Би: Тэгээд? Түүнд юу тохиолдсон юм бэ?

Ээж маань надаас холдон зөөлхөн санаа алдаад: Тэр баян айлын ёс зүйтэй залуу харин би амьдарлаа авж явах гэж хичээж буй ядуу охин байсан юм. Бидний хайр бүтэхгүй гэдгийг бид хоёр хоёулаа мэдэж байсан ч бид биесээ харсан тэр өдөр л хувь тавилангаар холбогдосон гэдгийг мэдсэн.Тэдний тал намайг хүлээн зөвшөөрдөггүй байсан учир аав чинь миний төлөө гэрээсээ явсан. Бид хоёрт сохор зоосч байгаагүй учир хогын савнаас хүний хаясан хогыг идэн амь зууж явж байсан үеч зөндөө.Тэр үед УХану гэх хүн аавтай чинь нэгдэж компани байгуулж өөрсдийн хүчээр том болсон.

Би: УХану гэдэг чинь одоогын НМ корпорацийн захирал мөн биздээ?!

Ээж толгой дохин: Тиймээ мөн. Тэр хүн аавын чинь хамгийн сайн найз байсан юм. Аав бид хоёр чинь чамайг өсгөх байртай болсоноор бид чамайг төрүүлэхээр шийдсэн юм. Чи аавыгаа өөрчилсөн хүү минь аав чинь чиний төлөө хийж байгаа муухай ажлаа хийхээ больсон. Мэдээж хэрэг их мөнгө авдаг ажил бол хууль бус гэдгийг чи мэднэ. Тиймээс л аав чинь чамд болон надад аюул учирна гээд УХанутай хамтархаа больж өөрийн жижиг компани байгуулж амжилтанд хүрсэн. Аав чинь тун ухаалаг хүн байсан учир тэр компани нь нүд ирэмхийн хооронд өргөжин дээшилсэн. Бид 3 чамтай аз жаргалтай амьдрана гэж бодож аз жаргалтай байсан. Юу ч дутахгүй амьдарч байсан ч аав чинь шалтгаангүйгээр машинд мөргүүлж нас барсан....

Ээж үүнийг хэлэхдээ хоолой нь зангирч байлаа.

Ээж: Аав чинь ямар ч камер хянах самбар байхгүй газар машинтайгаа ачааны машинд мөргүүлж нас барсан. Гэвч түүний хэргийг зохион байгуулалтай хийсэн гэж мөрдөгчид үзсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй учир энэ хэргийг хаасан. Түүний минь үхэл надад том цочрол болон юм. Юу хийхээ ч мэдэхгүй надад эр нөхрөө алдасны дараа аавын чинь гэр бүл ирж чамайг хүчээр булаасан. Би шалдаа бууж цөхөрч байсан ба чамайг буцааж авах гэж шүүх цагдаа гээд яваагүй газар байхгүй. Гэвч чи өвөөгөө ямар нэр нөлөө бүхий хүн гэдэгийг мэднэ. Тэр намайг айлгаж сүрдүүлсэн тиймээс л өнөөгийн би бий болсон юм.

Ээж минь нулмис унаган ингэж хэлээд: Уучлаарай хүү минь! Буцааж авж чадаагүйд! Бас чам дээр ирэхдээ ийм арчаагүй байгаад намайг уучлаарай гээд миний гарнаас атгалаа.

Би түүнийг тэврэн: Бүх зүйл өнгөрсөн явдал шүү дээ! Одоо хоёулаа хамт байна шүү дээ?!

❌Хуурамч Гэрлэлт❌Wo Geschichten leben. Entdecke jetzt