Хэцүү байна.

68 3 0
                                    

Би айж байна юунаас гээч
эмэгтэй л хүн юм чинь нөхөртэй болох л байх тэр хүндээ зодуулах вий, гэрээсээ хөөгдөх вий тэгээд
хичнээн өдрийг уйлж өнгөрөөх бол  надад энэ юу ч байсан тохиолдох зовлон . Юу тарина түүнийгээ хураана гэдэг шүү ааваа. Хэрэв би мундаг болохгүй л бол хэрэв би сургуулиа онц төгсөхгүй бол хэрэв би том дарга бологүй л бол  хэрэв би тийм баян болохгүй л юм бол тэртээх хэдэн жилийн дараа нүдээ цохиулаад бие нь хэдэнтэй хөхөрчихсөн жирэмсэн хүүхдээ дагуулаад аавынх луугаа эсвэл гудманд уйлж явна. Гэхдээ аль хэдийн зурагдчихсан зохиол мэт эсвэл би ирээдүйг хардаг зөнтэй болчихож уу? Үнэхээр харамсалтай харуусалтай юм. Би би болж төрсөн тэр цаг бишээ би бусдад үнэлэгдэхгүй болсон үеэс, би бусдад гоочлогдож доромжлуулдаг байсан үеэс, өөрийгөө зөвхөн хичээлээ хийхгүй бол найраа байхгүй шүү гэж бодсон үеэс, сайн бандиасаа царай муутай гэж хэлүүлсэн цаг мөчөөс, аавдаа зодуулж байсан үеээс, мэдэхийг хүсээгүй зүйлээ мэдсэн цаг мөчөөс, бүгд намайг үзэн яддаг байсан үеээс, намайг үргэлж дарлаж байдаг нэгнээс болж би яг юуны тулд амьдарч ирсэн юм бэ? гэж бодоогүй ч одоо бол тархинд эргэлдэж байна. Юугаа ч мэдэхгүй хүүхдийн гэгээн ариун сэтгэлгээгээр аав ээж өвөө эмээгийнхээ хайранд өсч мээмээ мөөмөө л идэх нь хамгийн чухал байсан үед гацчихмаар үүрд үлдчихмээр мээмээ идэх гэж л уйлдаг байсан тэр үед л би үргэлж уйлмаар байна. Насан туршдаа биш… юу гээч миний нулимс дуусахгүй бололтой бичиж ч дуусахгүй нь гэхдээ хүчилж болно.

Өдрийн тэмдэглэлWhere stories live. Discover now