9

192 18 1
                                    

"Юу гэнэ ээ? Малфои уу?" хэмээн Хермони үл итгэсэн байртай асуулаа. Тэр үргэлжлүүлэн "Хэрвээ тийм бол би яг одоо даалгавраа хийж эхэлсэн нь дээр бололтой." гээд хор найруулах хичээлийн номоо гүйлгэн уншина.

Би Хермониг тэр өдрийн оройн зоогийн дараа их танхимаас яг гарах гэж байхад нь олж уулзаж чадсан юм. Харри Рон хоёр хоолондоо л анхаараад сайн найз нь ч явсныг анзаараагүй байв.

Энэ охинтой танилцаад удаагүй ч сайн дүн түүний хувьд ямар чухал болох нь илэрхий байлаа.

"Юу ч гэсэн надад хэлсэнд баярлалаа!" гэж хэлээд номын сан руу яаравчлан явахдаа тэр Снэйпийн даалгаварт өгсөн эсээг бодолдоо талд нь ортол төлөвлөчихсөн нь илт. 

Тэр Mалфоитой өрсөлдөнө гээд бүр шийдчихсэн нь тодорхой байлаа. 

Би харин эсрэгээрээ баасан гаргийн үдэш номын санд цагаа үрэхээс дор зүйл бодоод олсонгүй. Оронд нь Mалфои-н хөгийн хичээлээс хэрхэн "хүндэтгэх" шалтгаантайгаар чөлөөлөгдөх талаар бодсон нь хавь илүү биз.

Хэрхэх талаараа бодсоор Врен бид хоёр цамхгийн олон танхимуудын нэгт нь сууж байлаа. "Чи Уизли ихрүүдээс бөөлжүүлэгч чихэр гуйж болох юм. Олон давтагдвал сэжиглэгдэж магадгүй ч эхний хэдэн хичээлээс ядаж зугтаж чадах байх."

Боломжийн санаа байсан ч би толгой сэгсэрлээ. "Би нэг ч Уизлитай дахиж орооцолдмооргүй байна аа" хэмээн Роны хэлснийг бодон санаа алдав.

Тэр явдлаас хойш хэн нь ч надтай яриагүй нь миний санааг зовооно. Роны хэлсэнтэй бүгд санал нийлээд байгаа юм байх даа. Харри ч хүртэл үү?

"Юу болсон юм?" хэмээн Гвен гайхан асуув.

"Өө юу ч биш дээ. Зүгээр л Рон могойнд тийм ч дуртай биш бололтой байсан." гэж тохуурхан хэлээд би дүрэмт хувцсан дээрх ногоон могой руугаа заалаа. "Харын шидтэн болоогүй нэг ч Слитерин байхгүй гээд байсан"

"За боль доо. Утгагүй юм ярих юм. Чи чинь миний уулзаж байсан хамгийн эелдэг Слитеринүүдийн нэг шүү дээ." гээд Врен хөмсгөө өргөн хөнгөхөн инээмсэглэв.

"Нэг нь гэнэ ээ. Би хамгийн эелдэг нь гэж хэлнэ гэж бодсон юм сан." хэмээн гомдсон мэт царайлахад тэр мөрийг минь цохин инээд алдана. "Тийм ээ тийм" 

"Сүүлийн үед тэдэнтэй дугарахгүй байгаа чинь үүнтэй холбоотой юм уу?" гэхэд нь түүний сониучирхсан харц над дээр тусна.

"Бараг л. Гэхдээ ойрдоо тэдэнтэй тийм ч их таараагүй. Тэд 2 ч удаа оройн хоолоо алгассаныг бодоход завгүй байгаа байх."

Энэ үнэн. Би тэр гурвыг ойрдоо юу хийгээд байгааг нь гайхаж эхлээд байлаа. Тэдний эргэн тойронд юу ч болоогүй байсан ч үргэлж л ямар нэг зүйл болоод байх шиг санагдана. 

Гэвч ах бид хоёр өөр өөрийн амьдралтайн дээр би үргэлж л бусдын хэрэгт хошуу дүрж байдаг муу зуршилтай билээ.

Mиний бодлыг унших шиг болж Врен "Тэд юу хийгээд байгаа юм бол доо" хэмээн шивнэхэд нь би санал нийлэн толгой дохилоо.

"Эвелинэ!" Нэг л танил хоолой араас дуудахад би эргэн харав.

"Ривер!" Цэнхэр жанчтай шаргал үстийг таньсан даруйдаа би дороо дэвхцэн баярлав. Түүнтэй дахин таарахын тулд бүтэн долоо хоног зарцуулсандаа итгэж чадахгүй нь. 

Түүний харц шалан дээр суух Врен дээр тусахад би тэднийг танилцууллаа.

"Энэ бол Врен Инквүүд. Врен - Ривер Талпин."

"Танилцахад таатай байна. Mаргааш та 2 Хогсмид рүү явах юм уу?"  хэмээн Ривер асуухад "Тэгнэ ээ" гэж Врен эелдгээр хариулна.

"Тэгвэл тэнд уулзацгаая" гээд Ривер гэнэт гарж ирсэн шигээ гэнэт алга болов. 

"Би үнэндээ маргааш явж чадах эсэхээ мэдэхгүй байна" гэж би Риверийг явсан даруйд үнэнээ хэллээ. Нэгэнт л Хогсмидын тухай сэдэв хөндөгдсөн тул одоо хэлсэн нь зөв гэж бодсон минь энэ.

Хогсмид-д амралтын өдрүүдийг өнгөрөөхөөр тэсэн ядаж байгаагаа өдөрт нэгээс доошгүй хэлж байсан Врений баяр хөөрийг үгүй хийхийг би хүсэхгүй байсан билээ. Гэхдээ миний сонголтоор болох зүйл биш шүү дээ.

"Юу? Яагаад?" хэмээн тэр уурлангуй хариулав.

"Эцэг эхийн зөвшөөрөл бас бус зүйлсээс болоод л. Уул нь явмаар л байна" хэмээн би нөхцөл байдлыг түүнд тайлбарлахаар оролдохдоо нүүрэндээ хачин инээмсэглэл тодруулж байлаа.

"Зүгээр дээ. Би бусадтай явчихад болно. Тэгээд ч чи өдөржин надад саад болохгүй сайн л биз" гэж хэлэхэд түүний уур нь гарсан харагдана.

Оройн үлдсэн хугацааг Mалфои-н учрыг хэрхэн олох талаар бодож өнгөрөөсний эцэст бид хоёр суут санаа олов. 

Mалфои надад хичээл заахдаа намайг зовохыг харан хөгжилдөнө гэж бодож байгаа биз. Гэвч би үүнийг эсрэгээр нь ашиглахаар шийдсэн юм.

Төлөвлөгөө маш энгийн. Түүнд байж болох хамгийн муухайгаар, байж болох хамгийн олон удаа, байж болох хамгийн ядаргаатай зан гаргана. Тэгээд хичээл заах үед нь чадахаараа тэнэг болж жүжиглэх явдал байв. Ингэлээ гээд хорын хичээл дээр асуудал гарах биш.

Би зүгээр л түүний Снэйпээс авч буй хэдэн тэнхимийн оноог нь тийм ч амархан өгмөөргүй байлаа. 

"Бид ч суутнууд юм даа. Mалфои тэр хичээлээ нэг долоо хоног ч зааж тэсэхгүй гэж мөрийцье" хэмээн Врен дотуур байр руугаа буцах замд бахдан ярина. 

Энэ охин энд ирсэн богинохон долоо хоногийн хугацаанд үнэхээр сайн найз минь болсон байлаа. Цаашдын нөхөрлөлөө хэрхэн цэцэглэхийг хармаар байна. 

"Чамгүйгээр би яах бол доо Инквүүд минь."

Potter? || Draco Malfoy [MGL]Where stories live. Discover now