8

310 41 5
                                    

"Хавагнуулагч хорон дээр бүтэлгүйтээд байх даа яах вэ дээ. Ердөө гуравхан орцтой шүү дээ." хэмээн хичээлийн жилийн анхны хор найруулах хичээл рүүгээ явах замд минь Врен намайг шоолон инээв. "Би хор найруулахдаа тийм ч сайн биш гэж хэлсэн шүү дээ. Проффесор муухай аашт хөгшин төгцөг ч тийм их нэмэртэй байгаагүй юм" гээд би санаа алдлаа.

"Проффесор Снейп ч ялгаагүй байх болов уу даа." хэмээн тэр хариулахад нүүрэнд нь чухал төрх тодров.

"Тэгж л таараа"

Хичээлийн танхимд орон бид ангийн урд хэсэг рүү чиглэсэн хоосон суудлуудын нэгд суув.

Оройн хоолны үеэр Роны яриаг сонссоноос хойш дөрвөн өдөр өнгөрсөн бөгөөд түүнээс хойш би тэр гурваас аль болох зайлсхийхийг хичээж байгаа билээ. Роныг миний талаар тэгж бодож байгааг надад хэлээгүй тул би Харрид урам хугарсан. Гэхдээ нөгөө талаас Рон бид хоёр яг ч найзууд биш учраас тэр заавал хэлэх албагүй шүү дээ.

Тэдний аль нэг нь над дээр ирж энэ талаар ярилцах эсвэл ядаж л надтай харьцах гэж оролдох хүртэл би өөрийн тэнхимийн хүүхдүүдтэй цагийг өнгөрөөсөн нь дээр гэж шийдээд байлаа.

Ингэснээр би өрөөнийхөө хоёр охин болон тэнхимийн хэдэн хөвгүүдтэй дажгүй дотносоод амжив. Малфои-ийн дагуулуудын нэгтэй нь ч би ярихыг оролдсонгүй. Үүнд нь надаас харцаа салгаж чаддаггүй манай өрөөний охин Перси Паркинсон ч багтана.

Намайг өөр рүү нь эргэж харах хүртэл өрөөний нөгөө өнцгөөс намайг ширтсээр байдгаа тэр одоо ч болиогүй билээ. Малфоитой үг дуугарсан сэтгэл татам охин болгоныг ингэдгийг нь Врен надад хэлсэн тул би Персигийн энэ үйлдлийг магтаал мэт хүлээн авах болов.

Анги бага багаар дүүрсээр хэсэг хормын дараа хаалга нугасаараа савагдан чийхарч тас хар жанч, үхмэл цагаан арьс гялалзсан хар үстэй нүүрэндээ хатуу төрх тодруулсан эр самбарын зүг хурдтай алхан орж ирэв.

"Өө, төөрөлдсөн Поттер байх шив." гээд түүний сэтгэл хөдлөлгүй харц над дээр тусахад би шүлсээ залгив. "Шилжин ирэх бичгээс чинь хор найруулах чиний сайн зүйлсийн нэг биш гэдгийг харсаан."  хэмээгээд үргэлжлүүлэн "Удамд чинь байдаг бололтой" гэлээ.

Харри руу тэр даруй харахад ах минь над руу гэмшингүй инээмсэглэв.

"Тэр ахад чинь тийм ч дуртай биш ээ." гэж Врен шивнэхдээ профессорыг сонсох вий гэж эмээж буй нь илт. "Чамайг Слитерин болохоор өршөөнгүй байна гэж найдсан юм сан" гэхэд тэр буруу бодсон нь тодорхой байлаа.

Potter? || Draco Malfoy [MGL]Where stories live. Discover now