Зуны нэг өдөр

100 6 0
                                    

Энэ бүхэн зургаадугаар сарын бөгчим халуун өдөр УБ хотоос Завхан аймгийн нэгэн сум руу хөдөлснөөр эхэлсэн юм.

Хөдөө

Өглөө 06:30 минутанд сэрүүлэг хангинана. Манайх таван үнээ саадаг зөвхөн зуны улирал ирж саадаг болохоор эхэндээ гар чилнэ, удаан саана, тугалаа ч танихгүй ч  л хэцүүхэн юм болно 7 хоног өнгөрсний дараа 5 үнээ асуудалгүй болов.


07:30 үнээгээ сааж дуусаад үхэр тугалаа тууна.

14:00 хүртэл сүүгээ загсаана, өрөм зөөхий хураана, загсаасан сүүгээрээ тараг бүрнэ, бүрсэн таргаа буцалгаж ээдүүлж аарц болгоно, тэр аарцаа шахаж хэвлэж ааруул болгоно, мөн сүүгээрээ ээзгий ширгээнэ, (хааяа бяслаг шахна) гэрээ цэвэрлэнэ, усаа авна, түлээгээ оруулна.

Өглөөний сааль сүүний асуудал дуусч надад 1-2 орчим цаг чөлөөт цаг хэлбэрээр үүснэ энэ үед би ном уншина, дүү нартайгаа хөзөр, даам тоглоно, нартай байвал зурагт үзнэ (нараар тог авдаг учраас бороотой бол тэгээл… ххэ).

Үхэр тугалаа сайн харахгүй бол нийлээд орой уух сүү тараггүй болно. Тиймээс үхэр ирэхийг дөхмөгц тугалаа уяна. Ийнхүү мөдхөн оройн 18:00 цаг болж үнээгээ саана. Сааж дуусаад үхэр тугал 2оо бас л салгаж тууна.
Гэртээ ороод ирэхэд тогоон дотор хоол буцална.(ээж үргэлж хоол хийчихдэг учир нь ээж гам барьдаг болохоор үнээ саадаггүй гэртээ л байдаг).

21:30 болоход тугалаа уях ёстой яг нэг цагийн өмнө бүх ажил дуусна тэрхэн хоромд саахалт айл хотныхоо охид залуустай сагс эсвэл гар бөмбөг тоглоно.

21:30 болж тугалаа уячихаад өглөөний түлээгээ оруулна. Өрхөө татна. Оддыг ширтэнэ. Унтана.

Маргааш ахин сэрүүлэг дуугарна.

Өдрийн тэмдэглэлWhere stories live. Discover now