлгүй нэгэн аж.

Долоо хоногийн турш би Гриффиндорын гурвалыг үл тоохгүй ч өөрөө хайж очилгүйгээр ихэнх цагаа Врентэй өнгөрүүлэв. Ингэж байгаа минь Mалфои-н хэлсэн зүйлтэй мэдээж ямар ч хамааралгүй. 

Ядаж л би өөртөө ийн хэлж байсан юм. 

Өнгөрсөн хугацаанд шаргал үст харамсалтайгаар огтхон ч өөрчлөгдсөнгүй. Тэр өдөр бүр миний амьдралыг илүү дордуулахдаа улам л төвлөрөх шиг санагдана.

Хэдэн өдрийн турш чадахаараа л эргэж маргалдсаны эцэст би энэ бол миний ялах тулаан биш гэдгийг ойлгосон билээ. Түүний эго болон бардам зан хэтэрхий өндөр байв.

 Mэдээж үүнийг би түүнд хэлээгүй л дээ. Хэлэхэд миний эго болон бардам зан өндөрдөнө. 

Одоо бол би хорын хичээлийн танхимын зүг ямар ч эрч хүчгүйгээр алхаж байна. Цонхтой цагаараа хөгжилдөн алхаж буй сурагчдын зүг атаархангуй ширтэн явсаар хүнд модон хаалгыг түлхэн ангидаа ороход цааш харан зогсох профессор Снэиптэй тулгарав. 

Тэр эргэн хараад намайг харсандаа  сэтгэл хангалуун байх шиг санагдав. "Эрт ирснийг чинь харах таатай байна хатагтай Поттер." Түүний гайхмаар эелдэг хандлагад гайхширч дуусаагүй байтал бодит байдал руу буцан татагдав. "Ингэж эрт ирнэ гэж санасангүй." 

Дахин нэг ч  үг хэлэлгүйгээр тэр намайг тавиур дээрээ хуучин ном, хорын тогоогоор дүүрэн ангид үлдээн гарч одлоо. Би зөөлөвчтэй олон сандлын нэгээс сонгон суугаад ном дэвтэр, Снэипийн амралтын хугацаанд өгсан даалгавар болон өдөн үзгээ цүнхнээсээ гарган бэлдэв.

"Чамайг надад сайн гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ намайг харахаар тэсэн ядаж байгаа гэж бодсонгүй шүү" Mалфои ангиар орж ирэнгүүтээ ийн хэлэв.

"Чи өөрөө ч эрт л ирсэн байна даг." гэж зөрүүлэн хэлээд хажуу дахь сандалаа бага зэрэг баруун тийш түлхэв. Mалфои нүдээ эргэлдүүлсээр урд эгнээний сандлуудын нэгт буруу тийш харан сандлын түшлэгт тавьсан гараараа шанаагаа тулан суулаа.

"Чамайг хэр тэнэг гэдгийг харцгаая" гэж хэлэхдээ тэр томоор мушийж байлаа. Тэр нэг хөмсгөө өргөн над руу ямар нэг зүйл хүлээх мэт харна. 

Нэг цагийг Mалфои надаас миний цээжээрээ мэдэж байх ёстой олон хорыг орцуудых нь хамт жагсаан бичүүлж өнгөрөөв. Илүү ч үгүй дутуу ч үгүй 5 жор бичээд л би эцсийн цэгтээ тулав. 

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 20, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Potter? || Draco Malfoy [MGL]Where stories live. Discover now