[30]

2.4K 345 58
                                    

"Ингэхэд та Япон хэлийг хэзээ ийм сайн сурсан юм?"

Согжин өөрсддөө архи хундагаласаар "Ахлах сургуульд байхдаа хэлний дамжаанд явдаг байсан юм."

"Гайхалтай."

Согжин Тэхён руу нэг л хачин харснаа гэнэт инээд алдаж "Ямар ч гайхалтай зүйл алга, тэнэгээ!"

Тэд Японд ирээд хэдийн долоо хоног өнгөрчихсөн байв. Театрын анхлан суралцагчдад чаддаг зүйлсээ зааж, алдартай бүжигчдээс суралцаж өнгөрөөсөн долоо хоногийн хугацаа Тэхёний хувьд асар шинэлэг, завгүй өнгөрсөн байлаа. Хэцүү зүйлс тулгарах ч Согжин түүнд бүх зүйл дээр туслаж, дэмжсээр байгаа нь талархууштай.

Тэд жоохон ууж суусны дараа унтахаар хэвтэхэд сая Тэхён утсаа гарган Жимин рүү зурвас илгээлээ.

-Сайн уу ^^

-Унтахаар хэвтэж байна. Чи юу хийж байна даа?

Жимин онлайнд идэвхитэй байсан учир Тэхён хариу хүлээнгээ шинэ зургаа instagram хаягтаа хийгээд амжив. Хариу ирэхгүй нилээн удсанд Тэхён гайхан зурвасруугаа орвол Жимин түүний бичсэн зүйлсийг харсан ч хариу бичээгүй байлаа.

"Юу вэ? Уншчихаад яагаад-"

-Хүүе…

-Завгүй байгаа юм уу?

Жимин тэр дороо уншсан ч дахиад л хариу бичсэнгүй. Тэхён хөмсөгөө зангидан хэд хэдэн зурвас дараалан бичсэн ч Жимин харсаар байлаа. Эцэст нь тэр тэсгэл алдан орноосоо босов.

-Залгалаа шүү.

Аажуухан явсаар өрөөнөөс гарч, хонгилийн төгсгөлд байх цонхны тавцанг налсаар Тэхён Жимин рүү залгалаа. Гэвч Жимин утсаа авсангүй. Тэхён дотроос нь зурах шиг болж, уур нь хүрч эхлэв. Хөмсгөө зангидан утсаа цонхны тавцан руу шидэх аядан эргэж харсан ч удалгүй утсаа буцааж аван дахиад л залгана, зурвас бичнэ.

-Завгүй байгаа юм уу?

-Яагаад харчихаад хариу бичихгүй байгаа юм?

-Жимин…

-Хайрт минь, юу болоо вэ?

-Утсаа ав л даа.

Жимин бүх зурвасыг нь уншсан хэрнээ хариу илгээхгүй байгаад л Тэхён бухимдаж эхэллээ. Солонгост байсан бол тэр бушуухан гэрт нь очиж юу болоод байгааг асуух байснаа мэдэж байлаа. Нэгнээсээ хол байх ийм л асуудалтай бололтой.

Тэхён дахин хэд хэд залгаад эцэст нь бууж өгөхдөө,

-Ойлголоо, надтай ярихыг хүсэхгүй байгаа юм шиг байна.

The Bronze II: 𝓟𝓪𝓼 𝓓𝓮 𝓓𝓮𝓾𝔁Where stories live. Discover now