[40] Last chapter.

3.8K 402 199
                                    

"Жимин!"

Түүнийг олж харсан даруй буцаад гарах гэсэн Жиминий араас Тэхён босоод итгэлгүйхэн дуудахад зогсов. Тэгсээр удаанаар эргэж харан ширээний нөгөө талд суугаад доош харлаа. Хар үс нүүрийг нь хаан унжиж, Жимин амьсгалахаас өөрийг үл хийх хугацаанд Тэхён гагцхүү түүнийг нүд салгалгүй ширтэж байв.

"Уулзалгүй уджээ?"

Хоосон харцнаас өөргүй, хэлэх үгсээ олж ядан суух түүний өөдөөс Жимин толгойгоо өргөөд хэлэхэд сандарч эхлэв. Сонсоогүй үнэхээр их удчихаж, гунигт идэгдсэн энэ үзэсгэлэнтэй хоолойг…

"Аан, тийм байна."

"Намжүүн чамайг аваад ирсэн үү? Тэнэг амьтан."

Тэхён үг хэлэхийн оронд доош харсаар толгой дохиход Жимин инээвхийлэх нь тэр.

"Тэр чамд юу гэж хэлсэн бол доо? Гэхдээ гайхалтай юм, би согтуудаа чамайг аваад ир гэж уйлж орилоод л галзуу хүн шиг аашилсан болохоор Намжүүн чамайг олоод ирсэн бололтой. Ийм амархан байсан юм байх даа."

Тэр дэндүү их ядарсан намуухан хоолойгоороо ийн ярихад сүүмийж, улайсан нүд нь тогтож ядан ийш тийш гүйнэ. Тэхён түүний нүднээс нэг зүйлийг олж харсан юм.

Жимин хар тамхи хэрэглээгүй.

"Чи… яагаад энд байгаа юм?"

"Шоронд орох гэж байгаа учраас…"

"Жимин! Яагаад тэр олон муу муухай мэдээллүүдийн гарчиг болж, яагаад яг одоо бүх зүйлийг хүндрүүлчихээд энд сууж байгаа юм?"

"Би бүгдийг нь зохиосон."

"Яагаад?"

"Чамаар өөрийгөө өрөвдүүлэхийг хүссэн юм." гэсээр Жимин юу ч болоогүй мэт инээмсэглэх нь тэр. Тэхён үг хэлэхээр амаа ангайсан чадсангүй, түүний тархи хоосорч Жиминий зүгт гөлрөхөөс өөрийг хийж чадсангүй.

"Би хар тамхи хэрэглээгүй, цагдааг баригдахдаа балга ч архи уугаагүй, амиа хорлохыг завдахдаа үнэхээр үхэхийг хүсээгүй байсан. Ердөө л миний талаарх муу мэдээнүүд илүү ихээр газар авах тусам чамайг ядаж нэгийг нь олж хараад зүрх чинь жоохон ч болтугай өвдвөл намайг хайгаад ирээсэй гэж хүссэн юм. Би тэнэг байна уу? Инээд чинь хүрч байна уу?"

"Жимин аа…"

"Бас чамайг ингээд урд минь суух үед нэг зүйл асуухыг хүссэн. Чамайг алдах хэмжээнд би юуг буруу хийсэн гэдгийг… Одоо надад хэлээч, Ким Тэхён. Миний буруу юунд байгаа юм?"

The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁Where stories live. Discover now