7

280 38 4
                                    

"Мерлиний сахал гэж, дотор юу болоод байсан бэ, Эвелинэ? Орилолдох чимээ энд хүртэл сонсогдоод байсан." хэмээх Роны хоолойг эмнэлгийн жигүүрээс гарсан даруйдаа сонслоо. Үүний дараа харсан зүйл минь над руу алхан ирж буй Гриффиндорын гурван сурагч байв.

Малфои-ийн биеийн байдлын талаар тайлбар тавих нь илүүц тул би тэдэнд хариу хэлсэнгүй.

"Түүнийг нэмж уурлуулаад хэрэггүй дээ. Чамд л улам төвөгтэй болох болно." хэмээн Харри тайвнаар хэлэхэд миний инээд хүрэн хөмсгөө өргөлөө.

"Юу гээч Харри, би энд ирээд удаагүй л дээ. Гэхдээ л би чамайг ёс суртахуунтай харагдах гэж ингэж хэлж байгааг чинь баттай мэдэж байна" гэж хөхрөн хэлэхэд минь  "Түүний зөв, Малфои шангаа хүртсэн" хэмээн Хермони хэлээд санаа алдав.

Бид дөрөв том харшийн урт хонгилоор алхан явахад яг хаа хүрэх гэж буйдаа би итгэлтэй бус байлаа.  "Саяных Хагридын анхны хичээл дээр тохиолдож болох хамгийн муу зүйл байлаа тийм үү?" хэмээн Рон чимээгүй байдлыг эвдэн санаа зовнингуй хэлэхэд би санал нэгдэн толгой дохилоо. Биднийг их танхимд орсон ч ажилчдын ширээнд Хагрид байхгүй байв.  "Тэд арай ч түүнийг халчихгүй байлгүй дээ, тийм ээ?"  хэмээн Хермони хэлэхэд Рон "Тэгээгүй нь дээр дээ" гэв.

Би Гриффиндорын ширээнд Харри, Рон болон Хермонигийн хамт суух гэж байсан ч Слитериний ширээнээс над руу нэг гараараа даллан, нөгөө гараараа хажуудаа байх урт вандангийн хоосон зайг товших Вренийг олж харлаа.

"Уучлаарай залуус аа, би ядаж л тэдэнтэй дотносох гэж хичээсэн нь дээр бололтой" гээд би уучлалт эрэн тэдэн рүү инээмсэглээд өөрийн тэнхимийн ширээ рүү дохилоо. Харри Хермони хоёр яах гэж байгааг минь ойлгон тогой дохив. Харин Роны царайнд нь дургүйцэл тодорно. Магадгүй тэр одоо ч Хагридад юу тохиолдож болох байсан талаар бодож байгаа байх гээд би түүнд анхаарал хандуулсангүй.

Эргэн хараад эгнээнүүдийн дундуур өөр рүү нь очихоор алхахыг минь Врен дагуулан харахад би өөдөөс нь инээмсэглэлээ. Нөгөө гурвын яриаг сонсохооргүй хэмжээнд очтолоо холдохын өмнөхөн Роны хэлсэн үгс миний анхаарлыг татав. "Би юу гэж хэлдэг билээ. Слитеринд харьяалагдаж байгаагүй ганц ч шулам эсвэл харын шидтэн байдаггүй шүү дээ."

Эхэндээ би буцаж очин Ронтой сөргөлдөхөд бэлэн байсан ч сонсоогүй юм шиг царайлахаар шийдэв. "Болиоч дээ Рон, чи хоёр дахь удаагаа ингэж байна. Тэр Харригийн дүү шүү дээ." хэмээн Хермони хажуугаас нь хэлэх нь сонсогдоно.

Potter? || Draco Malfoy [MGL]Waar verhalen tot leven komen. Ontdek het nu