[9]

2.6K 344 64
                                    

-Багшаа, үнэхээр чухал асуудал гараад яаралтай гэрлүүгээ явах болчихлоо. Буцаж ирээд заавал тайлбарлах учраас надад хэд хоног чөлөө өгөөч, гуйж байна. -Тэхён.

Согжин орноосоо босохдоо зурвас хүлээн аваад санаа алдан нүдээ анисаар амандаа "Чи дахиад л мартчихлаа." хэмээн шивнэв.

-

"Ээжийн тань биеийн байдал их муу байна. Хагалгаа 10 цагийн турш үргэлжилж байна. Тайван байж тэвчээртэй хүлээгээрэй."

Эмч цааш ороход Тэхён сандал дээр суун, нүүрээ гараараа дарлаа. Ёнжүн түүний хажууд суун нурууг нь илэн тайвшруулахыг хичээх ч үнэндээ огтхон ч нэмэргүй.

Зугтсан ч, үзэн ядсан ч, орхисон ч… бүхнийг далдлах худлын цаана орших үнэнд миний ээж надад үлдсэн цорын ганц нэгэн байлаа. Ухааралын ард нуугдах хожимдолт. Энэ нь одоо хэн ч юу ч хийж чадахгүй гэсэн үг байх. Хараал ид.

-

"Согжин, сарын сүүлийн шалгаруулалтанд тэнцсэн бүжигчдийн нэрс гарчихаж. Чи танилцуулаад, зарлачихна биз дээ?"

"Тэгэлгүй яахав, баярлалаа."

Ажилтан түүнд хавтастай бичиг баримт өгөн цааш явахад Согжин хараад шууд л инээмсэглэх нь тэр.

1. Ким Тэхён
2. Ий Ханбёл
3. Жон Жонгүг

Согжин хонгил дунд зогссон хэвээр Тэхёний зураг руу удтал ширтэн инээмсэглэсээр байх аж.

"Баяр хүргэе, Тэхёнаа. Сайн байна."

-

"Тэнцсэн бүжигчдэд баяр хүргэе. Харин бусад нь энэ сард илүү хичээх хэрэгтэй шүү!"

"Ойлголоо!"

Бүгд таран бие халаалтаа хийж эхлэхэд Согжин Жонгүгийг зүглэн ирлээ.

"Маргаашаас энд биш, илүү том өрөөнд бэлтгэл хийх болно. Баяртай байна уу?"

Жонгүг инээмсэглэлээ хорьж ядан "Тиймээ! Энэ бүгд таны л ач. Үнэхээр их баярлалаа, багшаа!" гээд түүнд бөхийхөд Согжин инээмсэглэн,

"Зүгээр дээ, бүгд л их хичээсэн шүү дээ."

"…Ингэхэд Тэхён… түүнд ямар асуудал гарсныг надад хэлж болох уу?"

"Аан, би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ ямартай ч ээжтэй нь холбоотой асуудал гарсан. Ээжийнх нь бие муу байгаа юм шиг байна лээ."

Согжин удаанаар толгой дохин "Явж халаалтаа хий дээ."

Жонгүг түүнд бөхийн цааш явахад Согжин санаа алдсаар үлдлээ.

The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁Where stories live. Discover now