Depression

22 2 0
                                    

Сэтгэл гутралд орсон би гэдэг хүн хичнээн өрөвдөлтэй юм бэ. Хэцүү үед хэн ч байдаггүй гэж яриад байдаг үнэн байжээ (угаас хэн ч байхгүй гэдгээ санав). Хэнд ч хэлж чадахгүй нь тиймээс ядаж энд бичиж үлдээе. Та нар намайг энэхүү дүрээр л мэднэ намайг хэн болох, өдөр болгон хэрхэн уйлж, шаналдгийг  мэдэхгүй. Угаасаа мэдэх ч хэрэггүй л дээ. Хэн ч биш намайг байгаагаар минь хайрлах хүнийг хайсан ч харамсалтай нь олж чадахгүй болчихлоо. Гэхдээ үхмээргүй байнаа хэтэрхий залуу байна гэхдээ дахиж ийм байж байснаас амар амгаланг мэдрэхийг хүсээд байгаа байхгүй юу.
Минийх биш энэ амьдралд хийсэн үйлдлээс эсвэл дурсамжаас ямар нэгэн зүйлийг устгах эсвэл мартахыг хүсч байна уу гэвэл энэ тоглоомыг татах хэрэггүй байсан юм. Тоглох хэрэггүй байсан юм. Онлайн найзуудтай болох хэрэггүй байсан юм. Тэгсэн бол энд ингэж усан нүдлэн барин бичих шаардлага ч байхгүй зүгээр оргүй байсан чигээрээ уусан замхрах байсан юм. 


Өдрийн тэмдэглэлWo Geschichten leben. Entdecke jetzt