3

672 96 23
                                    

"Тэгэхээр, чамд надад тайлбарлах зүйл байгаа гэж бодож байна." хэмээн сурагчдаас хангалттай холдсоны дараа Харри хэлэв. Түүний царай нь хатуу ч нүд нь сониучирхлаар дүүрэн ажээ. Би харин хөмсгөө зангидав.

"Чи л харин тайлбар хэлэх ёстой хүн нь байх!" Би түүнд яг л надад хандсан шигээр нь хандахыг хичээж байхдаа түүний хийсэн зүйлст , намайг үл тоосонд нь ямар их гомдсоноо нуухыг оролдоно.  " Чамтай уулзах гэж байгаадаа ямар их догдолж байгаагаа хэлэх гэж би чамд 2 ч удаа ууль илгээсэн! Чи харин хэзээ ч хариу бичээгүй биз дээ!"  Тэр хийсэн буруу зүйлсээ огтхон ч хайхрахгүй байгааг ойлгосон даруйдаа би түүн лүү хашхирч эхлэв. Гэсэн ч өгүүлбэрээ дуусгаж амжилгүй хоолой минь зөөлрөн бараг л гонгинож байлаа.

Би түүний нүд рүү харахад зовинонгуй төрх нүүрэнд нь тодорсон байх нь тэр. " Таклер сүүлийн нэг жил надад ямар ч илгээмж авчраагүй Эвелинэ..." Харри надад нэг алхам ойртоод ийн хэлэхэд нь би толгойгоо сэгсэрч байлаа. Ийм байх боломжгүй тийм биз дээ? Миний захианууд тэгээд хаачсан болж таарах юм? "Үнэн шүү. Би амлаж байна" Бодлын галт тэрэг минь намайг хааш хөтөлж эхэлснийг анзаармагцаа тэр өөрийн хэлснээ батлахыг хичээнэ.

Бид нэгэн зэрэг чангаар санаа алдсан ч удалгүй хоёул хөхрөн инээж эхлэв. Эсэргүүцэж амжихаас минь өмнө Харри намайг хоёр гарныхаа завсар оруулан тэврэхэд түүний дулаан амьсгал чихэн дээр минь мэдрэгдэж байлаа. Энэ нь намайг дорхноо л тайвшруулж би түүнийг зөрүүлэн чадлынхаа хэрээр чанга тэврэв. Дэлхий дээрх юу ч үүнээс сайхан мэдрэгдэхгүй дээ.

"Бяцхан дүү минь энд байгаад би итгэж чадахгүй нь ээ! Чи үнэхээр Хогвартст ирчихсэн байна шүү дээ Эвелинэ!" Бяцхан дүү гэж хэлсэнд нь нүдээ эргэлдүүлэн түүний мөрөн дээр алгадав. Үнэн хэрэгтээ 12 минутын л зөрөөтэй байхад.

"Би энд байхаар болсноос хойш чамайг надад ядаргаа болохгүй гэж найдаж байна"

Ойртон ирэх сурагчдын инээлдэн ярилцах чимээ оройн зоог дуусч сурагчид өөрсдийн тэнхим лүү явж байгааг илтгэнэ. "Чи намайг оройн хоолноос минь хоцроочихлоо шүү дээ!" Юу болоод байгааг ойлгосон би түүнээр тоглон ийн хэлэхэд Харри "Авв. Уучлаарай даа" гээд зөрүүлэн хацрыг минь чимхэв.

Түүний гарыг нүүрнээсээ холдуулсан ч тэр намайг шоолон инээсээр байлаа. "Битгий санаа зов доо. Ронд хаа сайгүй нуусан нөөц зуушнууд үргэлж байдаг юм." Тэр сурагчдын зүг алхаж байхдаа ийн хэлэв.

Potter? || Draco Malfoy [MGL]Where stories live. Discover now