[15]

2.6K 321 46
                                    

A/N: Double update shuu.

"Би… чадахгүй байх."

"Яагаад?"

"Хэн ч урьд нь сонсож байгаагүй- би…би…"

Сул дорой аж. Хэн ч байлаа гэсэн мөрөөдлийнхөө өмнө ийм сул дорой байдаг бололтой.

Тэхён түүний өмнө газарт өвдөглөн суугаад хоёр гараас нь зөөлөн атгаж "Юу гээч… би балчир хүү байхдаа аавынхаа бүжиглэж байгааг хараад мөрөөдлөө олж авсан юм. Балетчин болох… балет бүжиглэх… хамгийн шилдэг бүжигчин болох… Энэ хэзээ ч миний мөрөөдөл байгаагүй. Одоо бодоход би ердөө л аавдаа зориулж тайзан дээр бүжиглэхийг л мөрөөддөг тийм жаахан хүү байсан. Гэхдээ… миний аав биднийг орхиод явахдаа хүсэл мөрөөдлийг минь ч хамт аваад явчихаж билээ. Нууцаар бүжиглэх бүртээ ээжид зодуулж, хөлийг минь хугална шүү гэж сүрдүүлдэг байсан ч би хэдхэн минут ч бүжиглэхийг хүссэн минь яг тэр мөчид аавтайгаа уулзах мэт болдог байсанд байх. Замхарч алга болсон ирээдүйгээ хайх биш урсгалаараа амьдарч, хэн гэдгээ алдсан ч би дахин шинэ мөрөөдлөөр урагш алхах шатаа барьсан. Тэр мөрөөдөл минь юу гээч? Үргэлж миний эсрэг байж, миний ирээдүйг өөрөө бүтээнэ гэж итгэдэг байсан ээжийнхээ нүднээс нь нулимс асгартал бүжиглэх.. Намайг хүлээн зөвшөөртөл.. надаар бахархах хүртэл нь…"

"…Жимин би чамайг мөрөөдлөөрөө амьдарч байгаа гэж эндүүрсэн байна шүү дээ. Чиний ирээдүй, чиний амьдрал, чиний амьсгал бүр гарт чинь байна. Яг одоо… мөрөөдлөө бүтээ. Амьсгалж, амьдарч байгаа гэдгээ мэдэр… Яг одоо."

Тэхён инээмсэглэн нүдээ анисаар Жимин тоглож эхлэхийг хүлээв. Дэндүү урт хугацаа харанхуйд чимээгүй үргэлжилсэн ч удалгүй хийлийн нарийхан утаснууд дэндүү үзэсгэлэнтэй, гайхамшигтай аялгуу болон хувирч эхэллээ. Дэндүү сайхан мэдрэмж зөвхөн гайхалтай гэх үгээр хязгаарлагддаггүй аж.

Хайр�…зүрхнээс асгарч,

Нулимс… нүднээс зүсэрч,

Мэдрэмж… сэтгэлээс үерлэж,

Миний гэх бүхэн хэдийн чиний мэдэлд орчихож.

Аажмаар эцэстээ хүрэн чимээ аниргүйд автаж, Жимин хүндхэн санаа алдалттай хамт хийлээ хажуу тийш тавин эргэж харахдаа зөөлөн үнсэлтийг уруул дээрээ мэдэрлээ. Тэхён түүнийг хойш түлхэн унагаж, дээрээс нь дарсаар үнсэлтээ лавшруулан гараас нь атгах аж.

Уруул, хацар, тэгээд хүзүүг нь зөөлнөөр үнсэн энгэрт нь нүүрээ наахдаа "Би чиний өөрийнхөөрөө байж чадах цорын ганц оройн зай болж өгье. Би чиний өөрийгөө нууж чадах цорын ганц гэр байж өгье. Энгэрт минь уйлж, миний л дэргэд бачуурч, зөвхөн хажууд миньл тайвшир. Жинхэнэ амьдралаараа амьдрахын тулд намайг юу ч үгүй болтол минь ашигла. Чи жаргалтай байна гэвэл… би чадна."

The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁Where stories live. Discover now