Ноосон цамц-2

222 8 0
                                    

Хөлөн дээр нь гишгэчихлээ "уучлаарай" гэж хэлсэн ч сонсоогүй байх. Тамхины үнэр чамайг санагдуулж байна. Чиний гар хүйтэн бас ширүүн байсан. (Тааламжтай)
Эгшиглэж байсан аялгууг хүртэл санахааргүй хэтэрхий наалдсан биес. Асар их зүйлсийг шингээсэн нүд…
Харц тулгарсан мөчид ичсэндээ болоод түүнийг удаан харж чадаагүйдээ өөрийгөө зүхэж байна. Түүний харц намайг өөртөө уусган шигээж байсансан.

Хэсэг хормын дараа

Хэн нэгний гар миний зүг дахин сунав. Тэр мөн байв гэж бодохын сацуу түүнийг хүлээж байснаа бодон ичих шиг. Түүний минь илэрхийлж боломгүй сайхан үнэр (галзуурмаар). Энэ удаад зөөлөн, дулаахан гар. Хэт богино ая гэхдээ надад л тэгж санагдсан байх. Модон чихэртэй охин хэн нэгэн хүнтэй аз жаргалтайгаар бүжиглэж байна.

Ердөө дурсамж болон үлдсэн нь харамсалтай.
дахин гар гараа барилцах, ичмээр ч хөлөн дээр нь гишгэх, наалдахаа шахсан бие, амьсгалах чимээ, инээмсэглэл гээд бүгдийг дахин мэдэрмээр байна.

Өдрийн тэмдэглэлWhere stories live. Discover now