4

531 79 14
                                    

Захиагаа дуусган, гарын үсгээ зураад, цөцгийн өнгөтэй дугтуйнд хийх үед цаг ойролцоогоор 11 болж байлаа. Дугтуйг хэлээрээ долоож наахаас илүү дээр арга байж болох байсан тухай цаасны заваан амтыг мэдрэхдээ л бодов. Жигшмээр амтанд нь би толгойгоо хөнгөхөн сэгсэрч байлаа.

Өрөөний нөгөө талаас сонсогдох ёжтой инээд анхаарал татаж харц минь гаран дахь захианаасаа өрөөний булан руу шилжив. Шаргал үс, бахархалтай нь аргагүй инээмсэглэх нэгнийг харсан даруйдаа би залхангуйгаар ёолно.

"Юу гээч" хоосон өрөөг нүдээрээ шалгаад тэр яриагаа эхлэв. Том, өвөрмөц засалттай энэ өрөөг Durmstrang дахь нийтийн өрөөтэй харьцуулшгүй байсан юм.

Таазнаас унжих дугуй ногоон гэрлийн бүрхүүлүүд сандалны өнгөтэй адил байх бөгөөд өрөөнд тархан байрласан хар, гүн ногоон өнгийн буйдангууд барзгар чулуун хана болон таазтай төгс зохицож байлаа.

Том цонхоор үзэгдэх нуурын ус нийтийн өрөөг бүхэлд нь ногоон өнгөнд живүүлэх нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байх агаад энэ нь шоронгийн өргөтгөлийн улмаас уг өрөө "Хар нуур"-ын гүнд орших болсонтой холбоотой билээ.

Ойр хавийн тавилгууддаа улбар өнгө оруулж, өрөөнд дулаахан байдал бий болгох ил зуух байгаагүй сэн бол надад энэ өрөө ингэж их таалагдах байсан гэж би бодохгүй байв. Магадгүй ил зуух байхгүй бол өрөөг төгс болгох ая тух ч үгүй болно байх.

"Хоёр Поттер байгаа гэж үнэхээр мэдсэнгүй" Малфои эцэст нь дахин надруу хараад ийн хэлэв.

"Яагаад одоо ч мэдэхгүй юм шиг царайлж болохгүй гэж. Тэр нь бидний хэн хэнд маань ашигтай гэдэгт би итгэлтэй байна." түүн лүү харахын оронд надаас бараг хоёр дахин том задгай зууханд бүжиглэлдэх галын дөлийг ажиглангаа хариулахад минь тэр

"Ахтай чинь анх уулзахдаа би нэг жижигхэн зөвлөгөө өгч байсан юм. Чамд ч бас эелдгээр зөвлөгөө өгөхөөс би татгалзахгүй шүү." хэмээн уруулаа ёжтойгоор өргөн хэлээд "Ах шигээ буруу төрлийн хүмүүстэй найзлахыг чи хүсэхгүй байгаа биз дээ" гэж бахархангуйгаар нэмэх нь шаргал үст өөрийгөө "зөв төрөл" хэмээн санал болгож буйнх аж.

"Тэгэхээр, хэрвээ бид өнөөдөр анх уулзахад чи арай илүү дээр байсан бол би ах маань яагаад чиний саналыг хүлээж аваагүйг хэзээ ч ойлгохгүй байх байлаа." гэж гэмгүй инээмсэглэн хэлэхэд минь түүний өнөөх "ёжтой" инээмсэглэл даруй алга болов.

"Өө тийм л дээ... Тэр тухайд би уучлалт гуйх хэрэгтэй байх..." тэр ямар нэг зүйл бодож байгаа юм шиг жүжиглэх гэж хичээхэд нь би хөмсгөө өргөв. "..гэхдээ тэд бүгд үнэн байсан шүү дээ. " чангаар инээж эхлэхийнхээ өмнө ийн хэлээд Малфои хий үзэгдлийг дуурайн хөдөлнө.

Potter? || Draco Malfoy [MGL]Where stories live. Discover now