Анхны хайр

32 2 0
                                    

Тамхи бид хоёрыг холбосон юм. Гэнэт бие минь даарч эхлэв учир нь  цонх онгорхой байж. Цонхоор орж ирэх тамхины утаа намайг мансууруулна. Тийм болохоор цонхоо хаалгүйгээр унтдаг болов орой бүр.
Урьд шөнө түүний цөхөрсөн гэмээр дуу хоолой эгшиглэнэ. Би энэ шөнө унтаж чадаагүй юм. Учир нь түүний дууг сонсоод миний хацран дээр нойтон зүйл мэдрэгдэнэ. Юу вэ би уйлж байна гэж үү дээ тиймээ би уйлж байсан юм.

Шинэ байранд ороод баяртай байсан цаг үе рүү буцаж очъё.
Миний охион энэ хогийг хаячихаад ир гэсэн дуу нөгөө өрөөнөөс сонсогдоно. За ээжээ хэмээн углааш өмсч нэг гартаа тортой хог нөгөө гартаа түлхүүрээ атган лифтэнд суув. Хог хаях хүртэл ямар нэгэн сонирхолтой зүйл болсонгүй. Харин буцаж гэртэээ орохдоо лифтээр биш шатаар явмаар санагдаж, 5 давхар  Би үнэхээр эрч хүчтэй, цоглог mode дээрээ тавьсан байсан тул жаахан хүүхэд шиг шатаар үсэрч, гараа савчуулж байгаад түлхүүрээ унагаачихав. Хамгийн гол нь түлхүүрийн унах дуу доошилсоор байв. Би ч араас нь гүйж очоод авах гэтэл нэг залуу тонгойхыг хараад өө яаанаа баярлалаа гээд түлхүүрээ аван маш хурдан гүйж гэртээ оров. Энэ бол би түүнийг харсан хамгийн анхны цаг мөч. Тэр манай яг доод дахарт амьдардаг болохыг би мэдэж авав. Полкон дээрээс доош харан түүнийг тамхиа татахыг харна. Энэ надад эхэндээ таалагдаагүй ч би тамхийг үзэн ядахаа больсон. Би хичээлээсээ хоцорлоо гээд гүйж байхад тэр надтай цуг гүйж байв. Цочин хартал зүүд байж. Тамхины утаа одоо хүртэл үнэртэж байна. Би түүнийг маш их санаж байна.

Өдрийн тэмдэглэлTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon