10

183 26 1
                                    

"Тэр муу бяцхан жоом Хагридыг ажлаас нь халуулах гэж оролдож байгааг сонссон уу?" хэмээн Mалфои-н төлөвлөгөөг ярихдаа Харригийн нүүр уур бухмдлаар дүүрэн байлаа.

"Тэгээд л гараа тэгтлээ зузаан боочихоод яваад байгаа юм уу?" гэхэд Харри толгой дохино.

"Намайг Mалфои-н амьдралыг там болгох гэж байгааг чи сонссон уу?" гээд мушилзахад Харри юу гэх гээд байгааг минь ойлгож ядан нүдээ онийлгов. "Чи намайг арай түүнийг надад багшлан өдрийн бүтэн нэг цагийг минь сүйтгэхийг зөвшөөрнө гэж бодоогүй биз дээ"

"Mалфои чамд давтлага өгч байгаа юм уу?!" яриаг минь ойлгосон Харригийн нүд бүлтэрэх нь үү гэлтэй харагдана. 

"Хермони чамд хэлээгүй байсан юм уу?" гэхэд тэр зөвшөөрөн толгой дохилоо. "Ойрдоо түүнтэй таараагүй л дээ. Тэр бидэнтэй хичээл рүү алхадгүй хэрнээ гэнэт л хаанаас ч юм гараад ирдэг. Бас тэр сүүлд Хагрид руу явахдаа л номноосоо харцаа салгасан байх аа."

"Хермони бүх зүйл дээр шилдэг нь байх гэж хэтэрхий хичээгээд байгаа юм шиг санагдахгүй байна уу?"

"Харин л дээ, тэр зөвшөөрөгдсөнөөс ч олон хичээл үзэж байгаа гэж Рон хэлж байсан" хэмээн Харри миний асуултыг тунгааж буй бололтой хариуллаа.

Тэр сайн найзыхаа нэрийг дурдахад би илт эвгүйцсэнд Харри анзаарчих нь тэр. 

"Сая яасан бэ?"

"Яасан гэж?" сандарсандаа би хэт хурдан хариулчихав.

"Наадах чинь"

"Юу гэж"

"Боль доо Эвелинэ. Чи намайг юу ярьж байгааг мэдэж байгаа." гээд Харри илүү чухал царайлна.

"Би зүгээр л Роны талаар ярьмааргүй байна аа" гэж бага зэрэг чанга хариулсанд хэсэг сурагчид бидэн рүү эргэн харлаа. "Энд хараад байх зүйл байхгүй ээ!" гэхэд тэд буцаж харан хийж байснаа үргэлжлүүлцгээв.

Харри одоо ч хөмсгөө зангидсаар энэ сэдвийг ингээд л хаачихгүй нь тодорхой байлаа. "Рон яасан гэж? Чамайг гомдоохоор зүйл хэлсэн юм уу?"

"Юу ч хэлэхгүй байгаа нь л асуудал! Тэр надтай асуудалтай байсан бол ярилцаж болох л байсан шүү дээ. Эсвэл ядаж нүүрэн дээр минь хэлчихгүй" Харриг асуухаа болихүйг мэдэх тул би бууж өгөн түүнд үнэнээ хэллээ.

"Mерлиний сахал гэж, юугаа яриад байгаа юм Эвелин?" урьд өмнө байгаагүйгээр гайхсан хоолойгоор Харри асуув.

Potter? || Draco Malfoy [MGL]Where stories live. Discover now