[34]

2.2K 321 70
                                    

  Энд юу болоод байгаа юм?
    Энэ зүүднээс сэрээгээд өгч болох уу?
      Хэзээ?
        Яагаад?

Ойлгомжгүй, галзуурмаар, итгэмээргүй олон асуултыг тээсээр эмнэлэгийн хонгилд Жимин цочин сэрлээ. Түүний дэргэд байсан Согжин, Жонгүг хоёр хаашаа ч юм алга болж гагцхүү хэн ч үгүй хонгилд ганцаараа гэдгээ мэдэхдээ тэр ухасхийн босоод сандарч эхлэв. Хаашаа гүйхээ ч мэдэхгүй ийш тийш харсаар хагалгааны өрөөний хаалган дээрх бичиг унтарсан байгааг анзааран эсрэг зүгт гүйлээ.

"Ким Тэхён хаана байгааг хэлж өгөөч."

Тааралдсан сувилагчаасаа хамгийн түрүүнд асуухад сувилагч эмэгтэй,

"Хагалгаа дууссан учраас өвчтөнг сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн байгаа." хэмээхэд Жимин хаана байгааг нь мэдэхгүй ч цааш гүйх нь түүний тархи эрүүл ухаанаар сэтгэж чадахгүй байгааг илэрхийлнэ. Ингэсээр тэр ихэнх хугацааг сэхээн амьдруулах тасгийг хайхад зарцуулж эцэст нь нүдний буланд Жонгүг үзэгдэхэд яаран гүйж ирэв.

"Тэр- хагалгаа амжилттай болсон уу?" гэсээр тэр Жонгүгийн мөрөнд хүрэх төдийд савагдлаа. Жонгүг улайсан нүдээрээ түүнрүү аймшигтай ширүүн харчихаад сандал дээр суучихав. Жимин зүрхэндээ цохиулах мэт хүнд өвдөлт мэдэрч, гар нь салгалж эхлэн хар хөлс нурууг нь дагаж урсахад Жонгүгийн мөрнөөс атгалаа.

"НАДАД ХЭЛЭЭД ӨГӨӨЧ!! ТҮҮНД ХАРААЛ ИДСЭН ЯГ ЮУ ТОХИОЛДСОНЫГ НАДАД ХЭЛЭЭД ӨГ! ГУЙЯ!"

"ГАРАА ТАТ! ЧАМД ХАМААГҮЙ НОВШ МИНЬ!"

Жиминий харц түүний үгэнд бөхөж тэр дахин орилж чадахгүй гэдгээ мэдрэн асар хурдан хугацаанд цөхөрчихөв. Тэгсээр доош харан шивнэх төдий дуугаар "Гуйя." гэв.

Тэр үнэндээ юу ч хийхээ мэдэхгүй, юу болоод байгааг ч бүрэн ойлгохгүй галзуурах дөхөж байв. Тэхёний царайг харж чадахгүй байх хором бүр түүний дотроос нь хэмлэж, өрөөл нэгнээр бус бодлоороо, айдсаараа өөрийгөө алж буйгаа мэдрэнэ.

Нүдээ анихад л харагдах инээмсэглэсэн төрх нь, хамгийн сүүлд утсаар ярихдаа хэлсэн хайрын үгс, "Оройтохгүй ээ." гэж хэлсэн нь худлаа байсныг ухаарахдаа тэр цаг хугацаа хийгээд хүний амьдралын хамгийн аймшигтай талыг олж харав.

Бүх зүйл худал байдаг бололтой. Хэдхэн цагийн өмнө инээж байсан ч ор мөргүй замхрах айдас үргэлж хүнийг дагаж, одоо л хайрлахгүй бол оройтно гэдгийг бурхан мэдэж байдаг ч хэзээ ч дохио өгөхгүй нь аймшигтай. Хүн алдана, харамсах хийгээд гэмшихийн зовлонд цөхрөлөөрөө өөрийгөө боомлихдоо амьсгал хурааж ч чадахгүйдээ бачуурна. Хийгээгүй бүхнийхээ төлөө өөрийгөө буруутгах цаг хугацаа хамгийн аймшигтай. Хагацал, хамгийн харгис зовлон.

The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁Unde poveștirile trăiesc. Descoperă acum