6

763 84 28
                                    

"Бурхан минь, чи гомдоллохоо болихгүй юм уу?" хэмээн залхангуй хэлэхдээ би амандаа үглэн явах Малфои-г хэдэн алхмын хойно даган явж байв.

Өтгөн хар үсээ чихнийхээ ардуур хийн, түүний хажууд гүйн очоод "Тэр ядахнаа чамд хумсаа ч хүргэж ч амжаагүй шүү дээ" хэмээн хэллээ.

Түүнтэй зэрэгцэн эмнэлгийн жигүүр лүү алхан явахдаа Хагрид энэ гонгинон явах шар үстийг хатагтай Помфри-д хүргэж өгөх ажлыг анги дүүрэн хүүхэд дундаас яагаад заавал эмнэлгийн жигүүр хаана байдгийг ч мэдэхгүй надад даалгасныг бодож олохыг хичээж байлаа. Түүнд шийтгүүлэхээр зүйл би юу хийсэн юм бэ?

Хэтрүүлэн баашлах Малфои-ийг эмнэлгийн жигүүр хүргэж өгөхийн төлөө Хагрид ангийн бүх сурагчдыг хиппогриффтэй орхин явахгүйг ойлгож байгаа ч надаас өөр хүнийг түүнтэй явуулж болоогүй юм байх даа?

"Хэрвээ тэр үлэмж биет өөрийн цуст тахиагаа хяналтдаа байлгасан бол ийм юм болохгүй байсан юм" тэр над руу нүдний булангаараа харан ийн хэлээд үргэлжлүүлэн "Тэр анхнаасаа намайг чадах гэж үүнийг сэдсэн байж таараа. Үгүй бол тэр яагаад чамайг надтай явуулна гэж" гэлээ.

"Өө тийм л дээ. Чи үнэхээр надаас илүү зовж байна" хэмээн би ёжлонгуйгаар хариуллаа.

Бидний хэн нь ч үг хэлэлгүй хэсэг хугацаанд хонгилоор зэрэгцэн алхав. Энэ нам гүм байдал надад бага зэрэг хачирхалтай санагдана.

Бодолдоо дарагдан явсаар Малфои-г зогсож хоцорсныг анзаараагүй би бараг л очих ёстой газраа өнгөрөх дөхлөө."Поттер" хэмээн Малфой сөөнгө хоолойгоор залхангуй хэлэв.

Тэр толгойгоороо нэг тийш дохиход би түүнийг нь эмнэлгийн жигүүр хэмээн таамаглалаа. "Өө" хэмээгээд шалавхан буцаж түүний дэргэд очиход тэр над руу нүдээ эргэлдүүлнэ.

Тэр өрөөнд алхан орсон даруйдаа сувилагч руу гүйн очиж түүнд юу болсон талаар ярьж өгснөөсөө ч илүү сүржигнэж байлаа.

Сувилагч над руу харахад нь би Малфои-ийн шарх нь миний цагийг хумслахаар сүртэй биш гэдгийг мэдээд талархангуй инээмсэглэв. Малфои-г шоолсон инээд урууланд нь тодрон, толгойгоо сэгсрэх сувилагч түүнд мэдэгдэхээр илт инээгээгүй гэдгээ шалган Малфои руу харна.

Шархыг нь шалгаж дуусаад сувилагч мөрөө хавчин, хатуу хоолойгоор Малфои-г аль нэг орон дээр очин хэвтэхийг шаардлаа.

Potter? || Draco Malfoy [MGL]Where stories live. Discover now