#18#

1.2K 156 19
                                    

Жонгүг аль хэдийнээ Австрали явжээ. Жимин өдөр бүр хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч, орой нь авна. Угаас хийх өдөртөө хийх зүйлгүй болсон тэрээр ямар нэгэн хувцасны загвар зураг зурж цагийг нөхцөөнө. Тэрээр сошиал ертөнцийг хүнд ямар ч хэрэггүй хэмээн боддог аж. Гэсэн ч хүүхдүүдтэйгээ холбоо барихын тулд шинэ дугаар, утастай худалдан авчээ.

---

Үд дунд болж Жимин зургийн дэвтэр харандаа хоёроо барин ширээнд суулаа. Яг юу зурж байгаагаа мэдэхгүй ч бодол санаан дахиа л буулгаж буй мэт харагдана.

~~~дррр дррр дрррррр~~~

Түүний утас чих дөжөрмөөр хангинаж өөрөө ч утаснаасаа цочоод авав.

Жимин: байна уу?

? :ээе хонгор минь ганцаархнаа юу л хийгээд байна даа? Мм?

Жимин: г-г-гуйя д-дахиж б-битгий залга! Гуйя.

? : чамайг ингэж гуйх тусам дахин дахин залгаж уйлагнах дууг чинь сонсмоор санагдах юм.

Жимин: м-муу хараал идсэн гаж донтон! Чөтгөр рүүгээ тонил цаашаа!

? : муу хараал идсэн бяцхан чөтгөр яг одоо аавдаа хүрээд ир!

Жимин: би яахаараа чиний хүү болчихдог юм. Тэр буудлынхаа жаалуудыг худалдаж ав!

? : яадаг билээ. Нөхөр чинь явчихсан. Чи надаас мянга зугатаад яах вэ дээ. Би чамайг гурав алхаад л бариад авна.

Жимин: зайлж үз! Архичин минь! Чиний хөгийн сүрдүүлэгнээс хэн ч айхгүй! ~Тэрээр нэг сайн орилж аваад утсаа салгав.

Бор үст аяганд байсан халуун бүлээн сүүгээ нэг дор хөнтөрч орхиод үргэлжлүүлэн зургаа зурахаар зэхэв.

Хоёр гурван цаг суусны эцэст хаана ч байгаагүй хувцасны загвар гаргасан байлаа.

Жимин :аишш их удаан суулаа шүү. Хоолоо хийе даа. Бор үст амандаа шулганасаар харандаа дэвтрээ цааш тавив.

Хоол болохын алдад Жунин Жихён хоёр орж ирлээ.

Жунин: Жихён бид хоёр ирлээ.

Жимин: яг сайхан халуун хоолон дээр ирлээ шүү. Ийшээ суу.

Жихён: за.

Жимин ширээгээ засаж Жихён түүнд туслах аж.

Жунин: аав байхгүй ямар уйтгартай байна аа?

Жихён: харин тийн?

Жимин: удахгүй ирчихнэ шүүдээ. Миний хүүхдүүд битгий гунигла ойлгосон уу?

Яг энэ үеэр Жэнни, Жисү, Жинён 3 орж ирэв.

Жэнни: Бид ирлээ.

Жисү: Жэми онни ирээгүй байгаа юм уу?

Жимин: харин яасан юм бол оо? Санаа зовоод байх чинь ээ?

Жунин: хичээл ном ихтэй байгаа байх өө. Дээрээс нь ажилтай хүн шүүдээ.

Жимин: Жунинаа эгч рүүгээ залга даа.

Жунин: за... Холбогдохгүй байна шд.

Жисү: унтарчихсан байх аа.

Ингээд Жэмигээс хоёр цаг гаран сураг байсангүй. Жимин гэрийнхээ үүдэнд охиноо хуруу даран хүлээн суух нь санаа нь ихэд зовсныг илтгэнэ. Тэрээр байн байн охин руугаа залгах авч хариу нь яг ижилхэн л дуулдана. 

Жимин: сайн байна уу Кан багшаа.  Манай Жэми сургууль дээрээ байхгүй биз. 

Кан багш: Жэми 4цагийн үед гэр лүүгээ харилаа гээд явсан шүү дээ.  Ямар нэгэн юм болоо юу? 

Жимин: харин гэртээ ирдэггүй ээ.  Санаа зовоод.  За би эргээд залгана аа. 

Жимин утсаа салган дахин нэг дугаар хийн залгав.

Жимин: сайн байна уу?  Шөнө үдшээр залгаж амгалан тайван байдлыг тань алдагдуулсандаа хүлцэл өчье. 

? -зүгээр дээ. 

Жимин: Би Жэмигийн аав байна аа
Чүэ захирлаа манай охин өнөөдөр ажил дээгүүрээ очсон уу? 

Чүэ: үгүй ээ.  Ирнэ гээд ирээгүй шүү дээ. 

Жимин :за баярлалаа. 

Тэрээр дахиад л итгэлгүйхэн утсаа ширтэнэ.  Амандаа үглэн ямар нэг зүйл зогсоо зайгүй шивнэх нь залбирч байгаагийн шинж бололтой.  Бор үст босон хуучин гэр лүүгээ алхаж эхлэв.  Жэмиг хайхын тулд.  Жунин ч гар хумхин суусангүй аавыгаа даган явлаа.  Шөнө дунд хүртэл очиж болох бүх л газраар хайсан ч Жэми олдоогүй нь харамсалтай. 

Жимин нулимс дуслуулан цагдаагийн газар луу зүглэхээр шийдэв.  Зүрх нь дэлсэн хөлөө чичрүүлэн алхаж байхад нь утас нь хангинаж эхлэв.  Жэмиг байгаасай гэсэн хүслээр ногоон товчийг дарлаа. 

? - би хэлсэн шүү дээ.  Чамайг яавал ч яана гээд.  Хахахаха~хэн нэгний хахир хүйтэн хоолой Жиминийг газар сөхрүүлж утсаа унагахад хүргэв. 

|зовооно доо энэ гэр бүлийг чинь😂😂😎

¤The Blessed of Family¤||Jikook\Completed\Where stories live. Discover now