Ямар ядаргаатай юм бэ?

42 1 0
                                    

Сайн уу? Хамаг зовлонгоо тоочдог өдрийн тэмдэглэл минь. Хэцүү үед хэнд ч хэлж чадахгүй эдгээр үгсийг бичих юм. Тэр үед л чамайг байдаг гэдгийг санах юм.
Сонголт бол маш чухал ялангуяа амьдралын чухал нэгнээ. Тэрхэн үеийн сэтгэл хөдлөлөөрөө битгий амьдралаа сүйрүүлээсээ хэдэн жилийн дараа харамсах бодол тээгээд гашуун ус уугаад суугаасай гэж би хүсэхгүй байна. Та нарыг. Тиймээс гуйя. Бас хэлэхэд ухаантай байгаач хүмүүсээ. Ахархан бодолтой хүмүүс. Аргадах үед гөжүүдлээд тоохгүй харин арга мухардаад тэсэлгүй уурлах үед алга болно. Энэ бол тэнэг хүн. Ийм байж болох уу. Мөн өөр нэг тэнэг хүний шинж байна. Би мундаг би л сайн хүн би би би тэр новшийн би-гээ амандаа чих. Нэгэндээ буулт хийдэг байгаасай. Хэд наслана гэж салж хагацах юм нэгэнт гэрлээд хүүхэдтэй болсон бол хариуцлагатай байж насан турш түүнийгээ л бодож амьдар л даа. Зүрх сэтгэл тархи бүгдийг нь сонс. Эцэст нь хэлэхэд зөв бодолтой, алсыг хардаг, холч ухаантай л байлдаа ямар ч боловсролтой байж болно зүгээр л нэгнээ ойлгодог байж болдоггүй юм уу? Заавал нэгнээсээ дээр гарах гэсэн бодол бас л тэнэг хүн. Үргэлж тэнэг хүмүүстэй байх ямар байдаг гээч. Хаача би ч бас тэнэг. Ууссан, хувирсан аль нь гэдгийг мэдэхгүй ч мэдэрдэг. Буцаад хэвэндээ ордог. Дууслаа.

Өдрийн тэмдэглэлWhere stories live. Discover now